Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна
Гудамжны сонин худалдагчаас дэлхийн нэрт бизнесмен болсон Ким Ү Жүн /Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч/-ний туулсан амьдралдаа тулгуурлан энэ номыг бичжээ. Энэ ном 43 сая хүн амтай БНСУ-д нэг сая хувь хэвлэгдэн тус орны хэвлэлийн түүхэнд дээд амжилт тогтоосон төдийгүй англи, япон, орос, хятад, испани, мажаар зэрэг олон хэлээр арваад оронд орчуулагджээ.
Ким Ү Жүн-ий гудамжинд сонин зарж байсан түүхээс товчлон хүргэе.
Хошуучлан манлайлагч бологтун
Дэлхийн 2-р дайны дараа, Солонгосын дайны (1950-1953) үе. Тэр үед аав нь баригдаж, ах нь цэрэгт татагдсан тул 14 настай Ким Ү Жүн өрх толгойлохоор болжээ. Тун азтай тохиолдлоор сонин зарах ажил олж авчээ. Ким Ү Жүн манай Нарантуул захшиг хүн ихтэй Банчен захад сонин зарж эхэлжээ. Сониноо аваад, зах дээрхи аятайхан байрлалаа алдахгүйн тулд Банчен руу хар хурдаараа гүйж хүрдэг байжээ. Замдаа ганц нэг сонин худалдахаар зогсвол өөр хүүхдүүд түрүүлээд захад оччихсон байдаг байв.
Анхны амжилт:Замдаа сонин худалдалгүй хар хурдаараа гүйсээр хамгийн түрүүнд зах дээр очдог болсоноор сонингийнхоо 3/1-ийг худалддаг болов
Хамгийн түрүүнд очсон ч тэр захыг ганцаараа эзэгнэх боломжгүй байлаа. Сониныхоо 3/1 орчмыг худалдаж байхад арын хүүхдүүд бас өөрийн сонингоо зараад эхэлнэ. Тэгэхээр яах вэ? Хүүхдүүд ирэхээс өмнө яаж сонингоо дуусгах вэ? гэж бодсон байна. Сонин зарахад өгч байгаа хариулт өгөх хэрэгтэй болдог ба түүнд их цаг зарцуулж байв. Илүү их ашигтай арга сүвэгчилж, хариулт мөнгөө гурвалжлан эвхэж урьдчилан бэлтгээд, авч явдаг болов. Байнга хамгийн түрүүнд очоод, сонинтойгоо цуг хариулт мөнгөө өгөөд явахад хамаагүй урагштай байлаа.
Удаах амжилт: Хариултаа урьдчилан бэлдэж, сонинтойгоо цуг хариулт мөнгөө өгдөг болсоноор сонингийнхоо 3/2-ийг худалддаг болов
Гэсэн ч тэр захыг ганцаараа эзэгнэх боломжгүй байлаа. Сониныхоо 3/2 орчмыг худалдаж байхад арын хүүхдүүд бас өөрийн сонингоо зараад эхэлнэ.Тэгэхээр яах вэ? Хүүхдүүд ирэхээс өмнө яаж сонингоо дуусгах вэ? гэж дахиад бодсон байна. Бодсоны эцэст мөнгөө авалгүй сонингоо шууд тарааж өгчихөөд, арын хүүхэд ирэхэд сонингийнхоо мөнгийг сэтгэл өег гэгч нь цуглуулаад явах арга эцэст нь олсон байна.
Сүүлийн амжилт: Сонингоо эхэлж тараагаад, сүүлд нь мөнгөө хураадаг болсоноор сонингийнхоо бүгдийг нь худалддаг болов
Хэдэн сар иймэрхүү аргаар сонингоо зараад эхэлсний дараа өөр хүүхдүүд энэ захад ирэхээ больсон юм. Сая л Банчен захыг ганцаараа эзэгнэх боломжтой боллоо.
Мэдээж нэг хоёр хүнд сониныхоо мөнгийг завшуулчих тохиолдол байсан. Нэг хоёр хүнд завшуулсан ч сониноо бүрэн худалдах нь илүү ашигтай гэж Ким Ү Жүн тооцсон байжээ. Мөн тэр дороо авч чадаагүй сониныхоо үнийг хэд хоногийн дараа авчихдаг байсан гэж дурсжээ.
Хошуучлан манлайлагч болъё гэсэн хүн бүх талаараа мэрийдэг. Мэрийсэн тул эхний байранд биш гэхэд удаах байранд ордог. Хамгийн чухал нь аливаа зүйлийг дээр зэргээр чармайж хийх вэ гэдэгтээ байгаа юм. Өөрийн сонгосон салбартаа үнэхээр тэргүүний манлай хэмээн мэрийх хэрэгтэй.
ХОШУУЧЛАН МАНЛАЙЛАГЧ БОЛОХЫГ ЧАРМАЙГТУН
Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 2-р хэсэг
Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 3-р хэсэг
Mongo.mn - хадгаламж, зээлийн төв