Хичээл 1: Та хүүхдэдээ хэдэн төгрөгийн хуримтлал үүсгэх боломжтой вэ
Монголбанк бодлогын хүүгээ бууруулсантай холбоотой сүүлийн 3 сарын хугацаанд банкуудын “хүүхдийн хадгаламж”-ийн дундаж хүү 13 хувиас 11.5 хувь болон буурсан байна. Том 5 банкны хувьд дундаж хүү нь 12.5 хувиас 10.2 хувь болж буурсан байна. (Том 5 банкинд Хаан, ХХБ, Голомт, Төрийн, Хас банк орно)
Өнөөгийнх шиг эдийн засгийн хямрал тохиолдоогүй үед хадгаламжийн хүү жилд дунджаар 0.3 хувиар буурч байжээ. Цаашид хүүхдийн хадгаламжийн хүү энэ жишгээр буурвал таны хүүхдийг 18 нас хүрэх үед хадгаламжинд нь нийт хэдэн төгрөг хуримтлагдсан байх вэ.
Ийм аргачлалаар тооцвол дөнгөж төрж буй хүүхдэд хадгаламж нээгээд сар бүр 50000 төгрөг нэмээд явахад түүнийг 18 нас хүрэхэд нь 20.6 сая төгрөг хуримтлагдсан байх нь. Үүний 10,8 сая нь таны хийсэн мөнгө байна. Хэрэв сар бүр 100000 төгрөг нэмбэл 41,3 сая төгрөг хуримтлагдсан байх нь.
Үүнийг хэрхэн тооцох вэ, сар бүр хийх мөнгөө өөрчилбөл хэдэн төгрөг хуримтлагдах вэ, өөрийнхөө хүүхдийн жишээн дээр энэ бүхнийг хэрхэн амархан тооцох талаар “Та хүүхдэдээ хэдэн төгрөгийн хуримтлал үүсгэх боломжтой вэ” сэдэвт манай 1-р хичээлээс үзэх боломжтой.
Хичээлүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг үзэхийг хүсвэл энд дарна уу. https://sites.google.com/mongo.mn/mongovideo/home
Та хүүхдэдээ хэдэн төгрөг хуримтлуулах боломжтойгоо тооцож үзэхийг хүсвэл энд дарна уу. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfoQPKwlbnhXgNtXzOJj4u1VqbGA9AfyrzDCivfxYjmfrnfOg/viewform
Mongo.mn