​Зээл авахын өмнө бүрдүүлэх материалыг судлаарай

  • 2014 / 03 / 26

Зээлийн талаар банкны тавьж байгаа шаардлагад нийцүүлж, бүрдүүлэх материалууд нь боломжтой байна гэж үзвэл зээл авахад нэг алхам урагшиллаа гэсэн үг. Боломжтой гэж үзсэн материалууд дээр банкны зүгээс цааш нь судалгаа хийж зээл авахад яг тохирсон байна уу гэдгийг гаргана.
Эхний алхмыг хүмүүс өөрсдөө банкны веб хуудсаар орж зээлийн бүтээгдэхүүнийхээ тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалыг нь хараад боломжтой байна уу үгүй юу гээд мэдэж болно. Мөн танилцуулгаас харах, банкны зээлийн ажилтнаас утсаар болон биечлэн лавлах, зээл авсан хүнээс асуух зэргээр өөрөө судлах бүрэн боломжтой юм.
Хэрвээ судлах явцад бүрдүүлэх материалаас зарим нэг зүйл нь дутах юм шиг санагдвал миний боломжид тохирохгүй юм байна гэж бодох хэрэггүй. Банкны зээлийн ажилтнаас тодруулан асуу. Учир нь зарим бичиг баримтыг нэмэлтээр жагсаалтанд оруулсан байдаг. Энэ нь гол шаардлагатай бичиг баримт биш байж болох талтай. Тиймээс эхлээд өөрөө судалсан бол дараа нь заавал дахин банкнаас лавлахад илүүдэхгүй. Өөрөөр хэлбэл банк тэр баримт мэдээллийг заавал нэхэхгүй ч байж болох юм.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа