Хөрөнгө оруулалтын зээл
Хөрөнгө оруулалтын зээл нь бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх, барилга байгууламж, техник технологи болон тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэн завсарлах зэрэг хөрөнгө оруулалттай холбоотой зээлийн санхүүгийн хэрэгцээг хангах зориулалттай зээл юм.
Хөрөнгө оруулалтын зээлийг бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөх, техник технологи болон тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх, үйл ажиллагааны ашиг орлого, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн хөрөнгө бэлтгэх, өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, хувиараа бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх, шаардлагатай үндсэн хөрөнгө болон тоног төхөөрөмж худалдан авах, үйлдвэрлэл үйлчилгээний барилга барих, засварлахад зориулан олгоно.
. Энэ зээлийн давуу тал нь:
- • Бизнесээ өргөжүүлэн, үйлдвэрлэл, үйлчилгээгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх боломж;
- • Мөнгөн хуримтлал бий болгох гэж хүлээн цаг алдалгүй техник, тоног төхөөрөмж худалдан авах, ажлын байраа өргөжүүлэх, шинэ салбар нээх зэрэг боломж;
- • Зээлийн хугацааны турш зээлийн хүү тогтмол байна.
Банкнуудад ерөнхийдөө хөрөнгө оруулалтын зээлийн хугацаа 3-5 жил, хүү нь хамгийн багадаа 1,5% байгаа. Зээлийн хэмжээ банк болгонд өөр өөр дүнтэй. Зээлийн хэмжээ болон бусад мэдээллийг дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл http://mongo.mn/z/1226 линкээр ороорой.