​Жилийн 13 хувийн хүүтэй "ИНВЕСКОР БОНД"-ын захиалга авч эхэллээ

  • 2021 / 08 / 09

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 200 дугаар тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02-р сарын 03-ны өдрийн А/10 тоот тушаал, 2021 оны 05-р сарын 03-ны өдрийн А/38 тоот тушаалаар тус тус бүртгэгдсэн“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гарган арилжаалах 20 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий "Инвескор Бонд" (MSE:ICBN) өрийн хэрэгслийн эхний транчийн анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд явагдаж, нийт 8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Тус өрийн хэрэгслийн хөтөлбөрийн хоёрдугаар транч болох жилийн 13 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, нийт 6.0 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Биржээр дамжуулан 2021 оны 08-р сарын 09-13-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авч, арилжааг зохион байгуулах бөгөөд үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу уг захиалгын хэмжээ 6.0 тэрбум төгрөгт хүрмэгц анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хаана.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Холбоотой нийтлэлүүд