Одоо байгаа орон сууцны зээлээ 8% хүүтэй зээлд шилжүүлэх боломж
Өмнө нь арилжааны банкуудад орон сууцны зээлтэй байсан бол одоо та 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэх боломжтой. Хуучин өндөр хүүтэй авсан зээлээ жилийн 8% хүүтэй зээлд шилжүүлэхийн тулд та зээлээ шилжүүлэх хүсэлтээ өмнө нь орон сууцны зээл олгосон арилжааны банкны салбар, тооцооны төвд хандаж гаргана.
Зээл шилжүүлэхэд тавигдах шаардлага нь шинээр 8% хүүтэй зээл авахад тавигдах бүх шаардлагатай ижил бөгөөд зээлдэгчийн гараар бичсэн өргөдөл, зээл хүсэгч, хамтран зээлдэгчийн цахим иргэний үнэмлэх болон банкнаас шаардах бусад материалыг бүрдүүлсэнээр жилийн 8 хувийн зээл рүү шилжүүлэх боломжтой юм.8% -ийн хүүтэй орон сууц худалдан авах зээлд өмнө авсан зээлийн үлдэгдлийг шилжүүлэхэд өмнөх зээлийн хугацааг сунгахгүй ба зээлийн үлдэгдлийг нэмэгдүүлэхгүй. Харин таны орон сууцны зээлийн хүү буурч байгаатай холбоотойгоор сарын тогтмол төлбөрийн дүн буурна. Эсвэл сарын тогтмол төлбөрөө хэвээр байлгаад зээлийн хугацааг богиносгож болох юм байна.