Дор хаяж 6 сар ажилласан, урьдчилгаа 15 хувь бүрдүүлсэн тохиолдолд та зээл авах боломжтой.
Заавал өмчлөх гэрчилгээтэй байх ёстой.
Та манай http://www.mongo.mn/zeel/zovlogoo үйлчилгээнд хамрагдаж дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авна уу.
Нийгмийн даатгалаар орлогоо нотолж чадаж байвал танд зээл олгоно. Та банкуудын зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/z/1230 эндээс үзнэ үү.
Та манай http://www.mongo.mn/zeel/zovlogoo үйлчилгээнд хамрагдаж дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авна уу.
Сайн байна уу?
Та өөртөө хэрэгтэй зүйлийг асуусан байна. Хашаа байшин барьцаалсан зээл харьцангуй хүү өндөртэй, хугацаа богинотой байдаг. Иймээс сард төлөх төлбөр нь өндөр гардаг.
Хэрэв та 20 саяд хашаа байшингаа барьцаалаад зээл авбал сар бүр ойролцоогоор 1,2 сая төгрөг 2 жилийн турш төлөх болно. Тухайлбал 3% - 1,18 сая; 3,3% - 1,22 сая; 3,5% - 1,25 сая гэх мэт төлбөрүүд гарна. Тэгэхээр 1 сая төгрөгийн орлоготой бөгөөд одоогоор 340,0 мянган төгрөг сар бүр төлдөг бол үүнийг зэрэг төлөх ямар ч боломжгүй бөгөөд банк, ББСБ-ууд ч өгөхгүй болов уу.
Танд үнэхээр гэнэтийн ийм хэрэгцээ гарсан уу? Та асуудлаа санхүүгийн зөвлөгөө өгдөг хүмүүстэй уулзаж шийдсэн нь дээр.
Өнөөгийн нөхцөлд Монголд орлого эсвэл барьцаа хөрөнгө хоёрын аль нэгийг нь заавал нотолж байж зээл авах боломжтой. Та орлогоо нотлох боломжгүй бол ямар нэгэн барьцаа хөрөнгө бүрдүүлж чадвал зарим банк, санхүүгийн байгууллагууд зээл өгч байгаа.
Бизнесийн зээлийг банкуу харьцангуй урт хугацаагаар олгож байгаа. Банкуудын бизнесийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та http://www.mongo.mn/z/1225 хаягнаас үзэх боломжтой.
Хэрэв та 3 жилийн хугацаагаар сарын 2 хувийн хүүтэй 50 сая төгрөг зээлбэл сард 1,9 сая, 75 сая төгрөг зээлбэл сард 2,9 сая, 100 сая төгрөг зээлбэл сард 3,9 сая төгрөг төлөх болно. Аль аль нь таны сарын цэвэр ашгийн 60 хувиас бага байгаа тул банк танд зээл өгөх боломжтой.
Гэхдээ та орлогоо нотлох, мөн барьцаа хөрөнгөтэй байх шаардлага тавигдана.
Сайн байна уу?
Өмнө нь нөгөө хүндээ төлсөн баримтуудаа баталгаажуулаад үлдсэн 18 сая төгрөгийг банкны урт хугацаатай зээлээр авч болно.
8% хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй бол та банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг жилийн 18 орчим хувийн хүүтэй зээл аваад төлбөрөө 5-7 жилийн дотор багтаан төлөх боломжтой. 5 жилээр авбал сард 457 мянга, 6 жилээр авбал сард 410 мянга, 7 жилээр авбал сард 378 мянган төгрөг төлнө. Үүнээс урт хугацаагаар авах нь зохимжгүй. Учир нь таны төлөх нийт хүүний дүн өндөрсөх болно.
Таны хувьд өмнө төлсөн мөнгөнүүдээ нотлох, мөн орлогоо нотлох хоёр ажил үлдэнэ.
Зээлийн хүү таны худалдан авах орон сууцны үнээс хамаарч нэг их өөрчлөгддөггүй. Хэт их өндөр үнэтэй орон сууц зээлээр авах бол зээл олгох банкууд төдийлөн олдохгүй байх магадлалтай. Учир нь өндөр үнэтэй орон сууцны үнэ ирээдүйд үнээ хадгалах эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл түүнийг барьцаалж зээл олгох банк ховор бараг олдохгүй. Та дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/h/1 энэ хаягаар орж үзээрэй.
Та манай сайтын "БИ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ" үйлчилгээг ашиглан асуултандаа хариулт авна уу.
Та манай сайтын "БИ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ" гэдэг хэсгээр орж тооцоолол хийлгэнэ үү.
Энэ үйлчилгээг ашиглан та сард төлөх зээлийн төлбөр, таны орлого хүрэлцээтэй эсэх, урьдчилгаа хүрэлцээтэй эсэх, аль банкнаас авбал хэдий хэмжээний хүү төлөх зэргийг нэг дор бодуулан авах боломжтой. Үйлчилгээний төлбөр 2,000 төгрөг. Дэлгэрэнгүй хаяг http://www.mongo.mn/zeel/zovlogoo
Нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлж чадаагүй байгаа үндсэн зээлийн дүнгээс гэрээнд заасан хувиар ихэвчлэн тооцдог. Энэ талаар ИРГЭНИЙ ХУУЛЬ-нд "452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй." гэж заасан байдаг.
Машины лизингд хамрагдахыг хүсвэл та доод тал нь 10-15 хувийн урьдчилгаа төлбөртэй байх шаардлагатай. Эсвэл та цалингийн зээл аваад түүгээрээ машин худалдан авч болно.
Та нийгмийн даатгалаа төлдөг бөгөөд таны орлого авч буй зээлэнд хангалттай хүрч байвал хамтран зээлдэгчийн орлого шаардахгүй. Хангалттай хүрнэ гэдэг нь зээлэнд сар бүр төлөх мөнгө таны орлогын 50 - 60%-иас бага байхыг хэлнэ.
Сайн байна уу?
Банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж буй эсэхийг тогтоож, олон нийтэд зарлаж байхын тулд Монгол банк "зохистой харьцааны шалгуур үзүүлэлт" хэмээх 5 үзүүлэлтээр хянаж байдаг. Эдгээр таван үзүүлэлтээс гадна тухайн банкны зээлийн чанар болон мөн нийт хөрөнгийн хэмжээгээр нь банкууд хэр тогтвортой байгааг дүгнэж болно. 2019 оны I улирлын байдлаар энэ 7 үзүүлэлтээр тус тусад байр эзлүүлээд дунджаар нь дүгнэхэд үйл ажиллагаа нь хамгийн тогтвортой банк нь Хаан банк байна. ХХБ-ны хувьд Монгол банкнаас тогтоосон шалгуур 5 үзүүлэлтээ бүгдийг нь биелүүлж байна. Нийт хөрөнгийн хэмжээгээрээ 2-д, зээлийн багцийн чанар нь 91,3% байна.
Бизнес эрхлэгчдэд банк доод тал нь тухайн бизнесээ 6 сараас 1 жилийн хугацаанд хийсэн байх шаардлага тавьдаг. Иймээс боломжгүй.
Мөн орлогоо нотлохын тулд татварын цэнхэр дэвтэр, дансны хуулга хэрэг болно гэдгийг анхаараарай.
Банкууд тухайн зээлдэгчийн зээлийн түүх, сард төлж чаддаг зээлийн хэмжээ эсвэл цаашид сар бүр хэдэн төгрөг өөр зээлэнд төлөх зэргийг нь харахын тулд зээл хүсэгчээс иймэрхүү бичиг баримт шаарддаг. Хадгаламж барьцаалсан зээлийн тухайд дараа дараагийн зээлэнд нөлөөлөхгүй. Хэрэв гэрээ тань олдохгүй бол та хадгаламж барьцаалсан зээлийн хуулгаа аваад банкаараа баталгаажуулаад очсон ч болно. Учир нь тэр хуулган дээр нь "хадгаламж барьцаалсан зээл" гэж зээлийн төрлийг нь заасан байдаг тул банкны ажилтан түүнийг үндэслээд өөрийн тооцооллоо хийхэд хангалттай байдаг.
Сайн байна уу?
Таны орлого зарлагын хуулга буюу хар дэвтэр нь орлогын нотолгоо болно. Гэхдээ сүүлийн үед банкууд таны хар дэвтэр дээр нэмээд бараа татан авсан баримтууд, зарим орлогоо дансаар авсан бол тухайн дансны хуулга, зарим тохиолдолд түрээсийн гэрээ, бизнес эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой баримтууд зэргийг нэмж шаардан, таны хар дэвтэртэй тулган үзэх байдлаар таны орлогыг баталгаажуулдаг болсон. Тэгэхээр та нийгмийн даатгал төлдөггүй ч гэсэн эдгээр баримтуудыг цуглуулан, хар дэвтрээ тогтмол хөтөлж байгаа тохиолдолд банк таны сарын ашгийг тооцож үзээд зээл олгох боломжтой. Машин лизингээр авахад та 15-20 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлсэн бол нэмэлтээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө танаас шаардахгүй. Хар дэвтрийн талаар та http://www.mongo.mn/c/165 эндээс дэлгэрэнгүй уншиж танилцаж болно.
Онлайн зээл олгодог газруудын мэдээллийг бид удахгүй нэгтгэн та бүхэнд тогтмол хүргэх болно.
Онлайн зээл олгодог газруудын мэдээллийг бид удахгүй нэгтгэн та бүхэнд тогтмол хүргэх болно. Одоогоор бид машины лизинг, хэрэглээний зээл, орон сууцны зээл, бизнесийн зээл болон хашаа байшингийн зээл гэх мэт зээлүүдийг зуучилж байгаа.
ХасБанктай цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй ч "Өрхийн зээл" авах боломжтой.
Энэ нь танай гэр бүлийн гишүүдийн орлого болон барьцаа хөрөнгө дээр тулгуурлан олгодог зээл юм. Зээлийн хүү нь сарын 2%.
Та энэ зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://mongo.mn/product/2130 энэ хаягаас үзнэ үү.
Бүрдүүлэх бичиг баримтууд нь:
Хэрэв та машины лизингийг бага хүүтэй авах бол доод тал нь 15-20 хувийн урьдчилгаа төлөх ёстой. Урьдчилгааны оронд ҮХХ барьцаалбал зарим банкууд урьдчилгаагүй зээл гаргах боломжтой байдаг. Гэхдээ бага хэмжээний урьдчилгааны төлөө өөрийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгийг барьцаалах нь зохимжгүй юм. Танд зөвлөхөд та 1-2 сарын хугацаанд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээд лизингээр машинаа аваарай. Бүх банкны машины лизингийн талаарх мэдээллийг http://mongo.mn/z/1236 эндээс үзнэ үү.
Болно. Та цалингийн зээл авсан салбар дээрээ очоод зээлийн хүсэлтээ өгөөд зээлээ дахин судлуулаад нэмж зээл авах боломжтой юм байна. Нэг зүйлийг хэлэхэд хэрэглээний зээлийн дээд хугацаа 30 сар болсон байгаа. Таны сарын зээлийн төлөлт орлогын 60 хувиас хэтрэхгүй байх ёстой бөгөөд дээд тал нь 2,5 жилээр зээл авах боломжтой.
Сайн байна уу?
"ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ"-д энэ талаар заасан, хориглосон ямар нэгэн заалт байхгүй.
Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бага, хүмүүст хүрэлцээгүй байгаа тул банкууд илүү нарийн шаардлага нэмж тавих нь нийтлэг. Тухайлбал банкууд өөрсдийн дотоодын журамдаа "аав, ээж, төрсөн ах, эгч, дүүгээсээ хөнгөлөлттэй зээлээр орон сууц худалдан авахыг хориглосон" байх нь түгээмэл. "ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ"-г та https://www.legalinfo.mn/annex/details/8872?lawid=13848 эндээс үзнэ үү.
Монголд явж байсан автомашинуудыг лизингээр авахыг хүсч байгаа бол банкуудын мэдээллийг та http://www.mongo.mn/z/1312 хуудсаар орж үзнэ үү.
Хэрэв хоёр зээлийн сарын нийт төлбөр нь танай өрхийн орлогын 45 хувиас бага байвал нэмж зээл авч болно.
Ихэнх банкууд ажилд ороод 6 сар болсон байх шаардлага тавьдаг.
Сайн байна уу?
Банкны тооцоолол зөв байна. Учир нь та зээлээ 3 жилийн хугацаатай авсан бөгөөд 1 жилийн хүү нь 18% юм. Сүүлийн үед банкууд таны сар бүр төлөх нийт төлбөрийг тэнцүү байхаар тооцдог болсон. Та эксел програмын =PMT() гэдэг функцийг ашиглан банкны хүүгийн тооцооллыг шалгаж болно. Энэ томъёогоор бодож үзвэл та сард ойролцоогоор 174 мянган төгрөг төлөх бөгөөд 3 жилийн хугацаанд нийтдээ 6 сая 282 мянган төгрөг төлөх болно. Авсан зээл болох 4,8 сая төгрөгийг хасаад үзвэл 3 жилийн хугацаанд таны нийт төлөх хүү 1,4 сая төгрөг буюу таны хэлсэн дүнтэй тэнцэж байна. Гэхдээ энэ нь таны 3 жилд төлж байгаа хүү гэдгийг ойлгоорой.
Машины лизинг авахад угаасаа барьцаа хөрөнгө шаарддаггүй. Лизингээр авч байгаа машин нь барьцаа болдог. Харин та урьдчилгаа төлбөр бэлнээр төлөх шаардлагатай болно.
Хэрэв таны хоёр зээлийн төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага бол банкууд танд давхардуулан зээл олгоно. Хэрэв та урьдчилгаа 30 хувьтай бол ББСБ-ууд ч танд зээл олгоно.
Нөлөөлөхгүй