​Facebook дээр Post хийх цагаа зөв сонгох арга

  • 2014 / 05 / 16

Твиттерт жиргэх, Facebook дээр Post хийх цагаа та оновчтой тогтоож чаддаг уу?
Маркетингийн мэргэжилтнүүд олон нийтэд хүргэх Post болон tweet-үүдийнхээ хуваарийг Hootsuite, Tweetdeck гэх мэт програм ашиглан хялбархан гаргачихдаг. Харамсалтай нь нийтэлж буй мэдээллээ яг хэдэн цагт тавих вэ гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй.
Энэ яагаад чухал болохыг тайлбарлая. Судалгаанаас харахад ямар нэгэн Post-г үзсэн нийт хүмүүсийн талаас илүү хувь нь уг нийтлэлийг тавигдсанаас хойш 30-хан минутын дотор л үзсэн байдаг. Зөвхөн үүнээс харахад Post-оо тавих зөв цагаа сонгох нь үзэгчдийн тоонд үлэмж хэмжээгээр нөлөөлөх боломжтой.
Мөн нас болон ажил, мэргэжлийн онцлогоосоо шалтгаалан хүмүүс өөр өөр цагт утсаа шалгадаг байна. Жишээ нь хэрэв та ахлах сургуулийн сурагчдад хандаж мэдээллээ хүргэх гэж байгаа бол тэдний хичээл тардаг цаг буюу 15-16 цагийг алдахгүй байх хэрэгтэй. Хэрэв та залуу мэргэжилтнүүдэд хандаж байгаа бол тэдний олонх нь өглөө эрт мэдээ уншдаг учраас өглөө эрт нийтлэлээ байршуулах нь үр дүнтэй.
Post, tweet хийхэд хэрэгтэй зарим нэг зөвлөмжүүдийг энд дурдъя:
8:00-9:00. 18-44 насны хүмүүсийн 80 хувь нь шүдээ ч угааж амжаагүй хэрнээ утсаа шалгадаг гэдгийг та лав төсөөлөөгүй байх? Иймд өглөө эрт тавьсан бичлэгийг дагагчдын чинь олонх нь үздэг байна.
11:00-13:00 цагийн хооронд ихэнх хүмүүсийн цайны цаг дөхсөн байдаг тул ажилдаа гэхээсээ утсандаа анхаарлаа хандуулсан байдаг байна.
16:00-18:00цагийн үед хүмүүс бас мэдээ, мэдээлэл их үзэж, шалгадаг байна.
Гэхдээ бизнес бүр өөр гэдгийг сана. Чиний нийтлэлээ тавих боломжтой цаг чинь үзэгчдийн мэдээ, мэдээлэл үздэг цагтай тохирохгүй байж болно.
Тэгвэл хэдэн цагт Post, tweet хийх вэ?
Зөвлөгөө биш мэт сонсогдох боловч тохиромжтой цагаа чи өөрөө л олж тогтоох хэрэгтэй. Нийтлэх зүйлээ өдрийн өөр өөр цагт тавьж үзээд аль нь чамд хамгийн сайн тохирч байгааг судалж мэд. Хоцрогдсон арга мэт боловч оргил бус цагаар өрсөлдөөн бага байдаг учир энэ үед таны тавьсан нийтлэлүүдхүмүүст их хүрэх нь ч бас бий.
Хэрэв чи хэрхэхээ мэдэхгүй байгаа бол бидний өгсөн зөвлөмжийн дагуу нэг долоо хоног Post, tweet хийж үзээд, дараагийн долоо хоногт нь өөр цагт хийж үз. Тэгээд үзэгчдийн хариу үйлдэл болон оролцоонд огцом өөрчлөлт гарч байгаа эсэхийг ажигла.
ConstantContact-д бичсэнээр: “Та өөрийн Post-г тавих цагийг оновчтой тогтоохын тулд уншигчид Facebook-д их ордог боловч хүмүүс Post бага тавьж буй цагуудыг судалж мэдэхийг зөвлөсөн байна.”

Ажилд орох эсэхийг таны Фэйсбүүк профайл шийднэ

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа