​Хашаандаа нийтийн байрнаас илүү тохилог амьдарцгаая.

  • 2014 / 06 / 10

8%-ийн зээл хүссэн хүн бүрт олддоггүй. Дээрээс нь байрны үнэ хадаад, хэр баргийн хүн дийлж авахааргүй болжээ. Бид байнга боловсон орон сууцгүй амьдрах хувь заяатай төрсөн юм гэж үү?
Хэрвээ та газраа өмчилж авсан бол заавал нийтийн орон сууцанд амьдралгүй, өөрийн хашаандаа, өөрийн санаанд нийцсэн зургийн дагуу барьсан байшиндаа боловсон орон сууцнаас илүү тохитой амьдрах нь жаргал биш гэж үү?
Ийм хүсэлтэй хүмүүст банкууд
- Хашаа байшин барих зээл
- Амины орон сууц барих зээл
гэсэн 2 төрлийн зээлийг олгодог юм байна.
Харин эдгээр зээл юугаараа ялгаатай вэ? Хашаа байшин гэж юу вэ? Амины орон сууцнаас юугаараа ялгаатай вэ?
Эхлээд хашаа байшин болон амины орон сууцны ялгааг тайлбарлая.
Гэр хороололд байрлах, эргэн тойрон хашаагаар хүрээлэгдсэн, өөрийн өмчилсөн газар дээр аж ахуйн аргаар барьсан хувийн байшинг хашаа байшин гэнэ.
Гэр хорооллоос бусад өмчлөлийн газар дээр архитектурын зураг төслийн дагуу барьсан, нийтийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсхүл бие даасан цэвэр, бохир усны болон халаалтын систем бүхий хувийн байшинг амины орон сууц гэнэ.
Товчхондоо инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир устай, халаалтын системтэй бол амины орон сууц, үгүй бол хашаа байшин гэж тодорхойлсон байна. Аль аль нь өмчилсөн газартай байх хэрэгтэй юм байна. Энэ ялгааг мэдсэнээр хашаа байшинтай болох уу, амины орон сууцтай болох уу гэдгийг сонгох боломжтой боллоо.
Нэгэнт барьсан байшинг зээлээр худалдан авах тохиолдолд урьдчилгаа мөнгөтэй байхыг шаарддаг бол шинээр байшин барих тохиолдолд урьдчилгааны оронд байшин барих мөнгө эсвэл материалын тодорхой хэсгийг өөрөө гаргах ёстой болдог байна. Мөн байшин нь доорхи шаардлагыг хангасан байх ёстой ажээ.
Хашаа байшин:

  1. Газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.
  2. Амьдран суух зориулалттай.
  3. Газрын кадастрын зургийн дагуу хашаа баригдсан байх.
  4. Барилгын төсөв, архитектурын план зургийг банкаар хянуулах.
  5. Барилгын төсөвт тусгагдсан ажлын гүйцэтгэл нь банкнаас тогтоосон зээлийн хэмжээнээс багагүй байх ба банкнаас тогтоосон хугацаанаас өмнө барьж дуусган тухайн байшинг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, банкинд барьцаалуулах боломжтой байх.

Амины орон сууц:

  1. Газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.
  2. Амьдран суух зориулалттай.
  3. Газрын кадастрын зургийн дагуу хашаа баригдсан байх.
  4. Барилгын төсөвт тусгагдсан ажлын гүйцэтгэл нь Банкнаас тогтоосон хэмжээнээс багагүй байх ба банкнаас тогтоосон хугацаанд барьж дуусган тухайн байшинг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, банкинд барьцаалуулах боломжтой байх.
  5. Амины орон сууц нь дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан зэрэг нийтийн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой байх, эсхүл цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны бие даасан системтэй байх ба энэ талаар барилгын төсөвт нарийвчлан тусгагдсан байх.
  6. Амины орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө гарсан, барилгын зөвшөөрөл, захирамж, инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл, барилга барих зөвшөөрлүүдийг авсан, гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гүйцэтгэлийн акт үйлдсэн байх.
  7. Амины орон сууцны архитектурын план зураг, барилгын төсвийг мэргэжлийн төсөвчнөөр батлуулсан байх.

Хашаа байшин барих зээлд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг эндээс,

амины орон сууц барих зээлд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг эндээс үзнэ үү?

mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа