​Урьдчилгаа төлбөргүйгээр машин зээлээр авч болох уу?

  • 2014 / 05 / 06

Дулааны улирал эхэлж аялал, амралтын цаг иржээ. Ийш тийшээ явахад өөрийн унаа машингүй л бол нэг л тав тухгүй санагдана. Амралтаа авч аялахаар төлөвлөж, мөн машин авах юм уу хуучин машинаа зарж солих гэж байна уу? Тэгвэл энэ мэдээлэл танд сонголтоо амархан хийж, шийдвэрээ зөв гаргахад туслах байх гэж итгэж байна. Өмнө нийтлэгдсэн Анх удаа машин лизингээр авах гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө-г уншиж тэндээс мөн нэмэлт мэдээлэл авахад илүүдэхгүй шүү.
Арилжааны банкуудад машины лизингийн хүү сарын 2,2-1,5%, зээлийн хугацаа ихэнх банкинд 1,5-3 жилээр байна. Төрийн банк, ХААН, Хас, Худалдаа Хөгжлийн банкинд шинэ автомашин зээлээр авахад 1,7%, хугацаа 3 жил байгааг арай нийтлэг гэж үзээд үүнийг жишээнд орууллаа. ХААН банк зээлийн урьдчилгаа төлбөрийг өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан нөхцөлд 0% хүртэл бууруулах боломжтой. Тэгэхээр 100%-ийн зээлээр та машин авч болох юм. Жишээлбэл та ойролцоогоор 20 саяд Ниссан Мурано авахаар шийдэж банкнаас 20 саяыг зээлж өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө барьцаалаад урьдчилгаагүй дээрх нөхцөлтэй /хүү-1,7%, хугацаа-3 жил/ зээлийн төлбөрт сард 747,354₮ төлөх юм байна. Харин анхаарах зүйл гэвэл Үл хөдлөх хөрөнгө нь өөрийн эзэмшлийн буюу таны нэр дээр бүртгэлтэй байх ёстой. Хэрвээ та урьдчилгаа төлбөрийн 10-20%-ийг өөрөө төлөх асуудалгүй бол Голомт банк мөн үл хөдлөх хөрөнгө барьцаалаад урьдчилгаа 30%-ийг бууруулах юм байна. Та үл хөдлөх хөрөнгө барьцаалсан ч гэсэн зээлээр авч байгаа машинаа мөн банкинд давхар барьцаална.
Бусад банкуудад машины зээлийн урьдчилгаа 10-30%-ийн хооронд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Хайж байгаа машинаа олоход, ямар машин сонгож авахад тань туслах зорилгоор дараах холбоосуудыг оруулж өглөө.

https://www.moto.mn/

http://autosales.mn/index.php?pid=21

http://www.dahuree.mn/

http://www.avtozar.mn/

http://www.ubcar.mn/cars/search

http://www.automarket.mn/
Эндээс та машинаа сонгосон бол лизингээр авахад хэдэн төгрөгний зээлд сард хичнээнийг төлөхөө энд  дарж тооцоолж үзээрэй.
Машины зээлтэй холбоотой бүрдүүлэх бичиг баримт, тавигдах шаардлага зэргийг хаанаас харах вэ?

www.mongo.mn вебийн машины лизинг -ээр ороод тухайн банкны бүтээгдэхүүний ард байрлах товчийг дарж банк тус бүрийн шаардлага, нөхцөлтэй танилцах боломжтой.

Mongo.mn - Хамгийн ашигтай санхүүгийн үйлчилгээнүүд

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Машины лизингИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа