​Аль банкны хадгаламжийн хүү хамгийн өндөр вэ

  • 2021 / 03 / 23

“Сар бүр хүүгээ хуримтлуулдаг хадгаламж нь ашигтай юу эсвэл жилдээ нэг удаа хүүгээ боддог хадгаламж ашигтай юу” гэж хүмүүс бие биенээсээ их асуудаг.

Хариулт нь их энгийн.

ЖИЛИЙН БОДИТ ХҮҮ хамгийн өндөртэй банкны хадгаламж бусдаасаа илүү танд ашигтай.

Өнөөдрийн (2021/3/13) байдлаар банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламж болон Хүүхдийн хадгаламжийн хүү ямар байгааг хүснэгтээр харуулав. Гэхдээ энд ЖИЛИЙН БОДИТ ХҮҮГ нь тооцож нэгтгэн харуулав. 

Банкууд хоёр янзаар хүүгээ тооцдог. 

  1. Жилд нэг удаа хүүгээ хуримтлуулдаг
  2. Сар бүр хүүгээ хуримтлуулдаг

Сар бүр хүүгээ хуримтлуулдаг хадгаламжийг бид бүхэн хүүгээс хүү боддог хадгаламж гэж ярьдаг. Дээр нь энэ хоёр төрлийн хадгаламжийн аль нь ашигтай болохыг ялгаж мэддэггүй.

Тэгвэл үүний ялгааг гаргаж хүмүүст ойлгомжтой болгох үүднээс Монголбанкнаас ЖИЛИЙН БОДИТ ХҮҮ-гээ тооцож зарлахыг банкуудад үүрэг болгосон байдаг.

Та яг өнөөдрийн байдлаар банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламжийн жилийн бодит хүү хэд байгааг мэдэхийг хүсвэл энд дарж үзнэ үү.

ЦААШИЛБАЛ ТАНД:

  • Хадгаламжийн бодит хүү гэж юу вэ
  • Үүнийг хэрхэн тооцдог вэ
  • Хооронд нь хэрхэн харьцуулах вэ
  • Хүссэн үедээ энэ мэдээллийг хаанаас авч болох вэ

гэх мэт олон асуулт танд тулгарч болзошгүй.

Энэ бүхний хариултыг Mongo.mn сайтаас цуврал байдлаар явуулж буй өрхийн санхүүгийн хоёрдугаар хичээл болох “Аль банкны хадгаламжийн хүү хамгийн өндөр вэ” сэдэвт хичээлээс олж мэдэх боломжтой.

Эдгээр цуврал хичээлүүдийн талаар, түүнийг хэрхэн үзэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та энд дарна уу.

mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа