​Зээлийн тухай зөв мэдээлэл хаанаас авах вэ?

  • 2014 / 03 / 25

Өрхийн орлогоосоо илүү хэмжээний мөнгөний хэрэгцээ гарахаар зээл авах бодол л эхлээд толгойд ордог. Харин хэнээс зээл авах вэ. Таны танилуудад таны хэрэгцээнд хүрэлцэхүйц мөнгө байх уу. Байлаа гэхэд танд зээлүүлэх үү.
Тэгэхээр банкинд л хандах нь дээр болов уу.
Мэдээж хамгийн бага хүүтэй, таны хэрэгцээт мөнгийг өгчихөөр банкны ямар зээл байна гэж та бодож байгаа байх.
Энэ бүхнийг та хаанаас судалж мэдэх вэ

  • - Танилаасаа мэдэж болно.
  • - Банкнуудын танилцуулга, сурталчилгаа, сайтуудаас мэдэж болно
  • - Банкнуудын зээл хариуцсан мэргэжилтэн ажилтнуудаас мэдэж болно

Авах гэж байгаа зээлийнхээ талаар мэдээлэл авчихаж болох газрууд бол энэ байна. Гэхдээ өөр хоорондоо бас ялгаатай.

  • - Таны танил чинь нэг л банкаар үйлчлүүлдэг бол бусад банкны тухай мэдээлэл багатай байж болно
  • - Бизнесийн ч юм уу, өөрөөр хэлбэл нэг л төрлийн зээл авдаг бол таны авах гэж байгаа зээлийн тухай мэдээлэл багатай байж бас болно.
  • - Банкны зээлийн талаар таны сонирхож байгаа бүхий л асуултад нарийн тодорхой мэдээлэл өгч чадахгүй

Харин банкны зээлийн үйлчилгээний тухай, вэб сайт танилцуулах хуудас бол арай илүү мэдээлэл өгөх ч бас учир дутагдалтай.

  • - Зээлийн хүү, хугацаа тодорхой ч зээл, зээлийн хүү төлөх явцад ямар хөнгөлөлттэй байх талаар нарийн мэдээлэл бас байхгүй.
  • - Зээл аваад, зээл зээлийн хүү төлөх үед учирч болох хүндрэлийн талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байж бас болно.
  • - Өөрөөр хэлбэл нарийн учрыг нь ойлгохгүй байгаа зүйлээ эргүүлээд асуучих боломж, эргэх холбоо байхгүй

Тэгэхээр банкны ажилтантай биеэр уулзаж асууж тодруулах нь хамгийн давуу талтай. Яагаад....?

  • - Зээл, зээлийн хүү төлөх хугацаа хэр уян хатан, таны санхүүгийн боломжид тааруулан нааш цааш болгож болох эсэхийг тодруулан асууж болно.
  • - Үүнээс арай хялбар, таны төлөх боломжид таарсан өөр ямар зээл байгааг тодруулан мэдэж болно.
  • - Танд мөнгөний боломж гараад зээл, зээлийн хүүгээ хугацаанаас нь өмнө ахиухан төлбөл ямар хөнгөлөлт байгааг мэдчихэж бас болно.
  • - Зээл, зээлийн хүүгээ хугацаанд нь төлж чадахгүй хүндрэл учирвал ямар бэрхшээл тохиож болохыг сайн асууж тодруулна.

Тэгэхээр та үнэхээр зээл авахаар шийдсэн бол банкны зээл хариуцсан мэргэжилтэнтэй л уулз.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа