​8 хувийн зээлд хашаа байшин барьцаалах уу?

  • 2014 / 04 / 29

Асуулт: Сайн байна уу? Үл хөдлөх хөрөнгө барьцаалаад, орон сууцны зээлд хамрагдах боломж байдаг уу? Урьдчилгаа 30,0% нь байхгүй тохиолдолд өөрийн эзэмшлийн хашаа байшин тавиад, зээл авч болох уу? Тухайлбал 2 давхар байшин.

Уншигчаас ирүүлсэн дээрх асуултанд манай зөвлөх доорх хариултыг өгч байна. 

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ асуултыг олон уншигч асууж байгаа тул дэлгэрэнгүй хариулъя.
Банкууд 2 төрлийн орон сууцны зээл олгодог. Үүнд:
-ЗГ-ын 8%-ийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр
-Өөрийн хөрөнгөөр олгож буй орон сууцны зээл буюу 8%-иас өндөр хүүтэй зээл
ЗГ-ын 8%-ийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрөөр олгох зээлийн 30%-ийн урьдчилгааг бэлэн мөнгөөр төлөх эсвэл урьдчилгааны оронд өөрийн өмчлөлийн байр барьцаална гэж хатуу тогтоосон байдаг.
Өөрийн өмчлөлийн байртай бол түүнийгээ барьцаалан, 100% зээлээр дахин байр авах боломжтой. Мөн ураг төрлийн холбоотой ээж аав, төрсөн ах эгч дүү нар тань өөрсдийн өмчлөлийн орон сууцтай бол түүнийг барьцаалж, 100% зээл авч бас болно.
Харин банкууд өөрийн хөрөнгөөр олгож байгаа зээлийн хувьд урьдчилгаа төлбөрийн оронд хашаа байшин, хауз барьцаалах эсэхээ өөрсдөө шийддэг бөгөөд энэ тохиолдолд зээлийн хүүнд өөрчлөлт ордог бөгөөд ялангуяа урьдчилгаа төлбөрийн хэмжээ багасах тусам зээлийн хүү өсөж байдаг. Харин эсрэгээрээ та худалдан авч буй байрны үнийн дийлэнх хувийг өөрөө төлж бага хувийг зээлээр авч байвал зээлийн хүү буурах хандлагатай байдаг.
Өнөөдрийн байдлаар аль ч банк өөрийн хөрөнгөөр олгож буй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн оронд хашаа байшин, хауз барьцаалахыг зөвшөөрөөгүй байна. Банкуудын өөрийн хөрөнгөөр олгож байгаа орон сууцны зээлийн хүү хэд байгааг эндээс харна уу?
Урьдчилгаа төлбөрт хашаа байшин барьцаалах талаар өөр мэдээлэл гарсан даруйд бид өөрийн сайтаар дамжуулан мэдээлэх болно. Танд амжилт хүсье.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа