​​Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна: 2-р хэсэг

  • 2014 / 05 / 28

Гудамжны сонин худалдагчаас дэлхийн нэрт бизнесмен болсон Ким Ү Жүн/Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч/-ий туулсан амьдралдаа тулгуурлан энэ номыг бичжээ. Энэ ном 43 сая хүн амтай БНСУ-д нэг сая хувь хэвлэгдэн тус орны хэвлэлийн түүхэнд дээд амжилт тогтоосон төдийгүй англи, япон, орос, хятад, испани, мажаар зэрэг олон хэлээр арваад оронд орчуулагджээ.                          

Ким Ү Жүн амьдралдаа байнга шинийг сэдэж, шинэчлэн сайжруулах ажил олныг хийж ирсэн ба түүний нэг тохиолдлыг товчлон хүргэе. Ким Ү Жүн нийгмийн амьдралд дөнгөж хөл тавиад, сарын цалингаараа амьдарч эхлэх үед өөрт тохиолдсон зүйлээ дурдатгалдаа тэмдэглэжээ.

Шинийг сэдэн санаачил       

 Амьдралд шинэ зүйл санаачилж байх нь зайлшгүй хэрэгтэйн дээр энэ нь тийм ч хэцүү бас биш юм. Гол нь шинийг сэдэн эрэлхийлэх хүсэл, сэтгэл байна уу, үгүй юу гэдэгт л байгаа юм. Сэтгэл байвал шинийг сэдэн хэрэгжүүлэх гэдэг бол санаснаас хавьгүй хялбар зүйл. Дэлхийг ч хөдөлгөж болохуйц шинэ нээлт гаргасныг тунгаан үзвэл маш энгийн бодлоос үүдэн сэдэгдсэн байх тохиолдол олонтаа байдаг. Нэгэнт байгаа юмыг улам сайхан болгож засаж янзлахыг сайжруулах гэж хэлдэг бол шинэ санаачлага гэдэг нь энэ хэр байхгүй, бий болоогүй зүйлийг шинээр бүтээж бий болгохыг хэлдэг.

Ким Ү Жүн“Хансөн сиреб” пүүсийн “шинэцэргийн” хувьд банктай харилцах ажил эрхэлдэг байжээ. Өдөрт олон удаа банк руу явж, шилжүүлгийг банкаар шалгуулан, буруу буцаах зэрэгт ихээхэн цаг зарцуулдаг, өмнө энэ ажлыг хариуцаж байсан хүн нь энэ ажилдаа нилээд түүртдэг байжээ. Ким Ү Жүн ажилд ормогцоо энэ байдлыг өөрчлөхөөр шийдсэн байна.

Асуулт: Банк руу явдгийг тал хувиар ч багасгаж болохгүй гэж үү? Шилжүүлэг бүрийг тус тусад нь бичихгүйгээр нэгмөсөн хийж болохгүй гэж үү?           

Шилжүүлгийг хүлээж авах эсэх нь банкны гүйлгээний хүүхнүүдээс хамаардаг ажээ.Хувийн сайн харьцаатай бол шилжүүлгээ анхнаас нь зөв хийгээгүй боловч бага зэргийн алдааг газар дээр засах боломжтой байв. Мөн олон хүний нэг дор орж ирсэн шилжүүлгүүд банкны ажилтанд өмнө хойноо орж, батлагддаг болохоор миний шилжүүлэг хаана тавигдахаас хэр хурдан батлагдах нь хамаардаг байв.

Зорилт: Банкны гүйлгээний ажилтнуудтай хувийн сайн харилцаатай болох

Яг тэр үед манай пүүсийн агуулахад Италийн эмэгтэй хүний цамцны даавуу борлогдохгүй дарагдаж, нэг ажилтан маань аргаа барж байв. Эзнээ хүлээсэн даавууг банкны хүүхнүүдтэй холбож болохгүй гэж үү? Агуулахад хэвтэж байгаа даавуу нь пүүсээс оруулсан хөрөнгийн хүүтэй тэнцэх мөнгийг өдөр бүр алдаад байсан тул бага зэрэг хямдруулаад худалдсан ч болохоор байв. Даавууны наймаа ихээхэн амжилттай болж, хүүхнүүд хямд үнээр шинэ материал авсандаа баяртай, агуулахаа цэвэрлэж авсандаа пүүс ч баяртай байв. Банкны хүүхнүүд өөртөө төдийгүй найз нөхөд, нэг ангийнхаа хувийг хүртэл амжиж авцгаав.

Үр дүн: Үүний дараахнаас аль ч ажилтанд очсон миний шилжүүлгүүд хавьгүй хурдан батлагддаг болов.

Банк руу өдөрт 10-аас олон удаа явдгаа 2 болгож цөөрүүлэв. Банкны шилжүүлгийг ажиглавал үнэ тоо, хэмжээ, он сараас бусад нь адил тул би цаг гармагц урьдчилаад, шилжүүлгээ хангалттай хэмжээгээр бэлдчихдэг болов. Хэрэг гармагц дээрх тоог гараараа бөгнлөөд гүйцээ.                                                                                                                                                                                        Төд удалгүй намайг пүүс даяараа магтацгааж эхэллээ. Энэ жаахан санаачлага маань шинэ ажилтан миний хувьд ажлын гараа тун сүрхий сайн байгаа хэрэг ажээ.                                                                                                                                                                  Гарааны үеийн амжилт маань миний хувьд ажлын байдлыг мэдэж аваад, түүнийг сайжруулах хүслийн үр дүн төдий байсан юм.               ШИНИЙГ СЭДЭН ЭРЭЛХИЙЛЭХ СЭТГЭЛ, ТЭМҮҮЛЭЛТЭЙ БАЙ                                                                                                                Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 1-р хэсэг

Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна 3-р хэсэг

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа