Хэнд мөнгө хэрэгтэй байна, түүний дотны зөвлөгч
Зах зээлийн тогтолцооны өнөө үед хэн бүхний хамгийн гол хэрэглээ бол мөнгө. Мөнгөнөөс хамааралгүй, мөнгөөр шийддэггүй, худалдаад авдаггүй ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн хаана ч байхгүй гэдэгтэй та санал нийлэх үү. Харин мөнгийг хаанаас, яаж олох вэ. Цалин, хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр гээд таны тогтмол орлого яг өнөөдөр таньд хэрэгтэй байгаа тэр хэмжээнд хүрэхгүй бол яахав. Гэтэл хэрэгцээ зайлшгүй, хугацаа давчуу байдаг.
Мэдээж таны толгойд зээл авах тухай бодол л орж ирнэ. Харин хаанаас, аль банкнаас, ямар зээл авах, хүү нь хэдэн хувь бол, авах гээд хөөцөлдвөл хэдэн хоногт бүтэх, хамгийн эхлээд хэнтэй уулзах вэ гээд түмэн асуулт ар араасаа урган гарна.
Чухам энэ бүхэнд хариу өгөх mongo.mn гэдэг сайт шинээр мэндэлж хэвлэл мэдээллийн хэрэгслийн өнөр бүлд нэгдлээ.
Манай сайтаас банкны ямар нэгэн үйлчилгээ авах гэж байгаа хүн монголд ажиллаж байгаа арилжааны банкнуудын зээл, хадгаламжийн үйлчилгээний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авч болохоос гадна зээл авахад юу анхаарах, ямар ямар бичиг баримт бүрдүүлэх, яавал хамгийн бага хугацаанд амжуулах зэрэг зөвлөгөөг олж унших болно.
Энэ бүх мэдээллийг та арилжааны банкнуудын вэб сайтаас олоод харж болох боловч тэр бүхнийг манай сайтаас, өөрөөр хэлбэл нэг дороос харж харьцуулах боломжтойн дээр зээл авахаар хөөцөлдөхдөө ямар ямар бичиг баримт бүрдүүлэх, юу анхаарах зөвлөгөөг уншиж болно гэсэн үг. Бас та тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай, түүнийгээ найдвартай газарт хадгалуулж өсгөхөөр бодож байгаа бол аль банкны ямар хадгаламжийн хүү хэдий байгаа, уян хатан байж таны мөнгийг хэдий хугацаанд хэр өсгөж өгөхийг мөн эндээс л мэдэж авч болно.
Мөн Монгол Улсын мөнгө санхүүгийн салбарт болж байгаа үйл явдлын шинэ шинэ мэдээллийг цаг алдалгүй уншиж албаны болон хувийн бизнес төлөвлөгөөгөө түүнд зохицуулах боломж бүрдэнэ.
Та зээл авах, аль нэгэн банкинд хадгаламж нээх гээд энэ талаарх тодорхой мэдээлэл хэрэгтэй байгаа бол манай mongo.mn сайтад ханд. Та өөрөө, таны дотны хүн чинь, танил чинь арилжааны банкны ямар нэгэн үйлчилгээ авахаар хөөцөлдөж байгаа бол манай сайтыг уншиж зөвлөгөө ав.
Хэнд мөнгө хэрэгтэй байна, тэр хүний дотны зөвлөгч нь манай WWW.MONGO.MN сайт байх болно. Та унш, танил нөхөд, дотны хүмүүстээ бас уншуул.
Таны байнга орж уншдаг, ханддаг сайтуудын жагсаалтын хамгийн эхэнд mongo.mn сайт байгаасай.
Хэрэгцээт мөнгө тань танд амархан олдож, бас өсч арвижиж байх болтугай.