​Хашаа байшин барих зээлд тавигдах шалгуур.

  • 2014 / 04 / 14

Хашаа байшин барих зээлийн тавигдах шаардлага:

ГОЛОМТ БАНК

  • Зээлээ эргэн төлөх тогтмол орлоготой байх;
  • Зээл хүсэгч нь тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа 1-ээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийгээ 1-ээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;
  • Хувийн сууц барьж дуусгах тохиолдолд барилгын гүйцэтгэл 60 хувьд хүрсэн байх;
  • Зээл хүсэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх.

Дэлгэрэнгүй ...

ХААН БАНК

  • Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх,
  • Санхүүжилт авах амины сууц/хашаа байшингаа амьдран суух зориулалтаар ашиглах,
  • Өөрийн/хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэр дээрх өмчлөх/эзэмших эрх бүхий газартай байх,
  • Барих ажлын төсөв, төлөвлөгөөтэй байх,
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх,
  • Сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх,
  • Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах,
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй байх,

Дэлгэрэнгүй ...

ТӨРИЙН БАНК

  • Бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл, хүүгийн аливаа өргүй,
  • Худалдан авах орон сууц, хашаа байшингаа зөвхөн өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зориулалтаар ашиглах
  • Тогтмол мөнгөн орлоготой /цалин, бизнесийн орлого г.м/
  • Худалдан авах орон сууц, хашаа байшингаа сонгосон байх

Дэлгэрэнгүй ...

Сарын төлбөрөө тооцохыг хүсвэл энд дарна уу.

mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа