ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ БҮХНИЙГ НЭГ ДОРООС ...
1. ХЭН ЭНЭ ЗЭЭЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 тоот тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” болон 2016 оны А-295 тоот тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д тус тус заасны дагуу ипотекийн зээл хүсэгч нь дараах шалгуурыг хангах ёстой. Үүнд:
- Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
- Өрхийн орлого нь зээлийн сар бүрийн эргэн төлөлтийг төлөх чадвартай байх; (ӨОХ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй)
- Зээл хүсэгчээс худалдан авч буй хөрөнгийн үнэлгээний 30-аас доошгүй хувийн урьдчилгааг заавал төлсөн байх; (Зээл хүсэгч өөрийн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөлд байгаа орон сууцыг барьцаа болгон орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авч, зээлээр худалдан авах шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж болно)
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
- Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийн зээлийн үлдэгдэлгүй. Үүнд хамтран зээлдэгч хамаарна;
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
- Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдах;
- Барьцаалбар үйлдэх;
- Зээлийн барьцаа хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, давхар бүртгэгдээгүй байх буюу эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;
- Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэх орон сууцны зээлийн хувьд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт өмнө нь хамрагдаагүй. Үүнд хамтран зээлдэгч хамаарахгүй.
2. ЗЭЭЛ АВАХАД ЯМАР МАТЕРИАЛУУД БҮРДҮҮЛЭХ ВЭ?
Та байраа сонгочихоод дараах нийтлэг материалыг бүрдүүлэх бөгөөд нарийн мэдээлэл нь банк тус бүрээс хамаараад бага зэрэг өөрчлөгдөнө.Үүнд:
- Зээлийн өргөдөл,
- Цахим үнэмлэх, 1 хувь цээж зураг
- Оршин суугаа хорооны тодорхойлолт
- Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
- Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ
- Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
- Хөдөлмөрийн гэрээ
- Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан)
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Гэрлэлтийн гэрчилгээ
- Өрхийн болон Бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг /Банкны дансны хуулгууд/
- Банкнаас шаардсан бусад баримт бичиг
- Урьдчилгаа бүрдүүлсэн баримт
3. ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВАХАД ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРДАГ ВЭ?
Зээлээ хөөцөлдөж батлуулах үед юу юунд мөнгө төлөх хэрэгтэй болох вэ?
- Зээлийн гэрээг нотариатоор батлуулах
- Харьяа аймаг, дүүргийнхээ ЭХЭУБА /Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн албан/-д байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх
- Зээлийн үйлчилгээний хураамж
- Орон сууцны даатгал
- Бусад жижиг зардал (Дэлгэрэнгүй унших)
4. УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ОРОНД БАЙР БАРЬЦААЛЖ БОЛДОГ ГЭХ ЮМ. ЭНЭ ҮНЭН ҮҮ?
Энэ боломжтой. Үүнийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А-296 тоот тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.2-д доорх байдлаар журамласан байдаг.
“2.2 Зээл хүсэгч өөрийн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөлд байгаа орон сууцыг барьцаа болгон орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авч, зээлээр худалдан авах шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж болно.”
5. БИ ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Дээрх журмын 2.1.11-д “Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байх” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А-329 дугаар тушаалаар нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг 100 сая төгрөгөөр хязгаарласан байгаа.
Энэхүү хязгаарын хүрээнд таны авч болох зээлийн хэмжээ нь таны орлогоос хамаарна. Энэхүү журмын 2.1.5-д “ӨОХ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй;” гэж заасан.
Жишээлбэл та 1,2 сая төгрөгийн цалинтай бол сард зээлэндээ 540 мянган төгрөг төлөх боломжтой гэж үзнэ. Энэ нь 20 жилээр, жилийн 6 хувийн хүүгээр тооцвол 75 сая, 30 жилээр бол 90 сая төгрөгийн ипотекийн зээл авах боломжтой гэсэн үг.
Та өөрийн жишээн дээр тооцож үзэхийг манай “Би зээл авах боломжтой юу” үйлчилгээг сонгож тооцоолол, зөвлөгөө авна уу.
Эсвэл та “MongoCoach – ӨРХИЙН САНХҮҮГИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ” группт гишүүнээр элсэж дэлгэрэнгүй сургалтанд хамрагдах боломжтой.
6. ЦАЛИН БОЛОН БУСАД ОРЛОГОО БАНКИНД ХЭРХЭН НОТЛОХ ВЭ?
Цалингийн орлогоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, дэвтрээр, бизнесийн орлогоо татварын цэнхэр дэвтрээр баталгаажуулах боломжтой.
Орлогоо нотлохтой холбоотой бүрдүүлэх бичиг баримтуудыг “ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-д доорх байдлаар заажээ.
Цалингийн орлоготой зээл хүсэгч дараахь баримт бичгүүдийг бүрдүүлнэ. Үүнд:
- Ажил олгогч байгууллагын цалингийн тэмдэглэл, хүснэгт, картын гүйлгээ сүүлийн 1 жилээр;
- Цалингийн тодорхойлолт;
- Хөдөлмөрийн гэрээ;
- Сүүлийн хоѐр жилийн ажил эрхлэлт ба цалингийн түүх;
- Зээл хүсэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дахь сүүлийн хоѐр жилийн бичилтийн хуулбарыг эх хувьтай тулган үзэх;
- Хийснээрээ цалинждаг тохиолдолд цалингийн тогтвортой байдлыг батлах баримт;
- Нэмэгдэл цалин, урамшууллын баримт;
- Тухайн байгууллагад 1 жилээс доошгүй хугацаанд үндсэн ажилтнаар ажиллаж байгааг батлах баримт.
Хувиараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч нь дараахь баримт бичгүүдийг бүрдүүлнэ. Үүнд:
- Сүүлийн хоѐр жилийн болон татварын албанаас баталгаажуулсан сүүлийн санхүүгийн тайлан, орлого зарлагын мэдээлэл болон бараа материалын бүртгэлийн хуудас;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Тухайн бизнест 2- оос доошгүй жил ажилласан байх;
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай ажил, үйлчилгээний хувьд холбогдох зөвшөөрөл, лиценз, ажлын байрны дүгнэлт;
- Хэрэв дээрх зөвшөөрлүүд шаардлагагүй бол түрээсийн гэрээ гэх мэт бизнесийн оршин байгааг батлах баримт;
- Бусад орлогын баталгаа баримт;
- Бизнесийн гүйлгээний дансны сүүлийн 1 жил 6 сарын хуулга;
- Зээлдүүлэгчээс болон бусад банкнаас бизнесийн болон бусад зээл авч байсан тохиолдолд уг зээлийн түүх хэвийн ангилалд байх;
7. ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САР БҮР ТӨЛӨХ ТӨЛБӨРИЙГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ
Та энэ линкээр орж сар бүр төлөх зээлийн хэмжээгээ тооцож үзнэ үү.
http://www.mongo.mn/calculator/show
8. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОРЛУУЛСНЫ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ ХЭН ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ?
Та эндээс дэлгэрэнгүй уншиж танилцана уу.
9. ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Та эндээс дэлгэрэнгүй уншиж танилцана уу.
10. ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Орон сууцны ипотекийн зээл нь дараах нөхцөлтэй байна:
- Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
- Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгох зээлд жилийн 6 хувь;
- Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
- Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй, ЗҮХ 70 хувиас дээшгүй;
- ӨОХ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй;
- Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2 -аас ихгүй;
- Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
- Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй;
- Барьцааны зүйл нь энэ журмын 2.6-д заасан шаардлагыг хангасан;
- Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхгүй байх;
- Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байх.
- Зээл хүсэгч өөрийн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөлд байгаа орон сууцыг барьцаа болгон орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авч, зээлээр худалдан авах шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж болно.
- Нийтийн зориулалттай орон сууцны нийт талбайн хэмжээг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцно.
- Энэ журмын 2.1.6-д заасан нийтийн зориулалттай орон сууцны нийт талбайн хязгаарлалтанд журмын 2.2-т заасан урьдчилгаа төлбөрийн орон сууцны ипотекийн зээлийн барьцаа хамаарахгүй.
Та “MongoCoach – ӨРХИЙН САНХҮҮГИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ” группт гишүүнээр элсэж орон сууц, хашаа байшингийн зээл, машины лизинг, хадгаламж хуримтлалын талаар дэлгэрэнгүй сургалтанд хамрагдахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn – Санхүүгийн зөвлөгөө, зуучлалын төв