Шүүж үзэх:
bi xuwiin kompanid ajildag niigemiin daatgal toldog sariin 1.000.000iin tsalintai am bvl 2 bi bair awch bolox bolow uu?

Орон сууц худалдан авах зээлийн хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 1-2 жил тухайн байгууллагатаа хөдөлмөрийн гэрээгээр ажилласан үндсэн ажилтан байх.
  • Нийгмийн даатгал тасралтгүй төлсөн.
  • Зээлийн түүхтэй бол банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байх.
  • Зээл хүсэгч нь хэд хэдэн төрлийн зээлтэй байж болох бөгөөд нэг сард төлөх нийт зээлийн төлбөр нь өрхийн сарын цэвэр орлогын 45%-иас илүүгүй байна.
  • Зээл хүсэгч болон хамтран зээлдэгч нь зээлийн хугацаанд тэтгэвэрт гарахааргүй байх. Хэрэв тэтгэвэрт гарах бол зээлийн хугацааг багасгах.

Урт хугацааны зээлд хамтран зээлдэгч шаардана. Банк хамтран зээлдэгчид үндсэн зээлдэгчтэй адил шаардлагыг тавина. Хамтран зээлдэгч нь тогтсон мөнгөн орлоготой, зээлийг төлөх чадвартай байна. Хамтран зээлдэгчээр эхнэр эсвэл нөхөр байх бөгөөд байхгүй тохиолдолд таны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү байвал сайн.

Өрхийн сарын цэвэр орлого гэдэг нь өрхийн гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийн орлогоос бусад бизнесийн сарын цэвэр ашиг, цалингийн орлоготой бол сарын цэвэр цалин, сар бүрийн мөнгөн гуйвуулгын дундаж орлогуудын нийлбэр юм.

Таны өрхийн цэвэр орлого 1,000,000 төгрөг гэвэл зээл төлөх чадвар 450,000 төгрөг.Энэ дүнд 20 жилээр тооцоход 53,900,000 төгрөгийн зээлийг авах боломжтой ба нийт байрны үнэлгээ 77,000,000 төгрөг, урьдчилгаа төлбөр 23,100,000 төгрөг болно. Сар бүрийн зээлийн эргэн төлбөрийн дүн болох 450,000 төгрөгт зөвхөн орон сууцны зээлийн төлбөрийг хийнэ гэж тооцсон болно. Хэрэв цалингийн зээл, лизингийн зээл гэх мэт зээлийг зэрэг төлнө гэвэл тооцсон зээлийн хэмжээ багасах болно гэдгийг анхаарна уу.

sn baina uu ene od,riin mendiig hvrgey minii zahdaliin hariuyg ilgeene gedegt itgej bnaa bi tvrked ireed 4 n jil bolj bnaa bair awah sanaatai bgaa bairnii monongnii 30 hubi boloh bgaa harin bi eh orondoo ajildaggvi bolohoor bairnii lizend hamragdaj bolohgvi yu aaw eej maani malchin tiim bolohoor minii ene tolgoi owdogoj bgaa asuultand hariulat ogch tusalna uuu

Сайн байна у?

Та асуултынхаа хариултаа дараах  линкээр орж уншина уу. 

http://www.mongo.mn/c/190



MonGo.mn 

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

сайн байна уу ээж маань байраа 30 хувьд нь барьцаалан 8 хувьд орох гэсэн юм аа манай ээж групт байдаг юм гэхэдээ хажуугаар нь наймаа хиййдэг юм ээжийнхээ хамтаран зээлдэгчээр нөхөрийгөө оруулаж болох болов уу

Хариулт:


Орон сууц худалдан авах зээлийн урьдчилгаа 30% төлбөрт өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаалан 100% орон сууц худалдан авах зээлийг авах боломжтой. Зээлдэгчид дараах шалгуурыг тавина. 

  • Бизнесийн үйл ажиллагаагаа 1-2 жил тогтвортой эрхэлсэн байх.
  • Орлого нь баримтаар баталгаажих боломжтой.
  • Зээлийн түүхтэй бол банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй.
  • Зээл төлөх чадвар нь өрхийн нийт цэвэр орлогын 45% хүртэл байх.
  • Зээлийн хугацаанд тэтгэврийн насанд хүрээгүй байх. Хэрэв тэтгэврийн насанд хүрэхээр байвал зээлийн хугацааг багасгах.

Хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ. Хамтран зээлдэгч мөн адил үндсэн зээлдэгчийн дээрх шалгуурыг хангасан байх шаардлагатай.

Та нөхөртэйгөө, ээжийнхээ хамт нэг өрх болон амьдардаг бол нөхөр тань банкны зээлдэгчид тавигдах шаардлагыг хангаж байвал хамтран зээлдэгч болох боломжтой. Нэг өрх гэдэг нь өрхийн орлого зарлага нь цугтаа байж нэгэн дээвэр дор амьдрахыг хэлнэ. Хэрэв тусдаа амьдардаг бол банкны судалгаанаас хамааран нөхрийг тань хамтран зээлдэгчээр сонгох эсэхийг шийдэх болно.

Сайн байна уу. 8 хувийн зээлд хамрагдсан байраа зарчаад шинэ байр авахад дахиад 8 хувийн зээлд хамрагдах уу

Хариулт:

 Сайн байна уу. 8%-ийн орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа хугацаанд та хэдэн ч удаа байр худалдан авч жилийн 8%-ийн хүүтэй авах боломжтой.

sain bn uu bi am bi gants bie 600 myngan togrognii tsalintai gar deer 500 dongoj gargaad awdag bol heden togrognii bair taaruulj awah estoi we todorhoi hariulaad ogooch tegehuu

Зээлдэгчид тавигдах шалгуур:

  • Сүүлийн 1-2 жил тухайн байгууллагатаа хөдөлмөрийн гэрээгээр ажилласан үндсэн ажилтан байх.
  • Нийгмийн даатгал тасралтгүй төлсөн.
  • Зээлийн түүхтэй бол банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байх.
  • Зээл хүсэгч нь хэд хэдэн төрлийн зээлтэй байж болох бөгөөд нэг сард төлөх нийт зээлийн төлбөр нь өрхийн сарын цэвэр орлогын 45%-иас илүүгүй байна.

Хэрэв та 500,000 төгрөгийн цэвэр цалинтай бол зээл төлөх чадвар 500,000*45%=225,000 төгрөг байна. Энэ дүнд 26,600,000 төгрөгийн зээл авах боломжтой ба нийт 38,000,000 төгрөгийн үнэлгээтэй байрны урьчилгаа төлбөрт 11,400,000 төгрөгий гтөлнө.

Урт хугацааны зээлд хамтран зээлдэгч гэж заавал шаардах бөгөөд та ганц бие тул хамтран зээлдэгч нь таны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү байвал сайн. Хамтран зээлдэгч таны зээлийг төлөх чадвартай , тогтсон мөнгөн орлоготой этгээд байна.

Сай байна уу Би хувийн байгууллагад ажилддаг юмаа 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй бөгөөд хамтран зээлдэгчээр ээжтэйгээ зээлэх хүсэлтэй байгаа юм. Ээж нийгмийн даатгалаа хувиараа төлдөг. Энэ тохиолдолд ээж хамтран зээлдэгч болж болхуу

Хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ. Хамтран зээлдэгч таны зээлийг төлөх чадвартай , тогтсон мөнгөн орлоготой байна.

Банкны үндсэн зээлдэгчид тавигдах шалгуурыг хамтран зээлдэгч мөн адил хангах шаардлагатай. Үүнд:

  • Сүүлийн 1-2 жил тухайн байгууллагатаа хөдөлмөрийн гэрээгээр ажилласан үндсэн ажилтан байх.
  • Нийгмийн даатгал тасралтгүй төлсөн.
  • Зээлийн түүхтэй бол банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байх.
  • Зээл хүсэгч нь хэд хэдэн төрлийн зээлтэй байж болох бөгөөд нэг сард төлөх нийт зээлийн төлбөр нь өрхийн сарын цэвэр орлогын 45%-иас илүүгүй байна.
  • Бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бол үүнийгээ баталгаажуулах баримттай.
  • Бизнесийн орлогыг баталгаажуулах.
  • Зээл хүсэгч болон хамтран зээлдэгч нь зээлийн хугацаанд тэтгэвэрт гарахааргүй байх. Хэрэв тэтгэвэрт гарах бол зээлийн хугацааг багасгах.

Өрхийн сарын цэвэр орлого гэдэг нь өрхийн гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийн орлогоос бусад бизнесийн сарын цэвэр ашиг, цалингийн орлоготой бол сарын цэвэр цалин, сар бүрийн мөнгөн гуйвуулгын дундаж орлогуудын нийлбэр юм.

Хэрэв та ээжтэйгээ нэгэн дээвэр дор хамт амьдардаг бөгөөд ээж тань хамтран зээлдэгчийн шаардлага хангаж байвал ээжийгээ хамтран зээлдэгчээр сонгох боломжтой.

sn bn uu bi huwiin baiguullagad ajildag ymaa sariin tsalin 700000 togrog 90 sayiin bair hootsoldoj bgan gehdee gantsaaraa bol dund ni hurehgui bh manai duu hamtragchaar orj boloh uu ma duu bas huwiin baiguullagad 800000 togrogiin tsalintai ajildag bolohoor bid 2n tsali zeel awahad hangalttai hureh uu

90 сая төгрөгийн үнэлгээтэй байр хөөцөлдөж байгаа бол урьдчилгаа төлбөр 27 сая төгрөг. Үлдэх дүн буюу 63 сая төгрөгийг, 20 жилийн хугацаатай жилийн 8%-ийн хүүтэй зээл авна гэвэл сард 530,000 төгрөгөөр зээлийн эргэн төлбөр төлнө. Энэ дүнг төлөхийн тулд таны өрхийн гишүүдийн цэвэр орлого 1,200,000 төгрөг байна.

Өрхийн сарын цэвэр орлого гэдэг нь өрхийн гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийн орлогоос бусад бизнесийн сарын цэвэр ашиг, цалингийн орлоготой бол сарын цэвэр цалин, сар бүрийн мөнгөн гуйвуулгын дундаж орлогуудын нийлбэр юм.

Нэг өрх гэдэг нь өрхийн орлого зарлага нь цугтаа байж нэгэн дээвэр дор амьдрахыг хэлнэ. Дүү тань таньтай хамт амьдардаг бол хамтран зээлдэгч байж болно. Харин тус тусдаа амьдралтайбол банкны судалгаанаас хамааран дүүг тань тань хамтран зээлдэгчээр сонгох эсэхийг шийдэх болно.

Sain baina u nuhriin maani undsen tsalin 1000000, bi odoohondoo ajilgui huwiaraa nigmiin daatgal tuldug bid 2 bairnii uridchilgaa geed 15000000 tugrug beldsen bgaa. Nuhriin ner deer oron suutsnii zeel awch boloh bolow u eswel bi zaawal ajilt baih shaardlagatai yu. Sain delgerengui hariult ugch tuslaach

Хариулт:

Орон сууц худалдан авах зээлийн хүсэлт гаргагч нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна.

  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй.
  • Байгууллагадаа сүүлийн 1-2 жил тогтвортой ажилласан.
  • Нийгмийн даатгалд хамрагдсан.
  • Хэрвээ 8%-ийн орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй бол өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.

Та 15 сая төгрөгний урьдчилгаа төлбөр бэлдсэн бол нийт 50 сая төгрөгний үнэлгээтэй байр хайх хэрэгтэй болно. Иймээс банкнаас хүсч буй зээлийн дүн 35 сая төгрөг байна. Энэ зээлийг 20 жилийн хугацаанд, жилийн 8%-ийн хүүтэй төлөхөөр төлөвлөж байгаа бол сарын зээл эргэн төлбөр 293,000 төгрөг болно. Эндээс харахад танай сарын өрхийн орлого 700,000 төгрөг хүртэл байвал хангалттай. Гэхдээ бусад зээлтэй бол өрхийн орлогын хэмжээ нэмэгдэх хэрэгтэй гэдгийг анхаарай. Хамгийн гол нь зээл төлөх чадвар нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй юм.

Банкнаас тавьж буй нэгэн гол шалгуур бол өрхийн орлого зарлага юм. Өрхийн орлого өндөр байх тусам зээл төлөх чадвар нь дагаад нэмэгдэх учир зээл батлагдах магадлал өндөр байдаг. Гэр бүлийн 2 хүн 2-уул идэвхитэй орлоготой байвал банк танд илүү итгэх болно.

Одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд нөхөр тань орлоготой байгаа учраас нөхрийн нэр дээр зээлийн хүсэлт гаргана. Гэр бүлийн нэг гишүүний орлогоор зээлийг хангалттай төлөх боломжтой бол заавал бусад гишүүдийг орлоготой байхыг шаардахгүй.

Орон сууц худалдан авах зээлийн мэдээлэлтэй танилцахыг хүсвэл Зээлээр байртай болсон түүх 1, 2, 3, 4, 5-ийг уншина уу.

Сайн байцгаана уу Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье нэг асуулт байна нөхөр бид 2 хашаа байшин лизингээр авах гэж байгаа юм л даа Тэгтэл урьдчилгаа хүрдэггүй би цалингийн зээл аваад урьдчилгаагаа бүрдүүлвэл манай нөхөрт хашаа байшингийн зээл олгох болов уу Мөн би тэгээд зээлтэй болчихоор нөхрийгөө батлан дааж хамтран зээлдэгч болж болох уу Жаахан ойлгомжгүй бичсэн уучлаарай Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье Цаг үргэлж хэрэгтэй мэдээлэл өгдөгт манай гэр бүл маш их талархдаг шүү

Хариулт:

Таныг хашаа байшин худалдан авах зээлийн талаар нэлээдгүй судалгаа хийсэн байна гэж ойлголоо. Гэтэл урьдчилгаа төлбөр дээр асуудал үүсчээ.Энд зээл төлөх чадвар, зээлийн давхардлын талаарх асуудал хөндөгдөж байна.

Хашаа байшин худалдан авах зээлийн хувьд зээл төлөх чадвар нь ихэнх арилжааны банкуудын хувьд өрхийн нийт цэвэр орлогын 50% байдаг. Өрхөд сарын орлого нь хангалттай байгаад, зээл төлөх чадвартай байх юм бол цалингийн зээл, хашаа байшин худалдан авах зээл, зэрэгцүүлээд та санхүүгийн түрээсийн зээл /хэрэглээний лизинг/-ийг ч аваад сардаа 3 төрлийн зээл төлөх боломжтой юм. Хамгийн гол нь эдгээр бүх зээлүүдийн сарын зээлийн эргэн төлөлт нь нийт өрхийн орлогын 50%-иас хэтрэхгүй байхад хангалттай юм.

Өөрөөр хэлбэл сардаа 1,500,000 төгрөгийн өрхийн цэвэр орлоготой бол 750,000 төгрөгөөр зээлүүдийн эргэн төлбөрийг төлөх боломжтой.

Иймээс та өөр дээрээ цалингийн зээл аваад урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээд, нөхрийнхөө нэр дээр хашаа байшин худалдан авах зээл хөөцөлдөж болно. Таны нөхөр буюу үндсэн зээлдэгч нь дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Цалингийн эсвэл бизнесийн гэх мэт тодорхой идэвхтэй орлоготой.
  • Орлого нь бичиг баримтаар баталгаажих боломжтой.
  • 1-2 жил тогтвортой ажилласан.

Эдгээр шаардлагыг хангасан нөхцөлд та 2 банктай уулзан зээлээ хөөцөлдөж, та өөрөө хашаа байшин худалдан авах зээлийн хамтран зээлдэгч нь болох боломжтой.

Sain bnu. nuhur bid2 gadaadad ajilladag yumaa. bichig barimtaa burduuleed hashaa baishingiin zeel awch bolohu. herhen yaj awah we?

Сайн байна уу?

Банк хүнд мөнгө зээлдэхдээ энэ хүн буцаагаад төлж чадах уу? гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Тэгэхээр танд хамгийн эхэнд тулгарах асуудал бол өөрийн орлогоо нотлох явдал юм.

Гадаадад ажилладаг иргэдийн орлогыг банк ихэвчлэн Монголд амьдардаг аав, ээж, ах дүүгийн нэр нэр дээр илгээж байгаа, эсвэл Монголын банкин дахь данс руу хийж байгаа баримтыг үндэслэн тогтоодог. Хэрвээ та Монгол руу ямар нэг байдлаар сар бүр эсвэл тогтмол мөнгө илгээж байсан, илгээсэн мөнгөний баримт эсвэл дансны хуулгаа хадгалж байгаа бол орлогоо нотлож чадна гэсэн үг. Хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол зээл хөөцөлдөх ямар ч боломжгүй.

Зээл хөөцөлдөхөд хэрэг болох нийтлэлийг http://mongo.mn/c/190 - ээс уншина уу?


Энэ асуулт гадаадад байгаа Монгол хүн болгонд тохиолдож байгаа болохоор дэлгэрэнгүй тайлбарлах нь бидний үүрэг болоод байна. Хэрвээ та орлогуудаа нотлох баримтын хуулбар, өөрийнхөө байдлыг бидэнд ирүүлэх боломжтой бол бид таны өмнөөс банкуудтай уулзаж, бүр дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох юм.

Өөрийн нэр дээр бдаг хашаа байшингаа барьцаалж 30%аа төлөх эсвэл урдчилгаа төлөхгүй өөрийн нэр дээрх хашаа байшин, авах хашаа байшингын гэрчилгээ 2оо банкинд тавиад 100% урдчилгаагүй олгодог банк бнуу

Сайн байна уу? таны асуултын хариултаа дараах линкээр орж авна уу?

http://mongo.mn/c/182

sain bnauu bi turiin alband ajildag undsen tsalin 750000 ehner 2 huuhedteigee amidardag 8 huviin zeel avj boldog yum bolovuu uridchilgaagaa uguud zeel avbal heden tugrugnii unetei bair avch boloh ve delgerengui medeelel ugj tus bolooch zaluu ger buld oronsuutstai bolno gedeg uneheer berh bna tsalin hureh bolovuu hariu zaaval

Хариулт:

8%ийн хүүтэй зээлд хамрагдахыг хүсч байгаа бол та нэн түрүүнд дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.

  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй байх;
  • Сүүлийн нэг жил байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилласан байх;
  • Зээлдэгчийн өрхийн татварын дараах орлогын 45 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэхүйц байх ёстой юм.


Сарын үндсэн цалин 750,000 төгрөг бол гар дээр ирэх цалин 614,500 төгрөг байна. Ийм орлоготой тохиолдолд сард та 276,000 төгрөгөөр зээл төлөх боломжтой. Зээл төлөх боломжиндоо тааруулаад 47,000,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг, урьдчилгаа төлбөр 30% буюу 14,100,000 төгрөгийг төлөөд, 32,900,000 төгрөгийн зээлийг 20 жилийн хугацаатай авах боломжтой юм.

Хэрвээ эхнэр тань сар бүрийн идэвхитэй орлоготой бол дээрхи үнэлгээнээс өндөр үнэлгээтэй байр сонирхож болно.

                                          

Та орон сууц худалдан авах зээлийн талаар илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл Зээлээр байртай болсон түүх 1, 2, 3, 4, 5-ийг уншина уу.

bairnii lizentei hun mashin lizendej boloh uu tsalingaa golomt bankaar avdag hun oor banknaas mashinii linzendej boloh uu

Байрны зээлтэй хүн машин лизингээр авч болно.

Хамгийн гол нь таны орлого хүрч байх ёстой. 

2 зээлтэй болсоноор сар бүр зээлд төлөх мөнгө таны эсвэл танай өрхийн САРЫН ОРЛОГЫН ТАЛААС БАГА байвал банкууд танд зээл олгоно.

Автомашины лизинг авснаар та сард хэдэн төгрөг төлөх ёстойгоо тооцож үзэхийг хүсвэл энд дарна уу.

sain bna uu bi bair zahialaad 30% tolson uldegdel 47000000 ni 8% hamragdah gej bgaa ehner maani jiremsen bolood ajil hiih bolomjgui geed ajilaasaa garsan odoo tortson bgaa niigmiin daatgalaa huviaraa tolj bgaa bi 1200000 undsen tsalintai ulirliin chanartai ajiltai dulaanii ulirald hodoo ajilahaaraa gar deeree 2000000-1500000 hoorond avdag ovliin 3 sar undsen tsalingiinhaa 60% avdag busad hotod baih hugatsaand undsen tsalingaa avchihdag 15 jileer zeelend hamragdah bolomjtoi yu ehner zaaval ajiltai baih esroi yu orlogo zarlaga ni hureh bolvii

Сайн байна уу. Та асуултын хариултаа энд дарж авна уу?

http://www.mongo.mn/c/181

Sain bnuu. Bi 2013 ond BBSB-s zeel avaad hugatsaa hetersen angilald shiljsen yumaa. odoo haana ch ochson zeel olgohgui bh yum bi baritsaatai zeel avaad hugatsaandaa tolood duusgaval zeelinn angilal min ergeed heviin bolno teheer bankuud zeel ogoh boluu. Yaj zeel avah ve tsalingiin zeel avmaar bdag.

Сайн байна уу? Та асуултынхаа хариултыг энд дарж авна уу.

тэтгэвэрт гарсан хун авто машины лизинг-д хамаарагдах боломжтой юу?

2014/05/18

Юуны өмнө манай "ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ"-д хандсан танд баярлалаа.

Бид таны асуултын дагуу товчхон судалгаа хийж банкуудтай холбогдож тодрууллаа.

ХААН, Төрийн банкны хувьд тэтгэвэрт гарсан хүмүүст зөвхөн тэтгэврийн зээл олгодог юм байна.

Харин Худалдаа хөгжлийн банк болон Хас банкны хувьд та зээлийн ажилтантай нь уулзаад машин лизингээр авах боломжтой эсэхээ тодруулах хэрэгтэй юм байна. Эдгээр банкууд нь машины лизингийг тэтгэврийн орлоготой хүнд өгөхгүй гэсэн заалт байдаггүй бөгөөд харин зээлийн ажилтан нь таны орлого, зарлага гэх мэт мэдээллийг үзэж танилцсаны үндсэн дээр зээл олгох эсэхийг шийддэг юм байна.

Банкууд автомашины лизинг авах гэж буй хүмүүст ямар шаардлага тавьдаг болон ямар материал бүрдүүлэхийг шаарддаг болохыг мэдэхийг хүсвэл энд дарна уу.

Өөр асуух зүйл байвал бидэнд дахин хандаарай. Амжилт хүсье!

Sain baina uu.bi ooriin nerdeer bair zahialaad uridchilgaagaa tolsn bga.tgeed vldsengiini 8% zeelend hamragdah gsiin.nohor ajiltai bi dekritee awaad 1 jil gertee suuj bga odo 6 sard ajildaa orh gj bgaan.tm bolhoor bank nadad zeel olgoh bolwuu?eswel nohoriin ner deer zeel awaad bi hamtran zeeldegch ni bolj bolh bolowuu?todorhoi hariult ogj tuslaarai bayrlalaa

Сайн байна уу?

Нэн тэргүүнд байрны захиалгад өгсөн урьчилгаа мөнгө байрны үнийн 30%-д хүрсэн, мөнгө тушаасан баримт чинь байх хэрэгтэй. Мөн шинэ байрыг улсын комисс хүлээж аваад, байрны ордер нь гарсан тохиолдолд та 8%-ийн зээл хөөцөлдөх боломжтой болно. 8%-ийн зээлэнд хамрагдахын тулд сүүлийн 1 жил тасралтгүй ажилласан байх ёстой тул нөхрийнхөө нэр дээр зээл хөөцөлдөхөөс өөр аргагүй.

Урьдчилгаагаа өөрийн нэр дээр өгсөн боловч та 2 гэрлэлтийн баталгаатай эсвэл гэр бүл гэдгээ баталж чадах бол нөхрийн нэр дээр зээлээ хөөцөлдөх боломжтой. Банк таныг хамтран зээлдэгчээр оруулах байх.

Харин шинэ байр авахад анхаарах ёстой 1 зүйл байдаг. Энэ нь барилгын компани байрны ордерийг шууд таны нэр дээр гаргах гээд байдаг. Хэрвээ ордер таны нэр дээр гарчихвал банк таныг байртай хүн гэж үзээд, зээл олгохгүй гэх талтай. Ийм тохиолдол танд таарвал банктайгаа урьдчилан уулзахыг зөвлөе. Шинэ байр барилгын компанийн нэр дээр байж байгаад, та зээлээр авч өөрийн нэр дээр шилжүүлвэл дараа нь ХХАОТ-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно гэдгийг анхаараарай.

sain bn uu minii hubid oron nutagt amidardag bogood ub hotod 8 hubiin hvvtei bairni zeeld hamragdan 2 oroo bair abah sonirholtoi bgaa bolobch uridchilgaa 30 hubiin asuudal deer jaahan hvndreltei bn oron nutagt bui 3 orooniihoo orderiig ni uridchilgaa 30 hubid ni tabij boloh uu minii hubid haan bahknaas zeel abah bolomjtoi uchir ni urd ni ene banknaas bisnesiin bolon ohonoo gadaadad yabuulah geed zeel abch bsan bolohoor herbee bairni order tabij boldog bol yamar yamar bankuud bn be minii hubid ajilladag nohar maani biznes erheldeg gehdee odoohondoo nohriin ner deer zeeltei uchir ooriinhoo ner deer abaad nohroo hamtran ezemshigcheer oruulah gesen yum tebbel zeel oldoh bolob uu

Сайн байна уу?  Таны асуултыг хүлээн авлаа.

Асуултыг тоймловол:

  •    1.Орон нутагт байгаа байрыг байрны урьдчилгааны 30%-д тавьж болох уу?
  •    2.Бизнесийн зээлтэй бол 8%-ийн зээл давхар авч болох уу?

Хариулт:

          Бүх банк 8%-ийн зээлний урьдчилгаа 30%-ийн оронд байрны ордер тавихыг зөвшөөрдөг. Орон нутагт байгаа байрны үнэ, УБ-ын байрны үнийн 30%- тай дүйцэхээр үнэтэй, байрны ордер нь ямар нэг асуудалгүй, барьцаанд тавигдаагүй бол харилцдаг банктайгаа уулзахад урьдчилгааны оронд тавихыг зөвшөөрнө гэж бодож байна.

Зээлээ өндөр орлоготой, орлого нь тодорхой хүнийхээ нэр дээр авбал хурдан бүтдэг. Танай нөхөр тань бизнесийн зээлтэй байсан ч хангалттай орлоготой бол давхар 8%-ийн зээл авахыг хориглоогүй.

Bair hudaldaj avch bgaa hun HAOAT-aas butsaalt avahdaa yamar bichig barimt burduulsen bh shaardlagatai ve. Sain duriin daatgal tuldug hun hungulult edleh uu. Bairnii gerchilgeegee nuhuriinhuu ner deer gargasan 8 huviin zeel avahdaa hamtran ezemshigcheer ehner ni orson hungulultiig 2 yulaa edeleh uu. HAOAT ehner hunur 2 yulaa tuldug dundaa neg bair avsan ali ali ni edleh yum uu esvel neg ni uu.

Сайн байна уу?

Таны асуултыг тоймловол:

1. ХАОАТ-ын хөнгөлөлтөн хамрагдах ямар ямар бүрдүүлэх материал хэрэгтэй вэ?

2. Сайн дурын даатгал төлдөг хүн хөнгөлөлт эдлэх үү?

3. Орон сууц анх удаа худалдан авсан эхнэр нөхөр 2-уулаа татварын хөнгөлөлт эдлэх үү?

4. ХАОАТ-ыг дундааа төлдөг/нэг бизнестэй/ бол 2-уулаа татюарын хөнгөлөлт эдлэх үү?

Хариулт: 

1. Энд даран уг асуултын хариултыг уншина уу?

2. Даатгал төлсөн биш татвар төлсөн этгээд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

3. Эхнэр нөхрийн аль нэг нь эдлэх боломжтой.

4. Орлогын албан татвараа дундаа төлж байгаа тохиолдолд зөвхөн нэг нь л хамрагдах боломжтой.

Би 650,000 төгрөгийн цалин авдаг бөгөөд хамгийн ихдээ хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ?

Сайн байна уу? Юуны өмнө танай байгууллага аль банктай цалингийн зээлийн гэрээ байгуулсныг мэдэх шаардлагатай.

Тэгээд тухайн банк таны сарын цалинг хэд дахин нэмэгдүүлж зээл олгох боломжтойг энд-ээс үзэж болно. 

Ихэвчлэн банкууд гарт олгож байгаа цалинг 12 дахин өсгөж олгодог. Иймд таны нэрлэсэн цалин 650,000 төг бол гарт олгох цалин 533,500 төгрөг болох бөгөөд танд ойролцоогоор 6 сая 400 мянган төгрөгийн цалингийн зээл олгох боломжтой юм байна.

Гарт олгох цалингаа хялбар тооцоолж сурахыг хүсвэл энэ нийтлэлийг уншина уу.

8% зээлийн хамтран зээлдэгч нь өөрөө үндсэн зээлдэгч болоод өөр хүнтэй хамт дахиад 8% зээл авч болох уу?

Болно.

Монгол банкнаас гаргасан 8%-ийн холбоотой журманд 1 хүн олон удаа зээл авахыг хориглоогүй. Энэ нь бусдын зээлд хамтран зээлдэгчээр орсон боловч өөрөө зээл авч болно гэсэн үг. Нэгэнт Та хамтран зээлдэгчээр орсон бол өөрөө зээл авсантай адил үүрэг хүлээсэн байна. Иймд Таныг 2 байрны зээл зэрэг төлж чадна гэж Банк үзвэл зээл олгох боломжтой

8% зээлд өмнө нь байртай байсан хүн хамрагдаж болох уу?

Хамрагдаж болно.

Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах “4000 айлын орон сууц” хөтөлбөр нь буюу 6%-ийн хүүтэй зээлийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж байхад өмнө орон сууцтай байсан иргэдэд зээл олгохгүй байсан.Одоогийн буюу 8%-ийн хүүтэй зээлэнд өмнө байртай байсан иргэд хамрагдах боломжтой.
Sain bna uu? yunii umnu tanai hamt olond ajliin undur amjilt husie. Mun urgelj heregtei medeelleer hangaj bdagt talarhalaa ilerhiiliee. Nuhur bid 2 huviaraa biznes erheldeg sariin 5-7 sayiin togtmol orlogotoi. Bid 2 belen mungu tsugluuldaggui l dee. Ene munguu ergelduuleh ni iluu heregtei bdag yum. Tegeheer neg asuult bnaa. Lagerluu house barihad 8-iin ipotekiin zeelend hamragdah bolomj bga yu. Zaaval hotod hashaa baishingiin zeel ugj bga yumuu. Sain delgerengui medeelel ugch tuslaach. Bayarlalaa

Хэрвээ та сард 5-7 саяын орлого олдог бол банкнаас зээл авах бүрэн боломжтой. Харин банкинд орлогоо нотлох нь тулгарч болох хамгийн хүнд асуудал мэт санагдлаа. Банкуудад амины орон сууц барих зээл гэж байдаг. Үүнд мөн House орно. Бид амины орон сууцны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа. Энэ ажилд нилээд судалгаа, хугацаа шаарддаг гэдгийг ойлгоно гэж найдаж байна. 

Эхний ээлжинд та доорх линкээр ороод, анхан шатны мэдээлэл авна уу?


Хашаа байшингийн зээл авахад тавигдах шалгуур

Хашаа байшингийн зээл авахад бүрдүүлэх материал

tsalingiin zeel 2007 ond abch bsan ymaa haan banknaas hugatsaa hetereed zeel angilald shiljsen gd zeel olgogdohgui ymaa ene zurchiluu yaj arilgah ve
Та зээлээ төлж дууссанаас хойш 6 жилийн дараа зээлийн мэдээлэлийн сангаас хасагдах журамтай.
8 хувийн орон сууцны зээл дээр урдчилгаа төлбөрийн оронд орон сууц барьцаалж болдог уу?

Болно.

ЗГ-ын 8%-ийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрөөр олгох зээлийн 30%-ийн урьдчилгааг бэлэн мөнгөөр төлөх эсвэл урьдчилгааны оронд өөрийн өмчлөлийн байр барьцаална гэж хатуу тогтоосон байдаг.

Дэлгэрэнгүйг http://www.mongo.mn/c/137 -с үзнэ үү

Таньд асуулт байна уу?