Машин лизингээр авахад банкууд ийм шаардлага тавьдаг
ХААН БАНК
Тавигдах шаардлага:
- Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх,
- Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх,
- Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх.
- Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой эрхэлсэн байх,
- Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх,
- Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх,
- Банкнаас тогтоосон урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх чадвартай байх,
- Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас хэрэглээний лизингээр худалдан авах тээврийн хэрэгслээ сонгож, үнийн нэхэмжлэлийг авсан байх,
- Тээврийн хэрэгслийн болон Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах,
КАПИТАЛ БАНК
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
- Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай
- Хуулийн этгээдэд 1 жилээс доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа болон цаашид ажиллах боломжтой, эсвэл 1 жилээс доошгүй хугацаанд хувиараа бизнес эрхэлсэн туршлагатай
- Бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Өрхийн болон бизнесийн үйл ажиллагааны нийт цэвэр орлогын 60 хүртэл хувиар сар бүрийн зээл, хүүний төлбөрөө бүрэн төлөх боломжтой
- Газар дээрхи олголт хийж буй нөхцөлд зээлдэгч өрхийн болон бизнесийн үйл ажиллагааны нийт цэвэр орлогын 30 хүртэл хувиар сар бүрийн зээл хүүний төлбөрөө бүрэн төлөх боломжтой байх
ГОЛОМТ БАНК
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
- Байнгын оршин суух хаягтай байх;
- Сар бүр тогтмол орлоготой байх /Бизнесийн болон цалингийн /;
- Эрх зvйн хувьд хариуцлага хvлээх чадамжтай байх;
- Голомт банкны гэрээт байгууллагаас худалдан авах автомашинаа сонгосон байх.
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв