​Залуучууд мөнгөтэй харьцах үедээ гаргадаг 30 алдаа – Жишээ 3: Дэмион

  • 2014 / 04 / 18

Веб/график дизайнер, 34 настай Дэмион

Дэмион мэргэжлийн коллеж төгссөнийхөө дараа баклаврын зэрэг авахаар өөр мужийн сургууль руу шилжихээр шийдсэн. Тухайн их сургуулийн нэрийг ажилд орох анкетандаа бичвэл ирээдүйн ажил олгогчдод төрөлх мужийнх нь сургуулиас илүү чухал байна гэж тэр бодсон. Түүнчлэн шинэ орчинд орох санаа нь сонирхол татаж байв.

Хоёр жилийн дараа Дэмионы гэр бүлийн гишүүн өвдсөн учраас төрөлх мужийнхаа сургуульд шилжиж иржээ. Тэр үед олж авсан боловсрол нь үнэндээ түүнийг карьерт бэлдээгүй болохыг ойлгосон. Түүний ур чадвар тухайн салбарын бусад оюутнуудтай харьцуулахад муухан байв. Дэмионы зөвлөх багш түүнийг коллеждоо дахин хоёр жил сурахыг зөвлөсөн бөгөөд ингэснээр өөр мужийн сургуульд суралцсан хоёр жил нь ямар ч хэрэггүй болсон.

"Энэ дэмий мөнгө үрсэн хэрэг болсон" гэж Дэмион ярьдаг. Тэр өөр мужийн сургуулийн төлбөрийг төлөх гэж оюутны зээл авах хэрэгтэй болсон, гэтэл мужийнхаа сургуульд үнэ төлбөргүй суралцаж байсан юм.

Жишээ 1-ийг үзвэл энд дарна уу.

Жишээ 2-ыг үзвэл энд дарна уу.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа