​Машин авах дараагийн алхам: Материалууд бүрдүүлсэн нь

  • 2014 / 05 / 30

Өмнө нийтлэгдсэн Машин авах эхний алхамд банкны зээлийн эдийн засагчтай уулзаж ярилцаад зээл авах боломжтой хүн гэдгээ мэдээд, ямар материалууд бүрдүүлж ирэх ёстой талаар бичигдсэн бол энэ удаад ямар материалуудыг хэрхэн бүрдүүлсэн болон бүрдүүлэхэд ямар нэг бэрхшээл гарсан эсэх тухай бичсэн байгаа. Машины лизингийн анкетаа бөглөчихөөд дараах материалуудыг бүрдүүлж ирэхийг банкнаас хүссэн.

  • Иргэний үнэмлэх /гэр бүлийн хүний хамт/
  • Гэрлэлтийн баталгаа
  • Ажлын газрын цалингийн тодорхойлолт /гэр бүлийн хүний хамт/
  • НД-ын баталгаажуулсан дэвтэр /гэр бүлийн хүний хамт/
  • 1 хувь чээж зураг /гэр бүлийн хүний хамт/
  • Оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт
  • Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /гэр бүлийн хүний хамт/
  • Барьцаа хөрөнгөний бичиг баримтууд /үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, Эрхийн Улсын Бүртгэлийн газраас гаргасан тухайн ҮХХ-г өөр зээлийн барьцаанд тавигдаагүй болохыг нотолсон лавлагаа, тухайн ҮХХ нь хамтран эзэмшигчтэй бол хамтран эзэмшигчийн зөвшөөрөл эсвэл итгэмжлэл, техник хэрэгслийн гэрчилгээ, гэр ахуйн хэрэгслйин жагсаалт гэх мэт/

Харин миний хувьд дараах материалуудыг бүрдүүлээд байгаа.
Иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа, ажлын газрын цалингийн тодорхойлолт, 1 хувь чээж зураг, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбараа авчихсан байгаа.
Гэрлэлтийн баталгаа болон оршин суугаа газрын тодорхойлолтыг ТҮЦ машинаас /төрийн үйлчилгээний цахим машин/ авчихсан. Хурдан амар юм байна лээ. Ажлын газраасаа тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээ аваад тэгээд л ер нь бэлэн болсон доо.
Харин ганц асуудал гарсан нь манай байгууллага НД төлдөггүй байсан учраас хувираа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу бага төлдөг байсан юм. Тэгээд яах ёстойгоо сайн мэдэхгүй судлаад асуугаад байтал: 

- картаар цалингаа авдаг тохиолдолд банкны дансны хуулга
- нягтлангаас сүүлийн зургаан сарын цалингийн цэсээ батагаажуулж авах хэрэгтэй юм байна лээ. 

Дансны хуулган дээрх цалингийн орлогын мэдээлэл нь нягтлангаас авсан цалингийн цэстэй таарч байвал асуудалгүй юм билээ.

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа