Машин авахдаа Монголын нөхцөлд хэр тохиромжтой гэдгийг харах хэрэгтэй
Аялал, амралт хөдөө явах гээд машин авах гэж буй хүмүүс нэлээд ихэссэн байна гэж автомашин борлуулагчид хэлж байна. Монголд зарагдаж байгаа болон хүмүүсийн унаж байгаа машинууд ихэнх нь япон, солонгосоос орж ирсэн байдаг. Солонгос машины бол сэлбэг их байдаг учраас хүмүүс ерөнхийдөө солонгос машин авах сонирхолтой байдаг бол япон машиныг эдэлгээ сайн чанартай гэдэг үүднээс авдаг.
Хаанаас орж ирдэг машин авбал зүгээр бол...
Энэ тал дээр бол Монголд хүмүүс хаанахын ямар машин хамгийн их унаж байна, тэр машин манай орны нөхцөлд /зам, цаг агаар/ илүү эдэлгээ сайтай тэсч байна гэж үзээд авахад алдахгүй гэж зөвлөх байна. Солонгос машинууд нэлээд байгаа ч, хэт хүйтэн үед солонгос машин газ их хэрэглэдэг учир тохиромжгүй гэж үздэг юм. Тийм болохоор Япон тэрэг илүү боломжийн. Эрс тэс цаг агаартай манай орны хувьд дизель тэрэг хүйтэнд асахдаа муу учир аль болох бензин тэрэг зүгээр гэнэ.
Машин сонгож авахдаа дараах зүйлүүд дээр сайтар анхаарах ёстой юм байна.
- Явах эд анги, тоормос, жолоо...
- Салон, гаднах байдал, тав тух дуу чимээ гэх мэт
Ажил гэр гээд хот дотор хамгийн тохиромжтой дээрээс нь шатахуун бага зарцуулдаг гэдгээр нь PRIUS 20-г сонгож мэдээлэлдээ орууллаа.
Prius машины хувьд давуу тал онцлог нь гэвэл мэдээж маш бага хэмжээний түлш хэрэглэдэг. 100 км-т 5 литр шатахуун зарцуулдаг хэрвээ та хэмнэж явах юм бол хот дотор ойролцоогоор 4,5 литр бензин хэрэглэнэ гэсэн үг. Харин сул тал гэвэл өвөлдөө бага зэрэг цантах тал бий.
Энэхүү шар өнгөтэй Prius 20 машины хувьд гэвэл 3,5 үнэлгээтэй, хөдөлгүүрийн багтаамж нь 1500, Монголд орж ирээд яваагүй. Дэлгэрэнгүй мэдээллийг авахаар сонирхож байвал "Eco car"-9909-9414 утсаар холбогдоорой.
12 сая төгрөгний үнэтэй энэхүү Prius20 машиныг авахад сард зээлэнд хэдийг төлөх вэ?
Сард 521,133₮ төлөх юм байна. 12 саяас урьдчилгаа 15% гэж тооцоод 1,7%-ийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлээр тооцож үзэхэд ийм байна. Хэрвээ та урьдчилгаагүй /үл хөдлөх хөрөнгө барьцаалаад/ зээлээр авах бол сард 613,097₮ төлнө.
Өмнө нийтлэгдсэн
Анх удаа машин лизингээр авах гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө
Машин лизингээр авахад дараах материалууд хэрэгтэй
Урьдчилгаа төлбөргүйгээр машин зээлээр авч болох уу? гэсэн зөвлөгөөнүүдийг уншиж тэндээс мөн нэмэлт мэдээлэл аваарай.
Лизингээр машин авахад хэдэн төгрөг төлөхөө энд дарж тооцоолж үзээрэй.
mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө