Аль банк найдвартай вэ?
Аль банк найдвартай вэ?
Хүмүүс бие биенээсээ энэ асуултыг асуух нь элбэг. Тэгвэл үүнийг яаж мэдэх вэ?
Банкуудын үйл ажиллагааны тогтвортой, найдвартай байдлыг Монголбанк хянадаг. Хянахдаа “зохист харьцааны шалгуур үзүүлэлт” гэдгийг банк бүрээр гаргуулан хянадаг. Банкууд ч үүнийгээ өөрийн вэб сайтандаа улирал бүр нийтэлдэг.
Өнгөрсөн оны эцсээр буюу 2020 оны 4-р улирлын байдлаар “банкны системд нөлөө бүхий” том 5 банкны үйл ажиллагааны тогтвортой байдлыг илтгэсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн хүснэгтээр харуулав.
Өнгөрсөн оны эцсээр буюу 2020 оны 12 сарын 31-ны байдлаар банкны системд нөлөө бүхий гэгддэг 5 банк бүгд Монголбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласан байна.
Харин уншигч танд энэ олон тоо төдийлөн ойлгомжгүй байж магадгүй.
Хэрэв тийм бол та манай сайтын эрхлэн ажиллуулдаг "MongoCoach - Өрхийн санхүүгийн зөвлөх" фэйсбүүк группт гишүүнээр элсэн асуулт асуух, сургалт зөвлөгөө авах боломжтой.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв