​ОЛОН УЛСЫН VISA КАРТАА ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР АВААРАЙ

  • 2021 / 05 / 27

Манай улсад халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед бэлэн мөнгө ашиглах нь түүгээр дамжин халдвар авах магадлалыг ихэсгэх нэг нөхцөл болдог тул бэлэн мөнгөнөөс зайлсхийж, төлбөр тооцоогоо зайнаас хийхийг ЭМЯ, Монголбанк болон арилжааны банкнуудын зүгээс зөвлөсөөр байгаа. Худалдаа, хөгжлийн банк төлбөр, тооцоогоо зайнаас төлөх PayWave технологийг агуулсан Олон улсын VISA картын үнийг хөнгөлөн харилцагчдадаа бэлэг барьж байна.

Олон улсын Энгийн VISA картын жилийн худалдаалах үнэ 10$-оос 10,000 төгрөг, Алтан VISA карт 20$-оос 20,000 төгрөг болсныг дуулгахад таатай байна. Таны төлбөрийн картын хэрэгцээг тань бүрэн хангах төгрөг, доллар, еврогийн валютаас сонгон Олон улсын VISA картаа 3 жил хүртэлх хугацаатайгаар захиалаарай.

Мөн Төгрөгийн VISA картыг сонгож захиалснаар дотооддоо худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар эрсдэлгүй үйлчлүүлэхээс гадна төгрөгийн данснаасаа тухайн үеийн ханшаар ам.доллароор төлбөр төлөх, онлайн худалдан авалтдаа давхар ашиглах боломжтой юм.

Харилцагч Та өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс банкны салбарт ирэлгүйгээр цаг заваа хэмнэн, www.etdbm.mn болон TDB ONLINE аппликейшний Карт захиалах цэсээр хормын дотор VISA картаа захиалж хүссэн газраа хүргүүлэн аваарай.

Хугацаа: 2021 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал

Эх сурвалж: Худалдаа, хөгжлийн банк

Холбоотой нийтлэлүүд