Хашаа байшингийн зээл: ТАВИГДАХ ШААРДЛАГА

Хашаа байшингийн зээл: ТАВИГДАХ ШААРДЛАГА
ӨРХИЙН САНХҮҮ групп нь иргэдэд орон сууцны зээл, хашаа байшингийн зээл, машины лизинг, хадгаламж, хуримтлалын талаар тогтмол зөвлөгөө, мэдээлэл түгээж байгаа билээ.
Энэ удаад хашаа байшингийн зээл олгож буй 5 банк зээл хүсэгчдэд ямар шалгуур тавьж байгааг хүргэж байна.
1. ХААН БАНК
- Үндсэн зээл хүсэгч нь Монгол улсад оршин суудаг, Монгол улсын иргэн байх
- Санхүүжилт авах амины сууц/хашаа байшингаа амьдран суух зориулалтаар ашиглах
- Өөрийн/хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэр дээрх өмчлөх/эзэмших эрх бүхий газартай байх
- Барих ажлын төсөв, төлөвлөгөөтэй байх
- Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх
- Сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх
- Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах
- Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй байх
2. ТӨРИЙН БАНК
- Бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад чанаргүй зээл, хүүгийн аливаа өргүй;
- Худалдан авах орон сууц, хашаа байшингаа зөвхөн өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зориулалтаар ашиглах;
- Тогтмол мөнгөн орлоготой /цалин, бизнесийн орлого г.м/;
- Худалдан авах орон сууц, хашаа байшингаа сонгосон байх;
- Амины орон сууц барих газраа сонгосон байх бөгөөд газар эзэмшлийн болон өмчлөлийн гэрчилгээ авсан байх.
3. КАПИТРОН БАНК
- 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
- Цалингийн орлоготой бол тухайн байгууллагад сүүлийн 12 сар тасралтгүй ажилласан үндсэн ажилтан байх;
- Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийн үйл ажиллагааг 12 сар тасралтгүй эрхэлсэн байх;
- Үндсэн зээлдэгчийн тэтгэвэрт гарах наснаас өмнө тухайн зээл төлөгдөж дуусахуйц байх; /хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд хамаарахгүй/;
- Урьдчилгаа төлбөрийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх;
- Барих зориулалттай зээлийн хувьд 30%-н гүйцэтгэлтэй байх;
- Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй, чанаргүй зээлийн түүхгүй байх;
- Бусад.
...Үргэлжлэлийг та манай ӨРХИЙН САНХҮҮ ГРУППТ нэгдэн үзнэ үү.
Өрхий санхүү группын танилцуулгыг энд дарж үзнэ үү.
ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё!