​Хүү, охиндоо зориулах таны "бэлэг"...​

  • 2014 / 04 / 10

Хүүхдийн хадгаламж нээхийн ач холбогдлыг эцэг эхчүүд эртнээс ойлгож хүүхдүүддээ багаас нь мөнгө хадгалах нь чухал юм. Та хүүхдээ сургуульд орох үеэс нь эхлэн зүгээр л цалингаасаа багаханыг эсвэл хүүхдийн 20,000₮-ийг сар болгон хадгалаад эхэлвэл таны хүүхэд их сургуульд ороход санаа зовох зүйлгүй хуримтлалтай болсон байна. Хүү, охиндоо зориулан одоо хадгалсан мөнгө ирээдүйд тэдний боловсролдоо хэрэглэх баталгаатай хөрөнгө болно.

Хүүхдийн хадгаламж нь бусад төрлийн хадгаламжуудаас давуу талтай.

  • • Хадгаламжийн хүү өндөр
  • • Хугацааны хувьд боломжийн

Банкны хугацаатай болон хугацаагүй хадгаламжуудаас илүү хүүхдийн хадгаламж хамгийн их харилцагчидтай байдаг. Бүх банкинд ойролцоогоор хүүхдийн хадгаламжийн хүү нь сарын 1.30% байгаа. Жишээлбэл: ХасБанкны хүүхдийн хадгаламжийг сонирхож үзлээ. Энэ жил сургуульд орж байгаа хүүхэддээ 100,000₮ хийж хадгаламж нээлгээд цаашид сар бүр хүүхдийн 20,000 төгрөгийг жилийн 13,5%-ийн хүүтэй хадгалуулвал 12 жилийн дараа сургуулиа төгсөхөд нь 7 сая гаруй төгрөг хүүхдэд ирэх юм байна.
Хүмүүс цалингаа авчихаад дараа нь хадгаламжинд хийнэ гээд үрээд дуусдаг байсан. Харин одоо бүх банк эцэг эхийнх нь цалингийн юмуу харилцах данснаас шууд хүүхдийнх нь хадгаламж руу мөнгө шилжүүлээд авдаг болчихсон. Энэ нь нэлээд үр өгөөжтэй арга юм. Та тогтсон хугацаанд хэдэн төгрөг хүүхдийнхээ хадгаламж руу шилжүүлэхээ банкинд мэдэгдсэн байхад л болно. Таны данснаас автоматаар мөнгө татагдаж, та заавал банкинд ирж дугаарлаж хүлээх хэрэггүй болжээ.

ВИДЕО ХИЧЭЭЛҮҮД: Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа