​Уншигчийн илгээсэн асуултын хариу

  • 2014 / 05 / 09

Sain bna uu, Nadaa asuult bna.
1. bi urid ni bairnii zeel avch bsn, gehdee ter ni dollariin zeel bsn uchir bairaa zaraad zeelee haasan. 8%-n zeel ruu shiljih gsn bolovch nadaa 13 say nemj tuluh shaardlaga tavisa uchir bairaa zaraad tulsun ni nadad deer bsn.
2. Manai hadam aav bairaa baritsaand taviad zeel avsan /manai ehneriin ner deer bdag/ zeelsen mungiig ni hamtarch bizness hiih hun luuvirdaad alga bolood odoo yal avaad shorond suuj bgaa. /Shuuhiin zahiramj bgaa/ Deerh 2 shaltgaanii ulmaas bid 2 hohirood bairnii zeelend hamragdaj chadahgui bna. Minii orlogo zeel avahad hangalttai hurch bgaa buguud uridchilgaa mungu ni hurtel bgaa. Ene tohiolddold nadad ymar garts bna helj tuslaach. /Golomt, hudaldaa 2 bankaar yavsan. Gol ni Mongol banknii lavlagaa deer naidvargui zeeltei gej garaad dangaaraa zeelend hamragdaj bolohgui geed bna/ Bayarlal 

Асуултыг тоймловол:

  • Эхнэрийн нэр дээр байсан байр нь зээлийн барьцаанд байгаа ба авсан зээлээ луйвардуулсан тул одоо хүртэл зээлээ төлж чадаагүй байгаа.
  • Байрны урьдчилгаа мөнгөтэй, орлого нь зээл авахад хангалттай хүрч байгаа боловч эхнэрийн нэр дээр авсан зээлээ төлөөгүй гэсэн шалтгаанаар зээл олдохгүй байгаа
  • Хүнд луйвардуулсан нь шүүхийн шийдвэрээр батлагдсан.

Танд тулгарсан асуудалд гарц олохоор 8%-ийн зээл, Зээлийн мэдээллийн сан /Монгол банкны лавлагаа/-тай холбоотой хууль, дүрмийг судалж, нилээд хэдэн банктай уулзаж үзлээ.
Таны өмнө тулгараад байгаа гол саад нь “Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-д байгаа юм байна. Уг журмын 8.1.6 дугаарт “Зээлийн түүхтэй тохиолдолд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх” гэж заажээ. 

Мөн “Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн А-122 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ”-ын 3.2.2-т Ипотекийн зээлд хамрагдах иргэн нь “Бөнк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх” гэж заажээ.

Уг заалтыг баримтлан банкууд танд зээл олгохгүй байгаа ажээ.
Журмуудыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл энд дарна уу?

http://www.mongolbank.mn/documents/regulation/mone...  

http://www.mongolbank.mn/documents/regulation/money/2013/20130614_ipotek.pdf

Гэхдээ судалгаа, ярилцлагын явцад 100% найдвартай биш ч гэсэн танд явж болох бүдэгхэн жим байгаа юм гэдгийг олж мэдлээ.
УИХ-аас 2012 оны 01 сарын 01-нээс дагаж мөрдөхөөр баталсан “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 21 дүгээр зүйлд Зээлдэгчийн эрх, үүргийг тодорхой заасан байна.
Хуулийн заалтыг сийрүүлэв.
22.1.1.өөрийн зээлийн лавлагааг зээлийн мэдээллийн сангаас хүссэн үедээ үзэж, хяналт тавих, тухайн лавлагааг жилд нэг удаа үнэ төлбөргүй авах;

22.1.2.зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах.

  • Энэ хуулийн дагуу та өөрийн тухай мэдээллээ үнэн зөв байгаа эсэхийг хянах боломжтой юм байна. 

Мөн хуулийн 17 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэх, 18 дугаар зүйл.Зээлийн мэдээллийг өөрчлөх, шинэчлэх, боловсруулах гэсэн хэсгүүдэд Танд хэрэг болох заалтууд бас байна. Хуулийн 17, 18 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу мэдээлэл нийлүүлэгч буюу банк Таны зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах үүрэгтэй юм байна.
Хуулийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл энд дарна уу?

http://www.legalinfo.mn/law/details/9175?lawid=917...

Энэ хууль амьдралд хэрхэн хэрэгждэг талаар банкны ажилтнаас лавлахад 

  • - Хэрвээ үнэхээр зээлийг өөрөө аваагүй, хүнд луйвардуулсан гэсэн баттай нотолгоо байгаа бол зээл авсан банктайгаа уулзаад, болсон явдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх
  • - Шүүхийн захирамж болон луйвардуулсан гэсэн баримтаа үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөлөө.

Эдгээр баримтыг банк судалж үзээд, Таныг үнэхээр луйвардуулсан гэж үнэмшвэл таны зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг албан бичгээр Монголбанкинд хүргүүлж, Зээлийн мэдээллийн санд найдваргүй зээлтэй гэсэн мэдээллийг өөрчлөх боломжтой юм байна.
Онцлон хэлэхэд ийм онцлог тохиолдол тэр бүр гараад байдаггүй тул зээлийн мэдээллийг хэрхэн өөрчлөлт оруулах талаар тогтсон журам, нэгдсэн стандарт бүрэн тогтоогүй, банк бүрт өөр өөр байдаг юм байна. Иймээс банкинд өөрийгөө зөвөөр ойлгуулах, нотлох баримтанд тань банк үнэмшиж, Монголбанк руу явуулах албан бичиг хийж өгөх хүртэл танаас нилээд тэсвэр, тэвчээр, уйгагүй хөөцөлдлөгөө шаардах бололтой.

Таны асуултаас харахад Банк, та 2-ийн харилцаа тийм ч таатай биш байгаа байх. Тиймээс банктай уулзахдаа юу, юугүй хууль дүрмээр далайлгаад байлгүй, аль болох эвээр ярилцаж, учир зүйгээ ололцох нь зүйтэй болов уу?

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа