ХАШАА БАЙШИНГИЙН ЗЭЭЛИЙГ ЯМАР ХУГАЦААГААР АВБАЛ АШИГТАЙ ВЭ?

ХАШАА БАЙШИНГИЙН ЗЭЭЛИЙГ ЯМАР ХУГАЦААГААР АВБАЛ АШИГТАЙ ВЭ?
Орон сууцны зээл, хашаа байшингийн зээлийг хүмүүс урт хугацаагаар авах хэрэгтэй болдог. Гэхдээ хэт урт хугацаагаар авбал нийт төлөх хүү нь өндөр болчихдог. Хэт богино хугацаагаар авахаар сарын төлбөр нь өндөр гардаг.
Тэгвэл сарын төлбөр нь боломжийн, дээр нь нийт төлөх хүү нь бага байхын тулд зээлээ ямар хугацаагаар авах вэ?
Үүнийг жишээ тооцоон дээр үндэслэн тайлбарлая.
2025 оны 5 сарын 8-ны байдлаар банкуудын хашаа байшингийн дундаж хүү 1.7% байна. 30 сая төгрөгийн зээлийг 3-8 жилийн хугацаагаар авахад сарын төлбөр болон нийт төлөх хүү нь ямар байхыг доорх хүснэгт, графикаас харна уу.
Хүснэгтээс харахад хэрэв та 30 сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаагаар авбал сарын төлбөр нь 801 мянган төгрөг, таван жилийн хугацаанд нийт төлөх хүү нь 18 сая төгрөг болох нь. Нийт төлөх хүү нь таны авсан зээлийн 60 хувьтай тэнцүү байна.
Харин зээлээ 3 жилээр авбал сарын төлбөр нь 1.1 сая, гурван жилийн хугацаанд хүүнд төлөх нийт мөнгө нь авсан зээлийнхээ 35 хувьтай тэнцэх нь.
Энэ жишгээр та хашаа байшингийн зээлээ ямар хугацаагаар авбал танд ашигтай болохыг хавсарсан хүснэгт зургаас үзнэ үү.
Илүү их мэдээлэл авахыг хүсвэл та манай ӨРХИЙН САНХҮҮ ГРУППТ нэгдэн үзнэ үү.
Өрхий санхүү группын танилцуулгыг энд дарж үзнэ үү.
ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё!