Шүүж үзэх:
60 саяын байрны 35 саяыг төлөөд үлдсэн 25 саяыг байрны зээлд орох болмжтой юу

Хариулт: Таны орлого хүрч байгаа, түүнийгээ нотолж чадах бол боломжтой. Ипотекийн 8 хувийн зээлд өөр олон шалгуур тавигддаг, олон төрлийн материал бүрдүүлэх шаардлагатай болдог энэ бүхний талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл, тооцоолол хийлгэж авахыг хүсвэл та http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу

сайн байна уу? миний асуултанд хариулт зөвлөгөө өгөхийг хичээнгүйлэн гуйж байна. 1. эхнэр бид хоёр хоёулаа хөдөө орон нутгийн харяалалтай юмаа. энэ жил хотод байр худалдан авах сонирхолтой байгаа. байрны зээлээ заавал харяа орон нутгийнхаа банkнаас хөөцөлдөх ёстой юу? улаанбаатар хотын банkны салбараас боломжтой юу? 2. би өмнө н цалингын зээл авч байсан. шинэ ажилд ороод цалин авдаг банk өөрчлөгдсөнөөс болоод нэг сарын төлбөрөө дутуу хийсэн ба дараа сарын төлбөртэй цуг шахуу хийгдсэн. банkны ажилтан та муу зээлдэгч боллоо гэж хэлж байсан. одоо би зээл авч болхуу? 3. эхнэр цалингын зээлтэй. миний орлого төлвөлсөн байраа авахад хүрэлцээтэй гэж боддог. иймд ямар нэгэн хүндрэл үүсэх үү? дахин нэг зээлгүй хамтран зээлдэгч хэрэгтэй юу?

Таны асуултанд нэгбүрчлэн хариулья.

  • 1.Хэрэв та УБ-д ажилладаг бол зээлээ УБ-т судлуулж болно. Орон нутагт хаягтай, орон нутагт ажилладаг бол орон нутагтаа судлуулна.
  • 2.Та харьцдаг банкиндаа хандаад зээлийн түүхийн талаарх мэдээллээ шүүлгээд авч болно. Түүн дээр муу зээлтэй гэж бүртгэгдсэн эсэхийг шууд харах боломжтой.
  • 3.Эхнэр нөхрийн цалин нийлээд хоёр зээлээ төлж хүрэх (орлогын 45 хувиар зээл төлнө) бол нэмж хамтран зээлдэгч хайх шаардлаггүй
хадгаламжийн даатгал 20 сая гэдэг нь банк болгонд 20 сая байвал даатгагдах юм уу. аль эсвэл бүх банкны системд юмуу. үүнээс дээш нь яаж даатгагдах вэ

Хариулт: Банк болгонд байгаа хүүтэйгээ нийлээд 20 сая хүртэл дүнтэй хадгаламжууд тус тусдаа даатгагдана.

Sain bna uu bi tsalingiin zeeltee bas bbc zeeltee 10%tolood mashin awaj boloh bolwuu orlogoo notolj bolnoo sariin 250000 tsalintai

Хариулт: Хэрэглээний зээл дээр банкууд өрхийн орлогын 60 хүртэл хувиар зээл төлж болно гэж үздэг. ББСБ-ууд үүнээс өндөр хувиар зээл төлөх боломж олгодог. Энэ жишгээр та өөрөө тооцоод үзээрэй.

Bi toriin alband ajildag ym aa sarin 750000 tsalintai sard 380000 myngan togronii zeel toldog odoo nemej awah gsn ogt bolhgv ym aa

Хариулт: Монгол банкнаас банкуудын хэрэглээний зээл дээр өр орлогын харьцаа 60 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байгаа. Таны жишээн дээр тооцвол та сард 450 мянган төгрөгнөөс илүү төлөлттэй зээл авах боломжгүй байна. Та одоогоор 380 мянган төгрөг сар бүр зээлэндээ төлдөг тул энэ хязгаар бараг тулсан байна. Иймээс банкууд нэмж зээл олгохгүй байгаа юм.

Sain bain uu heregleeni zeel awah gesen yuma golomt bank dr tsalin mic.n zeel bgan yuma bank bus zeel uguh gazar bna tumur zamd ajildag

Хариулт: Монгол банкнаас банкуудад тавьсан шалгуур ёсоор та сарын орлогынхоо 60 хүртэл хувиар зээл авах боломжтой. ББСБ-ууд ч мөн таны зээлээ төлөх орлогын эх үүсвэрийг давхар судалж байгаа.

2006 оны 8 сарын 1 нд хийсэн ₮59000 жилийн 20 %ийн хүүтэй хийсэн 2019 оны 8 сарын 1 гэхэд нийт хэдэн төгрөг болсон байх вэ?

Хариулт: Та банкуудын хадгаламжийн хүүг http://mongo.mn/z/1240 энэ хаягнаас дэлгэрэнгүй үзэх боломжтой. Жилийн 20 хувь гэдэг одоогоор аль ч банкинд мөрдөгдөхгүй байгаа хүү байна. Таны хүссэн жишээгээр тооцоход эхний жилийн хадгаламжийн хүү нь 11800 төгрөг болно. Дараагийн жилийнх нь энэ хүүгээ оруулж тооцвол 14160 гэх мэт өсөөд явна. Гэхдээ 2006 оноос хойш хадгаламжийн хүү ихээр буурсан байгаа. Та шууд банк дээрээ очиж тооцооллыг хийлгэж авна уу.

Sain b.a uu bi umnu ni 8%zeeld hamradaj bair avsn uymaa odoo bairaa zaraad zeelgui bolsn dahij 8% zeelend hamragdahuu

Дахин хамрагдах боломжгүй болсон. Шинээр батлагдсан “ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН

САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ”-ын

3.1.3-д “өөрийн өмчлөлийн нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан байгууллагын лавлагааг гаргуулсан байх.”

3.1.4.-д “төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд өмнө нь хамрагдаж байгаагүй байх. Энэ заалт өмнө нь орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамтран зээлдэгчээр оролцож байсан этгээдэд хамаарахгүй;”

Гэж заасан байгаа. 3.1.3 заалт нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц эзэмшигч, эсвэл 18 нас хүрээгүй байхдаа гэр бүлийн гишүүдийн хамтаар орон сууц өмчилж байсан хүмүүст хамаарахгүй.

Сайн байна уу? Урьдчилгаа бэлэн 3сая төгрөг төлөөд приусс-30лизингд хамрагдаж болохуу?

Та 3 сая төгрөгийн урьдчилгаатай бол ойролцоогоор 20 сая төгрөгний үнэтэй машин лизигдэх боломжтой. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.

Sn bn uu bi tsalingiin zeel avah gesen daanch lendmn deer 850000tog nii zeel bga yum aa bi sard 650000tog tsalin avdag 8-10say orchim togrog zeeleh gesen yum yawal deer ve

Цалингийн зээлийн хэмжээг банк тогтоодог. Та шууд банкиндаа хандаж цалингийн зээл авах хүсэлтэйгээ илэрхийлээд, зээлээсээ lend.mn-ий зээлийг хаана гэдгээ хэлэх хэрэгтэй. 

bi uridchilgaa 3sayiig ogood prius 20 lizing hiij bolohuu

Та 3 сая төгрөгийн урьдчилгаатай бол ойролцоогоор 20 сая төгрөгний үнэтэй машин лизигдэх боломжтой. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.

Газар барьцаалж ажилтай хүн зээл авч болохуу

Газар барьцаалж зээл олгож буй банк байхгүй. Харин та орлогоо нотолж чадах бөгөөд байгууллага тань цалингийн зээлийн гэрээ байгуулсан бол тухайн банкнаас цалингийн зээл авч болно.

Би хашаандаа байшин бариулах гэсэн юмаа гэхдээ зээлээр

Хашаа байшин барих зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

сайн байна уу би 35 саяаар хашаа байшин авах гэж байгаа юмаа 10саяыг нь бэлэн өгсөн юмаа үлдсэн мөнгйиг нь байшинг тавиад гаргаад өгч болох уу цаад хүнтэйгээ тохирсон юмаа

Та хангалттай хэмжээний урьдчилгаа төлбөр төлсөн байна. Банкуудын санал болгож буй хашаа байшин худалдан авах зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/z/1251 энэ хаягаар орж үзнэ үү. Хашаа байшин худалдан авах зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл, тооцоолол авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.

Урьдчилгаа 30 хувьд хамьран эзэмшигч минийы нэр дээрх байраа тавьж 8 хувьд хамрагдаж болохуу.Би хамтран эзэмшигч Аав нь бгаа юм.Авч байгаа байр нь миний охины нэр дээр юмаа

8 хувийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн оронд орон сууц барьцаалахаа больсон.

голомт банкнаас цалингаа авдаг тасралтгүй 6сар нийгмийн даатгал төлсөн анх удаа л зээл авах гэж байна аль банкнаас зээл авбал арай өндөр авч болох бол өмнө нь ямар нэг банк сан хүүгийн байгууллагаас зээл огт авч байгаагүй

Хариулт: Монголбанкнаас банкуудын хэрэглээний зээлд дээд хязгаар тогтоосон. Тэгэхээр дээд тал нь бүх банкных адил гэсэн үг. Та орлогынхоо 60 хувиар зээл төлж болохоор журамласан байгаа. Хүүгээсээ хамааран зээлийн дүн бага зэрэг өөрчлөгдөнө. Гэхдээ та яавал их зээл авах уу гэж бодохын сацуу, одоо авах гэж буй зүйлээ зээлээр санхүүжүүлэх нь зөв үү? Яавал бага хүүтэй зээл авах вэ гэдгээ давхар бодохыг зөвлөж байна. Банкуудын хэрэглээний зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/z/1229 эндээс үзээрэй.

Сайн байна уу. Би 123 орчим сая төгрөгийн байр сонирохсон юмаа. Урьдчилгаа нь бүрдчихсэн. Гэтэл яг таалагдсан байр маань 8 хувьд хамрагдахгүй гэх юм. Ийм тохиолдолд миний зүгээс тус байрыг 8 хувьд хамруулан авах ямар боломж байгаа вэ зөвлөгөө өгөөч. Баярлалаа.

Хариулт: Ашиглах боломжгүй, нураах шийдвэртэй, хэт хуучны байрууд биш бол хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр авах боломжтой. Бүр тодруулбал доорх шаардлагыг хангасан байрыг ипотекийн зээлээр авах боломжтой.

2.1.1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3.1, 3.3-т заасан тодорхойлолтод нийцсэн;

2.1.2. аймаг, нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан;

2.1.3. Барилгын тухай хуулийн 35.1-д заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан;

2.1.4. нийт талбайн хэмжээ 80 м2-аас ихгүй.

Гэж заасан байна.

sain baina uu manaih 6 am bvltei ger bvlvdin gishvdes 2 ni tsalintai....neg tsalingin zeeld sard 2ulaa niiled 550000 togrog zeelend toldog........20,000,000 hashaa baishingin zeel awah bolomj baiga yu

Та хашаа байшингийн зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл, тооцоолол хийлгэж авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү. Бид танд иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл өгөх болно

manai nohor sariin tsalin 1say orchim bga ymaa 177 sayiin bair avah huseltei bga ym uridchilgaa 70 say bn 8% zeeld hamragdaj boloh bolovuu

Хариулт: 80 м2-аас бага байр байх ёстой. Мөн та хоёр урд нь хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч байгаагүй байх, орлого хүрэлцээтэй байх зэрэг шаардлагууд тавигдана. Байрны үнэлгээний хувьд банк өөрөө шийдвэрээ гаргана. Та орон сууны ипотекийн зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө мэдээлэл авч тооцоолол хийлгэхийг хүсч байвал http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Сайн байна уу? Хүү маань Солонгос улсад гэрээгээр ажилладаг одоо гэрээгээ сунгаад 4 жил ажиллах хугацаа бгаа. Сард 4 сая орчим төгрөгийн цалинтай. Ямар нэг зээлгүй. Урьдчилгаа 5 саяыг төлөөд байрны лизингид орох боломж байх уу?

Урьдчилгаа төлбөрийн хувьд авах гэж буй байрны 30 хувийг төлж байж хамрагдана. Гадаадад ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс 8 хувийн зээлд хамрагдаж чадаж буй эсэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Хэдийгээр гадаадад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс хамтран зээлдэгчээрээ дамжуулан 8 хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж яригддаг боловч бид энэ талаар судалж байж дэлгэрэнгүй хариу өгье. 

Сайн байна уу? 1 жилийн хугацаатай хадгаламжид мөнгө хадгалуулахад хүүг нь өдөр өдөртөө тооцдог уу? Эсвэл жилийн эцэст нийт хуримтлагдсан мөнгөнөөс хүүг нь боддог уу?

Хүүгээс хүү боддог хадгаламжууд сар бүрийн эцэст хүүгээ бодож, бодогдсон хүүгээс татвар суутгаад үлдсэн хүүг таны дансанд нэмдэг. Бусад хадгаламжууд ихэвчлэн гэрээний эцэст хүүгээ бодож байгаа. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорх хоёр нийтлэлийг уншиж танилцана уу.

http://mongo.mn/c/221

http://mongo.mn/c/128

Сайн байна уу, Би саяхан бэлэн мөнгөөр анх удаа байр авсын. Тэгээд аав ээждээ өөрийнхөө нэр дээр ипотекийн зээлээр байр авч өгөх гэсэн юм. Банкуудын ипотекийн зээлийн бүрдүүлэх материал дээр анх удаа байр авч буй тохиолдолд зээл олгоно гэсэн байналээ. Ийм тохиолдолд ипотекийн зээл авч болох уу.

Саяхан шинээр батлагдсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-д

3.1.3. өөрийн өмчлөлийн нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан байгууллагын лавлагааг гаргуулсан байх. Энэ шаардлага дараахь этгээдэд хамаарахгүй:

3.1.3.1. ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон орон сууц өмчлөгч;

3.1.3.2. 18 насанд хүрээгүй байхдаа гэр бүлийн гишүүдийн хамтаар орон сууц өмчилж байсан иргэн.

Ийм шалгуур орсон байгаа.

Сайн байна уу Хүү сард 800000, харин би 700000 төгрөгний цалинтай ажилладаг Ам бүл 2 Байшин барих зээл авч болох уу Ямар нэгэн өр, зээл байхгүй.

Хашаа байшин барих зээлийн талаар иж бүрэн мэдээлэл, зөвлөгөө авч, тооцоолол хийлгэхийг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Sn bna uu shineer hashaa avch baishin barih gesen yumaa mashinii lizengtei bgaa 9r sard duusna zeel avch boloh bolov uu

Таны орлого зээлээ төлж хүрэх эсэх, урьдчилгаа төлбөр хангалттай эсэх, мөн банкны тавьдаг бусад шалгууруудыг хангаж буй эсэхээс хамаарна. Хашаа байшин барих зээлийн талаар иж бүрэн мэдээлэл, зөвлөгөө авч, тооцоолол хийлгэхийг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

sn bn uu bi bankind 950000 togrogiin zeeltei har jagsaaltand orson tolood duusgaval arilah bolomj bga yu, hund zeel avch ogood hugatsaa n hetreed 2 jil bolson

Одоо байгаа зээлийнхээ ихэнхийг төлөөд, зээлээ бүрэн хаахаасаа өмнө банкиндаа учир байдлаа тайлбарлаж, хүсэлт гаргаад үзэх хэрэгтэй. Хэрэв харьцдаг банк тань хүсэлтийг тань хүлээн авч, зөвшөөрвөл Монголбанкинд хүсэлт явуулж, зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах боломжтой. Өөр боломж үгүй.

Tsalingiin zeel awhad niigemiin daatgal 3n sar tolson ved awj bolhu batlan daaltai awj bolhu

Дор хаяж 6 сар болсон хүмүүст Банкууд цалингийн зээл олгодог.

Сайн байна уу? Оюутан хосууд байгаа юм. Урьдчилгаа 10% төлөөд машин лизингдэж болох уу? Орлогоо нотлох боломжгүй байнга цалингаа гар дээр бэлэн авдаг.

Орлого нотлох боломжгүй бол дор хаяж 40 хувийн урьдчилгаа бүрдүүлсэн үед зарим ББСБ-уудаас машины лизинг авах боломжтой.

Цаашид гар дээр авдаг цалингаа банкны дансаараа дамжуулж авч байхыг зөвлөе. Ингэсэн тохиолдолд банкууд таны орлогыг нотлогдох боломжтой гэж үзнэ. 

Байраа барьцаалж зээл авах гэсэн юмаа. Хугацаө хэтэрсэн зээлээ төлчихвөл байр барьцаалсан зээл өгөх үү

Хугацаа хэтэрсэн зээлтэй л бол нэмж зээл огт авч болохгүй гэж ойлгож болохгүй. Тухайн нөхцөл байдлыг дүгнэж үзээд танд зээл олгох Банк, ББСБ олдох боломжтой. Тухайлбал таны барьцааны чанар, авах гэж буй зээлийн хэмжээ, хугацаа хэтэрсэн зээлийн дүн зэргийг харгалзаад санхүүгийн байгууллагууд уян хатан шийдэх боломжтой.

Талх Чихэр ХК нд 1сая төгрөгний цалинтай ажилд ороод сар ч болоогүй байгаа юмаа.18 сая төгрөгний үнэтэй машинийг урьдчилгаа 20% төлөөд сардаа хамгийн дээд тал нь 500н мянган төгрөг төлөөд авах боломжтой юу

Дор хаяж 6 сар ажилласан байхыг шаардана.

sn bnu xodoo oron nutagt vl xodloxtoi bol mashin zeeldej bolhuu

Хэрэв таны урьдчилгаа төлбөр хүрч байгаа бол үлдсэн зээлийнхээ барьцаанд авч буй машинаа тавиад машины лизинг авах боломжтой.

Таньд асуулт байна уу?