Шүүж үзэх:
sn bnu. Ipotekin zeeltei bairand mungu zeelj huund n suuval ersdel her bdg ve?

Мөнгө зээлүүлж хүүнд нь байранд нь суудаг хүмүүс ихэвчлэн тухайн байраа барьцаанд авдаг. Гэтэл ипотекийн зээлтэй байр нь банкны барьцаанд байдаг давхар барьцаалах боломжгүй тул эрсдэлтэй.

tsalin bolon orhiin zeeltei mashin lizengdej avmaar bna. iim zeeltei tohioldold lizeng garah bolomj bdg bolovuu

Таны сар бүр зээлэнд төлөх нийт мөнгө танай өрхийн орлогын 45-50 хувиас хэтрэхгүй байгаа тохиолдолд банкууд нэмж зээл гаргадаг.

sain bnuuu bi awto mashin lizengeer awah gesen ymaa bi huwiin baiguulagt ajilaad 7 sar bolj baigan maaa zeeld hamardah geher baritsaaa horngo baihgu ymaa

Машин лизингээр барьцаа хөрөнгө шаарддаггүй. Та авах гэж буй машины үнийн дүнгийн 10-20 хувийг урдчилгаа хэлбэрээр төлөхөд болно.

Хэрэв та ажилласан хугацааны орлогоо нотолж чадах, орлого нь зээлээ төлж хүрэлцэх бол энэ зээлд хамрагдах боломжтой

сайн байна уу? Би хувийн компанид ажиллаад 4сар болж байна. Хувиараа давхар бизнес эрхэлдэг. Машин лизингээр авж болох болуу

Банкнаас машины лизинг авах бол доод тал нь тухайн ажил бизнесээ эрхлээд 6 сараас 1 жил болсон байх ёстой.

Хэрэв та бизнесээ эрхлээд ийм хугацаа болсон бол түүнийгээ үндсэн орлого байдлаар нотлоод, нэмэлтээр цалингийн орлоготой гэдгээ батлах замаар зээлэнд хамрагдах боломжтой.

Сайн байна уу. Би хувиараа онлайнаар болон хятад улсруу солонгос гоо сайханы бараа худалддаг юмаа .Надад хар данс болон бараа бутээгдэхуунээ авсан худалдсан гэх ямарч нотлох зуйл байхгуй нь улмаас зээлд хамрагдах нфхцфлийг бурдуулж чадахгуй байнаа. Би бизнесээ фргфжуулж бараа бутээгдэхуунээ худалдаж борлуулах байрлал сайтай талбайтай болох эрмэлзэлтэй байгаа бфгффд ,зээл авах боломж байгаа болов уу?

Бизнесийн орлого, зарлагаа ямар нэгэн байдлаар нотолж чадахгүй бол зээл авах боломжгүй.

Та бизнесийн орлого, зарлагаа хэрхэн нотлох талаар биднээс зөвлөгөө авах бол  та яаж үүнийгээ нотлох талаар биднээс зөвлөгөө авах бол https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeQQu6OujgGnH3TzpfExe_gSBhrbFJypSn6Y3uefUYHfISY3w/viewform энэ линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

sain bnu bi mongol bankind zeelin har tuuhtee odoo 1.7 sayin tsalintai ajil hij bga mashin lizengeer awah gesin boloh bolwu

Та Mongo.mn вэбийн "Машинтай болох" гэсэн цэсээр ороод "Машины лизингийн хөтөлбөр" гэсэн хэсгээр орж мэдээллээ бөглөнө үү. Танд ямар боломж байгааг бид тодорхойлж, боломжтой бол зуучилж өгнө

sain bnuu vl hudluh baritsaalj zeel awhad ymar material shaardlagatai we

ХХБ-ны хувьд:

  • Зээлийн өргөдөл;
  • Иргэний үнэмлэх (эх хувь);
  • Оршин суугаа хорооны засаг даргын эсвэл ТҮЦ машины тодорхойлолт (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна);
  • Барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (эх хувь);
  • Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авахыг зөвшөөрсөн хамтран өмчлөгчдийн бичгээр гаргасан зөвшөөрөл.

Төрийн банкны хувьд:

  • Зээлийн өргөдлийн маягт, 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт,
  • Барьцаанд тавих бүх хөрөнгийн бичиг баримтуудын эх хувь,
  • /Орон сууц барьцаалж байгаа бол ҮХХЭБүртгэлийн гэрчилгээ, Амины сууц, хашаа байшин барьцаалж байгаа бол газар болон байшингийн ҮХХөрөнгийн гэрчилгээ, газрын кадастрын зургийн эх хувийн хамт,/
  • ЭХЭУБГазар болон Газрын албанаас тухайн үл хөдлөх хөрөнгийн талаар лавлагааг авсан байх
  • Хамтран өмчлөгчдийн бичгээр өгсөн зөвшөөрөл /нотариатаар гэрчлүүлэн байх/,
  • Бусад банк болон ББСБ-аас зээл авч байсан бол зээлийн гэрээ болон зээл, хүүгийн төлбөр гүйцэтгэсэн баримтууд,
  • Орлого баталгаажуулах баримт бичиг,
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл,
  • Бусад шаардлагатай баримтууд,

бичиг баримтууд шаардах нь байна

sain baina uu noxor bid2 bankind zeeltei noxor maani тэц-4 ajilladag mashin lizingdej bolox bolwuu uridchilgaa bgaa

Машины лизингийг өөр зээлтэй давхардуулан авах боломжтой байдаг. Гэхдээ банкууд танай өрхийн орлого хүрэх эсэхийг тооцож үзэж байж шийддэг.

Нэмж зээл авсан тохиолдолд сард төлөх зээлийн төлбөрүүд нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага байгаа тохиолдолд банкууд нэмж зээл өгдөг.

sain bn uu tasraltgui 8 jil niigmiin daatgal tulsun suuliin 4 sar shine ajild orson tsalin 1200000 tsalingiin zeel ugdug gazar bn uu

Сайн байна уу? Банкууд цалингийн эсвэл өрхийн зээлээ олгохдоо тухайн байгууллагад ажиллаад 6 сар болсон үндсэн ажилтан байх шаардлага тавьдаг. Тэгэхээр та цалингийн зээл авах боломжгүй, 2 сар хүлээх болох нь

би хувиараа авто сэлбэг зардаг одоо тогтвортой лангуутай болох гэсэн юмаа ер нь бол нэтээр зардаг .байрлал сайтай лангуутай болохын тулд багахан мөнгөны хэрэгтэй байгаамаа

Таны хүсэлтийг уншаад, өөрийн гэсэн лангуутай болж өргөжүүлэх гэж байгаа, түүнд зориулж зээл хүсч байгаа гэж ойлголоо.

Таны зээлийн хэмжээг мэдэх шаардлага байна.

Ер нь жижиг худалдаа эрхэлж буй хүмүүс орлогоо нотлох баримт бүрдүүлээд банк, ББСБ-уудад хандвал зээл нь бүтэх боломжтой.

Хар дэвтэр хөтөлдөг, банкны данс ашигладаг байвал та орлогоо нотлох боломжтой. Мөн барааны үлдэгдлээ эсвэл татан авсан бараагаа тэмдэглэсэн тэмдэглэл шаардлагатай.

Сүүлийн 6 сараас нэг жилийн хугацааны орлогоо нотолж чаддаг байх ёстой.

Үүнээс гадна барьцаа хөрөнгө шаардагдана. Энэ нь таны ямар хэмжээний зээл авах гэж байгаагаас хамаарна.

Зөн сан ББСБ 1 сая хүртэл төгрөгийг жижиг бизнес эрхлэгчдэд барьцаагүй өгч байгаа.

Та орлогоо хэрхэн нотлох, барьцаа хөрөнгөтэй холбоотой биечлэн уулзаж зөвлөгөө авахыг хүсвэл 99734723 утсаар холбогдоно уу.

Mongo.mn

haan banknaas tsalingiin zeel awah gsiimaa anh udaagaa zeel awj bga yma bi ulzsiin baiguulagd orood 6 sar ongorj bga yma zeel awah bolomjtoi bolwuu heden togrognii zeel awah we

Сайн байна уу?

Цалингийн зээлээр хэдэн төгрөгийн зээл авч чадах нь таны цалингийн хэмжээнээс хамаардаг юм. Тухайлбал Хаан банк танд 12 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний зээл олгох боломжтой. Бүх банкны цалингийн зээлийн мэдээллийг нэг дороос харахыг хүсвэл энд дарна уу.

Харин зээл авах боломжийн хувьд:

1. Танай байгууллага Хаан банктай (эсвэл өөр нэг банктай) цалингийн зээлийн гэрээ байгуулсан байх ёстой.

2. Та цалингаа тухайн банкин дахь дансаараа аваад 6 сар болсон байх

3. Муу зээлгүй байх гэх мэт шаардлагууд тавигддаг.

Mongo.mn

sain bnu bi tsalingiin zeeld hamragdah gesen ymaa zaawal niigmiin daatgal tuldug bh shaardlatai yu nadad zuwluuch

Сайн байна уу?

Цалингийн зээлд хамрагдахын тулд заавал НД төлдөг, танай ажилладаг байгууллага аль нэг банктай цалингийн зээлийн гэрээтэй, ихэвчлэн тухайн банкаар дамжуулан ажилчдынхаа цалинг 3-6 сар тавьсан байх ёстой байдаг.

Сайн байна уу та бүхнээс асуух зүйл байна . энэ талаар мэдлэг бага учираас дэлгэрэнгүй асууя. Орох гэж байгаа байрныхаа заавал урьдчилгааа 30% төлсөн байх ёстой юмууу?? Би эхнэр хүүхдийн хамтаар түрээсийн байранд амьдардаг залуу гэр бүл эхнэр оюутан зөвхөн би ажилдаг. Хувиараа компьютер сервис ажилуулдаг Сардаа олох орлог маань 2,000,000-3.000.000 болдог үүниигээ хар данс хөтлөж бичдэг ,Сарын тогтмол зарлаг ажилын түрээс ,хөлсний байрын түрээс бас бус зүйл ороод 1,000,000 болдог . Нийгмийн даатгал төлөөгүү (Одооноос төлье гэсэн бодолтой байгаа) Бэлэн мөнгөөр харьцдаг учир банкны мөнгөний урсгал жаахан муутай ,Түрээсийн байранд сар болгон 400,000 төлөөд 3 жил болж байна. Би Улаанбаатарын харьяа биш (Хөдөө орон нутгынх ийм тохиолдолд хаана хандах ёстой вэ??? ) Ийм байдалтай амьдарж байна Ийм тохиолдолд 8% зээлэнд хамрагдах боломжыг хэлж өгөөч Гол нь түрээсийн байранд биш өөрийн авсан зээлэндэ мөнгөө төлөөд явмаар байдаг Хариу бичэж туслаарай барлалаа.

Хариулт:

Сайн байна уу?

Таньд дараах зөвлөгөөг өгмөөр байна.

  1. 1. Урьдчилгаа 30%-иа банкинд данс нээн хуримтлуулах шаардлагатай./өөрийн тогтмол харьцдаг банк байвал сайн/
  1. 2. Өөрийн орлогыг аль болох ойр байрлах банкны дансанд хуримтлуулж хадгалах.
  2. 3. Ажлын байрны түрээсийн гэрээгээ хадгалж байх. /заавал бичгээр гэрээ байгуулах/
  3. 4. Түрээслэн амьдарч байсан байрнуудынхаа гэрээг хадгалж байх /энэ нь УБ-д амьдарч байгаа чин тодорхойлно./
  4. Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлээд 6 сар болох, урьдчилгаа 30%-иа бүрдүүлсэн тохиолдолд банкинд хандах боломжтой.

Зээлээр байртай болсон түүх-1: Тооцоолоогүй зардлууд

Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс

Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-4:Орлогоо баталгаажуулж сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-5: -ийг уншина уу.

2013 - 7 сард орон сууцны ипотекийн зээл авсан юм. Зээлээ урьдчилан төлөхөд банк шимтгэл, хураамж авах уу?

Хариулт:

Сайн байна уу?

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд журмын дагуу Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар) гэсэн нөхцөлтэй тул урьдчилан төлөх боломжтой.

Тухай төлж буй өдрөөр зээлийн хүүгээ, үндсэн зээлийн үлдэгдэлтэйгээ төлнө гэсэн үг.

MonGo.mn

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сайн уу манайх 2014-01-14 нд 5,000,000,00 төгрөг 2 жилээр зээлийн хүү жилийн 21,6% авсан сард хэдийг төлөх мөн одоо хэд үлдэж байгааг бодоод өгөөч

Хариулт:

Сайн байна уу?

Та сар бүр тэнцүү хэмжээгээо төлөх зээл авсан бол сард ойроцлоогоор 259.000 төгрөгийн төлбөр төлж, өнөөдрийн байдлаар 3.9-4.0 орчим сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

МonGo.mn

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сайн байна уу та бүхнээс асуух зүйл байна . энэ талаар мэдлэг бага учираас дэлгэрэнгүй асууя. Орох гэж байгаа байрныхаа заавал урьдчилгааа 30% төлсөн байх ёстой юмууу?? Би эхнэр хүүхдийн хамтаар түрээсийн байранд амьдардаг залуу гэр бүл эхнэр оюутан зөвхөн би ажилдаг. Хувиараа компьютер сервис ажилуулдаг Сардаа олох орлог маань 2,000,000-3.000.000 болдог үүниигээ хар данс хөтлөж бичдэг ,Сарын тогтмол зарлаг ажилын түрээс ,хөлсний байрын түрээс бас бус зүйл ороод 1,000,000 болдог . Нийгмийн даатгал төлөөгүү (Одооноос төлье гэсэн бодолтой байгаа) Бэлэн мөнгөөр харьцдаг учир банкны мөнгөний урсгал жаахан муутай ,Түрээсийн байранд сар болгон 400,000 төлөөд 3 жил болж байна. Би Улаанбаатарын харьяа биш (Хөдөө орон нутгынх ийм тохиолдолд хаана хандах ёстой вэ??? ) Ийм байдалтай амьдарж байна Ийм тохиолдолд 8% зээлэнд хамрагдах боломжыг хэлж өгөөч Гол нь түрээсийн байранд биш өөрийн авсан зээлэндэ мөнгөө төлөөд явмаар байдаг Хариу бичэж туслаарай барлалаа.

Хариулт:

Сайн байна уу?

Таньд дараах зөвлөгөөг өгмөөр байна.

  1. 1. Урьдчилгаа 30%-иа банкинд данс нээн хуримтлуулах шаардлагатай./өөрийн тогтмол харьцдаг банк байвал сайн/
  1. 2. Өөрийн орлогыг аль болох ойр байрлах банкны дансанд хуримтлуулж хадгалах.
  2. 3. Ажлын байрны түрээсийн гэрээгээ хадгалж байх. /заавал бичгээр гэрээ байгуулах/
  3. 4. Түрээслэн амьдарч байсан байрнуудынхаа гэрээг хадгалж байх /энэ нь УБ-д амьдарч байгаа чин тодорхойлно./
  4. Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлээд 6 сар болох, урьдчилгаа 30%-иа бүрдүүлсэн тохиолдолд банкинд хандах боломжтой.

Зээлээр байртай болсон түүх-1: Тооцоолоогүй зардлууд

Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс

Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-4:Орлогоо баталгаажуулж сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-5: -ийг уншина уу.

Sain bnuu .. yum asuuh gesen yumaa 8% iin zeelend hamragdah vndeslel nadad bainuu . Bi ehner hvvhdiin hamt 3uul tvreesiin bairand amidardag .,( bi zowhon ajil hiideg) Huviaraa computer service iin gazar ajiluuldag herwee banknaas zeel awah bol bvrdvvleh materialand orlogo olson notolgoo gj zvil bh ystoi bh Bi odor odortoo har dans hotoloood orlogo zarlagaa hotoldog iim bj bolhuu . ajilah amidrah geeed sariin togtmol zarlaga sardaa 1say boldog . Orlogo maani sardaa 2sayaas -3sayiin hoorond helbelzdeg , Minii tolovlogoond barinii lizind sard 600g ogood bj bolhoor sangddag (Haryalal hodoo oron nutgiinh Ub hotiinh bish ) iim bol yaaj haana handah we .. Tvreesin bairnd togtmol sard 400.000 tvrees tolood 3jil bolj baina . Ene baidlaasa hurdan garah arga bnuu ???? bayrlalaa

Хариулт:

Сайн байна уу?

Таньд дараах зөвлөгөөг өгмөөр байна.

  1. 1. Урьдчилгаа 30%-иа банкинд данс нээн хуримтлуулах шаардлагатай./өөрийн тогтмол харьцдаг банк байвал сайн/
  1. 2. Өөрийн орлогыг аль болох ойр байрлах банкны дансанд хуримтлуулж хадгалах.
  2. 3. Ажлын байрны түрээсийн гэрээгээ хадгалж байх. /заавал бичгээр гэрээ байгуулах/
  3. 4. Түрээслэн амьдарч байсан байрнуудынхаа гэрээг хадгалж байх /энэ нь УБ-д амьдарч байгаа чин тодорхойлно./
  4. Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлээд 6 сар болох, урьдчилгаа 30%-иа бүрдүүлсэн тохиолдолд банкинд хандах боломжтой.

Зээлээр байртай болсон түүх-1: Тооцоолоогүй зардлууд

Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс

Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-4:Орлогоо баталгаажуулж сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-5: -ийг уншина уу.

urhiin orlogiin hemjeeg yag tootsdog yum boloo my tsalin 450000 baij bgaad sayhanaas l 650000 bolson yum. svvliin heden sariig dundajildag yum bolvuu? eswel suuliin sariinhaar tootsdog yum bolvuu?

Хариулт:

Сайн байна уу?

Сарын дундаж цалинг банкууд сүүлийн 12 сарын дундажаар тооцдог. 

Сүүлийн 12 сард авсан цалингуудуу бүгдийг нт нэмж байгаад 12-т хувааж тооцдог.

sain baitsgaana uu? Bi toriin baiguullagad 4 dahi jildee tasraltgui ajillaj bna. niigmiin daatgal tuldug 925myangan tug iin vndsen tsalintai mun manaih sariin svvld uramshuulal tsalin olgodog. 8% d hamragdah hvseltei bgaamaa. heden tugrugiin bairand bolomjtoi bol? Zuwluj tuslaach. Ta bvhend amjilt hvsii. Bayrallaa.

Хариулт:

Сайн байна уу?

Таны сарын орлогыг тогтмол 925000 төгрөг гэж үзвэл сард 416000төгрөгийн зээл төлөхөөр 49.5 сая төгрөгийн зээл авах боломжтой байна.

Байрны үнийн хувьд 70.5 сая төгрөгийн байр худалдан авах боломжтой харагдаж байна.

sain bnuu bi xuwiin kompanid ajilaad yg 1 jil bolj bna exnii 4 sar niigemiin daatgalaa 400.000 r tolood svvlchiin saruudaa togtmol 1.000.000r niigemiin daatgalaa toldog bi 55.000.000-r bair awax gsn ym ger bvliin gishvvdiin too 2 bi gantsaara orlogtoi bol ndd bair lizengeer awax bolomj bgaa yu xerwee awbal sar bi xeden togrog tolox we uridchilgaaga bas xediig beldex we

Хариулт:

Сайн байна уу?

Таны сүүлийн нэг жилийн сарын орлогын дундаж 800000₮ болж байна. Ийм орлоготой тохиолдолд сард дээд тал нь сард 360000 төгрөг төлөх орон сууцны зээл авах боломжтой буюу  43 сая орчим төгрөгийн зээл авах боломжтой.

Та 55 сая төгрөгийн байр авахад урьдчилгаанд-16.500.000₮ бэлдэж, 38.500.000 төгрөгийн зээл авч сард 323000₮ орчим төгрөг төлөхөөр байна.

sain bnu bi huwiaraa togtwortoi yum ajiluuldag kompanitai.niigmiin daatgal tulduggui. mashin lizingeer awah bolomjtoi yu

Хариулт:

Сайн байна уу.

Та өөрийн орлогоо баталгаажуулж чадах бол өөрийн бизнесийн орлогоор машины лизиннгд хамрагдах боломжтой.

Банкнаас зээл авахад хар дэвтэр чин туслана. нийтлэл таньд тус болж магад.

sn bn uu bi sariin tsalin 680 mynga. 40 sayiiin bair lizingeer avah gesiin zeel uguh bolovuu bs ene companydaa ajilaad 10 sar l bolj bn urd n bol 4jil ajilsan ajliin turshlagatai bgaama zaaval jil ajilsan bh estoi yu

Хариулт:

Сайн байна уу?

Ихэнх банкуудын орон сууцны зээлүүд доод тал нь сүүлийн нэг жил ажилласан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг тул та нэг жилээс дээш хугацаанд ажилласны дараагаар орон сууцны зээлэнд хамрагдаж болно.

Урьдчилгаанд 12.0 сая төгрөг бэлдвэл та 28.0 сая төгрөгийн зээлийг сард 234.5 мянган төгрөг төлж авч болохоор байна.

MonGo.mn

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Орон сууцны зээлийн урьдчилгаанд цэвэр бохироо шийдсэн, цахилгаанаар халдаг хашаа байшин тавьж болох болов уу?

Хариулт: Сайн байна уу.

8 хувийн орон сууцны зээлийн тавигдаж байгаа шаардлагад заавал орон сууц гэж заасан байгаа. 8 хувийн орон сууцны зээлийн барьцаанд тавигдах шаардлагад Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх гэсэн байгаа

тиймээс амины орон сууцыг барьцаалах боломжгүй.

bi mashin abah gesn yum aa.ehner maani bagshildg yum aa tuunii ner deer mashin abch boloh uu.hariu

Хариулт:

Сайн байна уу.

Таны эхнэр цалингийн болон ямар нэг зээлийн үлдэгдэлгүй, мөн та 2 урьдчилгаа төлбөртэй бол өөрийн орлогод тохирсон машины лизинг авах боломжтой.

Урьдчилгаа төлбөр бэлдээгүй тохиолдолд цалингийн зээл аван машинаа  бэлнээр  худалдан авах бас нэг боломж байна.

Ихэнхи Банк таны сүүлийн 6 сард гар дээр авсан цалингийн дунджаас тооцож цалингийн цалингийн зээл олгодог. Гар дээр авдаг цалингаа хэрхэн тооцохыг эндээс, таны цалинд хэдэн төгрөгийн зээл оногдохын эндээс үзнэ үү?

Sn bn uu? Oron suutsnii 8%-n zeeltei sard 490.0 tuldug nuhur bid 2n sariin orlogo 1500.0 gwel nemj tsalingiin zeel olgogdoh uu? Hariu

Хариулт: 

Сайн байна уу?

8 хувийн орон сууцны зээлийн өрхийн орлого зарлагын харьцаа нь 45% гэсэн үндсэн шаардлага байдаг.

Тиймээс 1500000*45% нь 675000₮ болж байна. танай гэр бүлийн төлж буй зээлийн сарын төлөлт 490000₮ байна. Тэгэхээр боломжит 675000₮ төгрөгөөс төлж буй 490000₮ төгрөгийг хассанаар таны сард нэмж төлж болох зээлийн төлбөр 675000₮-490000₮=185000₮ төгрөг болж байна. Танай гэр бүлийн аль нэг нь цалингийн зээл авахдаа сард төлөх төлбөр дээд тал нь 185000₮-өөс  хэтрүүлэхгүйгээр зээл хүсэх боломжтой гэж үзнэ.

Жич: тухайн банкны нэмэлт шаардлаганааас болж таньд уг банк цалингийн зээл өгөхгүй байх үндэслэлтэй.


sain bna uu? gar deere uridchilgaa tulbur beldsen yum baihgvi.niigmiin daatgal heden jil tulsun.tuswiin baiguulagt ajild orod hed honoj bna.lizingeer mashin awah bolomj bga bolow u?

Хариулт:

Сайн байна уу?

Та одоо ажиллаж байгууллагадаа сүүлийн 6 сарын хугацаанд ажилласны дараагаар машины лизингийн зээлэнд хамрагдах боломжтой.

Энэ хугацаанд доодд тал нь авах машинахаа 15%-иас багагүй хэмжээний урьдчилгаа бэлдэж байхад гэмгүй шүү.

МonGo.mn

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сайн байна уу энэ өдрийн мэнд? би нэг хувийн компанид ажилладаг юм, сарын цалин нэг сая найман зуун мянга ганц бие, тэгтэл байрны зээл авах гэсэн хамтран зээлдэгчтэй/батлан даагч/ байх ёстой гэж ойрын найзууд минь хэлсэн юм, энэ талаар хариулж өгнө үү? баярлалаа

Хариулт: Сайн байна уу?

Ганц бие хүмүүс 8%-ийн зээлд хамрагдаж байгаа. Одоогийн байдлаас харахад таны орлого зээлэнд тань хангалттай хүрч байсан ч аав, ээж, ах, дүү, хамаатан садан эсвэл насанд хүрсэн хүүхдийнхээ аль нэгийг заавал хамтран зээлдэгчээр оруулахыг шаардаж байна.

8 Хувийн ОСХА зээл олголт зарим банкуудад зогссон байна. Шалтгаан нь юу вэ.

Хариулт: 

Сайн байна уу.

Таны асуултанд хариулт өгөх нийтлэлийг энд дарж уншина уу.

Nz zaluu maani prius 20 lizingdeh gesen yum l daa.Tegsen niigmiin daatgal 3 sar tolson.Ug n 6sar ajilsan odoo ajilj bga gazraa.Ehnii 3sar toloogui yum.Tegheer mashinii lizing zaawal 6sar tolj bj awhuu? Belen 6say togrog bgalda ug n.3sar huleene gesen ug uu zaawal?

Хариулт: Сайн байна уу?

Энэ асуултыг өмнө манай олон уншигч асууж байсан. Банкуудтай уулзахад, эхний шаардлага 6 сар заавал ажилласан байх ёстой гэдэг. Гэхдээ зарим тохиолдолд үнэхээр 6 сар ажилласан гэдгээ нотолж чадвал, цөөн сар ажилласан ч лизинг авах боломж байдаг. Холбоотой зөвлөгөөг эндээс уншина уу?

Дээрх зөвлөгөө танд тус болохооргүй бол та заавал банк гэлгүй ББСБ-уудтай уулзаж болох юм. ББСБ-ийн шаардлага нь банкуудаас арай хөнгөн, гэхдээ хүү жаахан илүү байдаг. Ямар ямар ББСБ-аас зээл авч болохыг мэдэхийг хүсвэл энд дарна уу?

сайн байна уу. үндсэн цалин 650.0 гаруй. өөрийн нэр дээрх 1 өрөө байраа барьцаалж, 50.0 саяын байр авч болох уу. хамтран зээлдэгч байхгүй. 1 өрөө байраа заавал 30 хувьд тавих ёстой юу. түүнээс дээш тавибал болох уу.

Хариулт: Сайн байна уу?

Таныг тогтмол 650,0 төгрөгийн цалин гэж үзээд, татвар, нийгмийн даатгал суутгуулаад, гар дээр 526,000 орчим төгрөг авдаг гэж тооцъё. Ингээд тооцвол Танд 20 жилийн хугацаатай бол 28,2 сая орчим төгрөг, 15 жилийн хугацаатай бол 24,7 сая орчим төгрөг, 10 жилийн хугацаатай бол 19,5 сая орчим төгрөг оногдохоор байна. Өөрөөр хэлбэл, урьдчилгаандаа хуучин байраа тавих бол дээд тал нь 28,2 сая төгрөгийн байр хайх хэрэгтэй гэсэн үг.

Таньд асуулт байна уу?