Хашаа байшин барих зээлийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт.

ТӨРИЙН БАНК
- 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
 - Оршин суугаа хорооны тодорхойлолт
 - Худалдах, худалдан авах гэрээ
 - Цагдаагийн газрын тодорхойлолт,
 - Барьцаанд тавих бүх хөрөнгийн бичиг баримтуудын эх хувь,
 - Хамтран өмчлөгчдийн бичгээр өгсөн зөвшөөрөл /нотариатаар гэрчлүүлcэн байх/
 - Бусад банк болон ББСБ-аас зээл авч байсан бол зээлийн гэрээ болон зээл, хүүгийн төлбөр гүйцэтгэсэн баримтууд
 - Өрхийн орлого болон бизнесийн орлого баталгаажуулах баримт бичиг
 - Бизнестэй холбоотой бусад шаардлагатай баримтууд
 - Татвар төлсөн баримт /бизнес эрхлэгч/
 
ХААН БАНК
- Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
 - Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг
 - Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа
 - Орлого, зарлага тодорхойлох баримтууд
 - Өөрийн хөрөнгөөр шаардлагатай санхүүжилтийг хийх, эсвэл хийсэн тухай баримтууд,
 - Барих ажлын зураг, төсөв, төлөвлөгөө, холбогдох гэрээ (холбогдох ажил гүйцэтгэгчтэй хийсэн),
 - Барилга барих газрын бичиг баримтын хуулбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа
 - Барьцаа хөрөнгийн бичиг баримтын хуулбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа
 
ГОЛОМТ БАНК
- Цахим иргэний үнэмлэх,
 - Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа;
 - Оршин суугаа газрын тодорхойлолт;
 - Ажлын газрын тодорхойлолт;
 - Хөдөлмөрийн гэрээ;
 - Нийгмийн даатгалын дэвтэр;
 - Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт;
 
Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.
Хувийн сууц барьж дуусгах зээл хүссэн тохиолдолд:
- Хэрэв дуусаагүй барилгын YХЭХБГэрчилгээ гарсан бол түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар, газрын гэрчилгээ;
 - Барилгын зураг, төсөв, зарцуулалтын тооцоо, шаардагдах материалын тооцоо;
 - Кадастрын зураг.
 
Та хашаа, байшингийн зээл авсан тохиолдолд сард хэдэн төгрөг төлөхөө тооцож үзэхийг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - БАЯЖИХТУН
