БАНКНЫ ШАЛГУУРЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

БАНКНЫ ШАЛГУУРЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?
Хашаа байшингийн зээл хөөцөлдөж буй хүмүүсийн 80 хувь нь урьдчилгаа төлбөр дутуу, 44 хувь нь ажилласан жил хүрэхгүй, 35 хувь нь НДШ төлөөгүйн улмаас орлогоо нотолж чадахгүй зэрэг саад бэрхшээлтэй тулгардаг байна. Ердөө 10 хүний нэг нь л хашаа байшингийн зээлийн шалгуурыг шууд хангадаг байна.
Тэгвэл банк ямар шалгуур тавьдаг вэ?
- Банкууд 20-30 хувийн урьдчилгаа төлбөр төлөхийг шаарддаг
- Одоогийн байгууллагадаа 1 жил ажилласан байхыг шаарддаг
- Цалингийн болон бизнесийн орлогоо нотлохыг шаарддаг.
Мөн зээлийн сарын төлбөрөөс 1.5 дахин их цалин гар дээрээ авдаг байх шаардлага тавьдаг.
Хэрэв танд дээрх шаардлагуудыг биелүүлэхэд ямар нэгэн асуудал байгаа бол хэрхэн биелүүлэх талаар товч зөвлөгөө өгье.
1. УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРӨӨ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ?
2025 оны 5 сарын байдлаар хашаа байшингийн зээлийн урьдчилгаа төлбөрийн доод хэмжээ:
БАНК УРЬДЧИЛГАА
- Хаан банк 20%
- Ариг банк 20%
- Төрийн банк 30%
- Капитрон банк 30%
- Богд банк 30%
Жишээ: 50 сая төгрөгийн хашаа байшин авах гэж байгаа бол 10–15 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр хэрэгтэй. Гэтэл хашаа байшингийн зээл хөөцөлдөж буй хүмүүс дунджаар 7 орчим сая төгрөгийн урьдчилгаатай байна.
Дутуу байгаа 3–8 сая төгрөгийн урьдчилгааг яаж бүрдүүлэх вэ?
А. Хуримтлалаа нэмэх
Хэрэв та 50 саяын үнэтэй хашаа байшингийн урьдчилгааг төлөөд үлдсэн 35 сая төгрөгийг зээлээр авбал сард ойролцоогоор 850–950 мянган төгрөг төлөх болно. Зээлийн төлбөртэйгээ дүйцэхүйц хэмжээний мөнгийг одоо байгаа урьдчилгаан дээрээ нэмээд явбал ойролцоогоор 8–9 сарын дотор урьдчилгаа бүрдэх боломжтой.
Б. Ойр дотны хүмүүсээс дэмжлэг авах
Та ах дүү, хамаатан саднаасаа дэмжлэг авч болно. Дэмжлэг авсан бол бэлэглэлийн гэрээ байгуулж, банканд баримт болгон үзүүлж болно.
2. АЖИЛЛАСАН ЖИЛИЙН ШААРДЛАГА
Банкууд таны ирээдүйн орлого тогтвортой байх эсэхийг үнэлдэг. Үүний тулд:
- Цалингийн орлоготой бол – одоогийн ажилдаа наад зах нь 1 жил ажилласан байх.
- Бизнес эрхлэгч бол – үйл ажиллагаагаа 1 жилээс дээш хугацаанд явуулсан байх шаардлагатай.
Хүмүүсийн нийтлэг алдаа:
6–9 сар ажилласан үедээ зээлд хамрагдах гэж оролддог.
Мөн өмнөх ажил НДШ төлдөггүй байснаас болж НДШ төлсөн хугацаа хүрэхгүй байх.
Ийм тохиолдолд хугацаагаа гүйцээж, ажилласан хугацаагаа болон НДШ төлсөн хугацаагаа 12 сар болохыг хүлээх хэрэгтэй.
3. ОРЛОГОО НОТЛОХ БОЛОМЖ
…
Үргэлжлэлийг та манай ӨРХИЙН САНХҮҮ ГРУППТ нэгдэн үзнэ үү.
Өрхий санхүү группын танилцуулгыг энд дарж үзнэ үү.
ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё!