​"Инвескор ББСБ" ХК 20 тэрбумын бонд гаргах зөвшөөрлөө авчээ

  • 2021 / 05 / 27

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит аравдугаар хуралдаан өнөөдөр болж нийт 23 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар “Инвескор ББСБ” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй нийт 20.0 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Тус компани энэхүү бондыг үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 20.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ингэж зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлснээр бизнес эрхлэгч болон харилцагчдаа урт хугацаатай, тогтвортой эх үүсвэрээр хангах, өртөг буурах, үйл ажиллагааг нь дэмжих боломж нэмэгдэх юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

ХадгаламжИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа