​​Хашаа байшингийн зээл: ТА ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ ЧАДАХ ВЭ?

  • 2025 / 06 / 11

Хашаа байшингийн зээл: ТА ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ ЧАДАХ ВЭ?

Хэрэв та хашаа байшингийн зээл авах гэж байгаа бол банк таны авч чадах зээлийн хэмжээг цэвэр орлогын тань 70 хувьд тулгуурлан тогтоодог.

Тодруулбал таны сарын цалин 1.5 сая төгрөг бол татвар, НДШ хасагдаад цэвэр 1.2 сая төгрөг үлдэнэ. Банк үүний 70 хувийг тооцож, 840,000 төгрөг-ийг зээлийн төлбөрт төлөх боломжтой гэж үздэг.

Нөгөө талаас 2025 оны 4 сарын байдлаар банкуудын хашаа байшин худалдан авах зээлийн дундаж хүү сарын 1.7%, зээлийн хугацаа: 2-15 жил, урьдчилгаа төлбөр 20% байна.

Бяцхан зөвлөмж: Зээлийн хугацааг хэт урт (10-15 жил) сонговол хүүнд төлөх нийт мөнгө өсдөг. Иймээс боломжтой бол 5-6 жилээс хэтрэхгүй хугацаагаар зээл авахыг зөвлөж байна.

Энэ нөхцөлд та хэдэн төгрөгийн зээл авах боломжтойг таны цалингаас хамааруулан тооцож үзүүлье. Та хүснэгт зургаас үзнэ үү.

Хүснэгтээс харахад хэрэв таны цалин 2 сая төгрөг бол:

  • 3 жилийн хугацаатайгаар зээл авбал 30 сая төгрөгийн зээл авах боломжтой.
  • 5 жилийн хугацаатайгаар зээл авбал 42 сая төгрөгийн зээл авах боломжтой байна.

Та энэхүү загвараар өөрийнхөө цалингийн хэмжээнд тохируулан авах боломжтой зээлийн хэмжээг харьцуулан харна уу.

Та нэмэлт зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл манай ӨРХИЙН САНХҮҮ группт нэгдэж:

1. Хашаа байшингийн зээл,

2. Ипотекийн зээл,

3. Хадгаламж хуримтлалын

талаар тогтмол мэдээлэл, зөвлөгөө аваарай!

Илүү их мэдээлэл авахыг хүсвэл та манай ӨРХИЙН САНХҮҮ ГРУППТ нэгдэн үзнэ үү.

Өрхий санхүү группын танилцуулгыг энд дарж үзнэ үү.

ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё!

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа