​Банкууд машины лизингдээ урамшуулал зарлаж эхэлжээ.

  • 2014 / 06 / 06

Зуны улирал болж хүн бүр л наадмаар машин тэрэгтэйгээ зугаалж, аялахыг хүсдэг билээ.
Ихэнх хүмүүс зээлээр л машинаа авдаг. Зарим хүний толгойд авч л байвал бусад нь дараа болно доо гэсэн бодол явдаг нь нууц биш. Гэхдээ нэгэнт л зээлээр авч байгаа бол дараа нь яаж төлөхөө нарийн төлөвлөх хэрэгтэй бөгөөд ялангуяа хүү, зээлийн хугацаа зэргээ урьдчилан багцаалсан байх зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас банкууд шинэ эсвэл хуучин машин авахаас хамааруулаад ялгаатай хүү санал болгож байна.
Тухайлбал хуучин машин лизингээр авах тохиолдолд банкуудын сарын 1,5% - 2,2%ийн хүү санал болгож байгаа бол харин шинэ машин лизингээр авах гэж буй хүмүүст сард 1,4%- 1,9%-ийн хүү санал болгож байна. Та урьдчилгаа төлбөрөө их төлөх тусам зээлийн хүү нь буурна.
Шинэ машин лизингээр авахад 5 хүртэл жилийн хугацаагаар зээл олгож байгаа бол хуучин машины хувьд 3 хүртэл жилийн хугацаагаар зээлдүүлж байна.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Нэг таатай мэдээ дуулгахад ХААН банк шинэ машин авах гэж буй хүмүүст зээлийн хүүгээ хөнгөлж байгаа бол Төрийн банк хуучин машин лизингээр авч буй хүмүүст хөнгөлөлттэй хүү санал болгож эхэлсэн байна.
Тухайлбал ХААН банкны лизингээр шинэ машин авах бол 1,75% - 1,4% хувийн хүүтэй авч болох юм байна. Харин 9 сарын 1 хүртэл Төрийн банкны лизингээр хуучин автомашин авах бол сарын хүү нь 1,8% хувиар тооцогдох юм байна.

Зээлийн хүү, хугацаа зэргээс хамаараад сард хэдэн төгрөг төлөхөө энд дарж тооцож үзнэ үү.

Танд амжилт хүсье!

mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа