Байрны зээлийн урьдчилгаагаа цалингийн зээлээр гүйцээж болох уу?
АСУУЛТ:
Эхнэр бид 2 хамт төмөр замд ажилдаг сарын цалин нийлүүлээд 2 сая 700000 мянга авдаг 30 хувиа гүйцээхийн тулд эхнэр маань цалингийн 12 сая төгрөгний зээл авч байгаа Ийм тохиолдолд миний нэр дээр ипотекийн зээл гарах уу. Батлан даагч маань эхнэр маань болох юмаа
ХАРИУЛТ:
6 хувийн зээл хүсч байгаа хүнд “Өрхийн орлогын 45%-иас бага дүнгээр сарын зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх” гэсэн шалгуур тавьдаг.
Энэ шалгуурт нийцэж байгаа эсэхээ тооцож үзэх хэрэгтэй.
Шалгуур ёсоор танай гэр бүлийн сар бүр төлж байгаа нийт зээлийн дүн та хоёрын олж буй орлогын 45 хувиас бага байх ёстой.
Өөрөөр хэлбэл та хоёрын цалингийн зээл болон орон сууцны зээлийн төлбөр нийлээд 1 сая 215 мянган төгрөгнөөс бага байх ёстой. (нийт цалингийн 45% буюу 2,700,000*45%=1,215,000)
Та хоёр 12 сая төгрөгийн цалингийн зээлээ 2.5 жилээр авсан бол сар бүр 513 мянга орчим төгрөг төлөхөөр байгаа. Энэ жишгээр тооцож үзвэл та хоёр шинээр авах орон сууцны зээлэндээ сар бүр 702 мянган төгрөг төлөх боломжтой гэж гарч байна.
Одоо тэгвэл ийм хэмжээний мөнгө сар бүр төлөхөд хэдэн төгрөгийн орон сууцны зээл авч чадахыг тооцьё.
Хэрэв та 30 жилээр зээлээ авбал 117 сая, 20 жилээр авбал 98 орчим сая төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авч болох нь байна.
Та банкуудын зээлийн хүү, сарын төлбөр тооцож үзэхийг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn – Санхүүгийн ертөнц