СУПЕР урамшууллын эзэд шагналаа гардан авлаа

Капитрон банкнаас өнгөрсөн Баасан гарагт (2025.04.11-ний өдөр) Хагас тэрбум төгрөгийн сантай хадгаламжийн урамшуулалт аяныхаа СУПЕР урамшуулал 23 сая төгрөгийн эздээр тодорсон 9 харилцагч, гуравдугаар сарын урамшуулал 3 сая төгрөгийн урамшууллын эздээр тодорсон 23 харилцагчаа хүлээн авч, талархал илэрхийлэн шагналыг гардуулан өглөө.
Мөн Капитрон банкнаас аяныхаа хүрээнд томоохон худалдааны төвүүдэд аялуулсан “Бэлэг дүүрэн аялал” бүүтний аялалд оролцон шинээр хадгаламж нээлгэсэн 270 гаруй харилцагчид дотроос тодорсон харилцагч Б.Батмөнхөд 3 сая төгрөгийн урамшууллыг гардуулан өглөө.
Урамшууллын эзэд болсон харилцагчдын сэтгэгдлээс хүргэж байна.
Гурван сая төгрөгийн урамшууллын эзэн Б.Батмөнх: Өмнө нь Капитрон банкаар үйлчилгээ авдаг байсан. Сүүлд бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл үүссэн байхыг хараад нэлээн олзуурхсан. Ийм урамшуулалт аян эхэлснийг мэдэж байсан ч өөрөө ингээд азтан болно гэж төсөөлсөнгүй. Урамшууллын гурван сая төгрөгөө хадгалж, цаашид улам арвижуулна аа.
23 сая төгрөгийн урамшуулын эзэн Б.Намуун /9 настай/: Аав, ээж хоёр маань надад хадгаламж нээж, өгсөн. Өөрийн нэр дээрх хадгаламжаараа тохирлын эзэн болсондоо баяртай байна. Миний хувьд өмнө нь төсөөлж ч байгаагүй их мөнгийг атгаад зогсож байгаадаа итгэхгүй байна. Аав, ээж хоёртоо баярлалаа. Нэг өдөр ээж рүү банкнаас залгаад, супер урамшууллын эзэн боллоо гэхэд нь бид бүгдээрээ гайхсан. Үнэхээр итгээгүй. Одоо үүндээ ихэд баяртай байна. Капитрон банкныхаа ах, эгч нарт баярлалаа.
Гурван сая төгрөгийн урамшууллын эзэн О.Нямсүрэн: Манай гэр бүл олон жилийн турш Капитрон банкаар үйлчлүүлж байна. Охиноо том болтол үйлчлүүлэгч нь хэвээр байна. Сүүлд охиныхоо хадгаламжинд мөнгө хийтэл, өнөөх гүйлгээнээсээ тохирлын эзэн. Ерөөлтэй юм ийм сайхан байдаг. Олон жил үнэнч харилцагч нь байлаа шүү дээ. Цаашдаа ч энэ хэвээрээ үнэнч харилцагч нь байх болно. Энэ урамшууллынхаа шагналыг охиныхоо хадгаламжинд хийгээд, илүү их өсгөнө гэж бодож байна.
Гурван сая төгрөгийн урамшууллын эзэн А.Дүүрэнзаяа /10 настай/: Ээж рүү банкнаас залгаад, тохирлын эзэн болсон байна гэж хэлсэн. Бид нар бүр шооконд орсон. Аав, ээж хоёр хэлэхдээ, “Хүүгийнхээ хадгаламжинд мөнгө хийсэн чинь ингээд азтан болчихслоо” гэсэн. Уг нь ээж, аав хоёр намайг мөнгөө өөрөө хэрэглээд, үлдснийг нь хадгалаарай гэсэн. Гэхдээ би энэ мөнгөнөөсөө хэрэглэхгүй ээ. Бүгдийг нь хадгаламжиндаа хийнэ. Намайг том болох үед илүү их болох байх.
Капитрон банкныхаа ах, эгч нарт бүгдэд нь баярлалаа. Одоо ч баярлаад, хөөрөөд, догдлоод байна.
Гурван сая төгрөгийн урамшууллын эзэн Ч.Тэмүүжин: Их олон жил Капитрон банкаар үйлчлүүлж байна. Хурдан, шуурхай, банкны аппликейшныг нь хэрэглэхэд ч амар хялбар. Миний хувьд, урамшуулалт аян, сугалаа, хонжвор гэх зүйлсэд итгэдэггүй төрлийн хүн. Гэтэд одоо ингээд урамшууллын эзэн болчхоод зогсож байна. Капитрон банкны нэг давуу тал нь хадгаламжны хүү илүү өндөр санагддаг. Одоо урамшууллынхаа мөнгийг хадгаламжинд хийж, хав дарна. Хүмүүст хандаж, хэлэхэд урамшуулалт аян үнэхээр үнэн явагддаг шүү. Би өөрөө биеэрээ мэдэрчихлээ.
23 сая төгрөгийн урамшууллын эзэн Э.Санчирболд: Би одоо арванхоёрдугаар анги. Сар болгон мөнгөө хуримтлуулаад, тэр үйлчилгээгээрээ азтан болсон. Аав, ээж хоёр бага байхад л Капитрон банканд хадгаламжийн данс нээж өгсөн. Тэр данснаасаа энэ удаагийн тохирлын эзэн болсондоо ихэд баяртай байна. Энэ хавар төгсөнө. Гадагшаа сурах бодолтой байгаа учраас энэ мөнгөө хадгалж байгаад зарцуулна. Өмнө нь урамшуулалт аяны тохирлын эзэн болно гэж зүүдэлж байгаагүй. Гэхдээ үнэхээр болж болдог юм байна. /инээв/
Капитрон банкнаас эрхэм харилцагчдадаа талархан эхлүүлсэн ХАГАС ТЭРБУМ төгрөгийн сантай хадгаламжийн урамшуулалт аян таван сарын турш үргэлжилж нийт 124 харилцагчаа 555 сая төгрөгөөр урамшууллаа.
Хуримтлал үүсгэх дадлыг бий болгож, дээр нь урамшууллын эзэд болсон азтай харилцагчдадаа болон аянд оролцсон бүх харилцагчдадаа талархал илэрхийлье. Капитрон банктай хамтдаа эхлүүлсэн таны хадгаламжийн аялал ирээдүйн гэрэлт мөрөөдлийг тань биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Тогтвортой өсөх хуримтлалыг тань урамшуулъя – Капитрон банк