​Байгууллагын үндсэн ажилтан биш бол 8 хувийн зээлд хамрагдах боломжтой юу

  • 2014 / 06 / 11

Амьдралд бие даан алхахын хэрээр залуучуудад санхүүгийн асуудлууд тулгардаг. Харин тэдний 70 хувь нь чухам хаана, хэнд хандахаа мэддэггүй.
Иймээс Mongo.mn сайтын “ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ” нь танд санхүүгийн мэдлэг олгож, бие даан шийдвэр гаргах чадвартай болгохыг зорин ажиллаж байна.
Уншигчдаас ирүүлж буй асуултуудад хариулах явцдаа, онцлог шинжтэй зарим нэгийг нь та бүхэнтэй хуваалцаж байгаа нь бидний үндсэн зорилтот ажлын нэг юм.
Тиймээс цуврал байдлаар хүргэж буй “онцлог” асуулт, хариултын нийтлэлүүдийг маань хүлээн авна уу.
Асуулт1:
Сайн байна уу? Би улсын нэгэн томоохон байгууллагт ажилд орох гээд сүүлийн 2 жил тэндээ цагаар ажиллаж байна. Цалин зуны 3 саруудад аваагүй. Мөн өвөл бас нэг хоёр сар тасарсан. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгал төлөөгүй. Эхнэр бид 2 гэрлэлтээ батлуулаагүй. Эхнэр өнгөрсөн 10 сараар төрөхийн амралт авсан. Урд нь нэг жил ЕБС -ийн сургуульд ажилласан. Одоо надад бэлэн 15 сая төгрөг байна. Үлдсэнг нь зээлээр авна. Нэг өрөө байр авах санаатай. Тэгэхээр надад ямар боломж байна. Хаагуур яаж хөөцөлдөх вэ?

Хариулт1:

Урьдчилгаа төлбөрт 15 сая төгрөг бэлдсэн бол нийт 50 сая төгрөгийн үнэлгээтэй байрыг хайж, 35 сая төгрөгийн зээл авна. 35 сая төгрөгийн зээлийг, 20 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй авахаар тооцвол сард 300,000 төгрөгөөр зээлийн эргэн төлбөр хийнэ. Энэ зээлийг төлөхийн тулд таны өрхийн цэвэр орлого 670,000 төгрөг буюу түүнээс дээш байх шаардлагатай.
Орон сууц худалдан авах зээлийн хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 1-2 жил тухайн байгууллагатаа хөдөлмөрийн гэрээгээр ажилласан үндсэн ажилтан байх.
  • Нийгмийн даатгал тасралтгүй төлсөн.
  • Зээлийн түүхтэй бол банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байх.
  • Зээл хүсэгч нь хэд хэдэн төрлийн зээлтэй байж болох бөгөөд нэг сард төлөх нийт зээлийн төлбөр нь өрхийн сарын цэвэр орлогын 45%-иас илүүгүй байна.
  • Зээл хүсэгч болон хамтран зээлдэгч нь зээлийн хугацаанд тэтгэвэрт гарахааргүй байх. Хэрэв тэтгэвэрт гарах бол зээлийн хугацааг багасгах.
  • Гэрлэлтээ батлуулсан. Хараахан батлуулаагүй бол хүүхдээ эцгийн нэр дээр овоглуулсан байх.
  • Хамтран зээлдэгч тогтсон мөнгөн орлоготой, зээлийг төлөх чадвартай байх.

Таны хувьд хэдийгээр 2 жил ажилласан боловч байгууллагын үндсэн ажилтан биш учир зээл олгогдох боломжгүй юм. Мөн нийгмийн даатгал тасалдалтай байна. Тиймээс аль болох богино хугацаанд байгууллагын үндсэн ажилтан болсноор та зээл авах эрхтэй болно.
Харин банкуудын тавьж байгаа шалгуур, бүрдүүлэх материал зэргийг нэг дороос үзэхийг хүсвэл энд дарна уу.
Асуулт2:
sn bn uu bi huwiin baiguullagad ajildag ymaa sariin tsalin 700000 togrog. 90 sayiin bair hootsoldoj bgan gehdee gantsaaraa bol dund ni hurehgui bh manai duu hamtragchaar orj boloh uu ma duu bas huwiin baiguullagad 800000 togrogiin tsalintai ajildag bolohoor bid 2n tsali zeel awahad hangalttai hureh uu

Хариулт2:

90 сая төгрөгийн үнэлгээтэй байр хөөцөлдөж байгаа бол урьдчилгаа төлбөр 27 сая төгрөг. Үлдэх дүн буюу 63 сая төгрөгийг, 20 жилийн хугацаатай жилийн 8%-ийн хүүтэй зээл авна гэвэл сард 530,000 төгрөгөөр зээлийн эргэн төлбөр төлнө. Энэ дүнг төлөхийн тулд таны өрхийн гишүүдийн цэвэр орлого 1,200,000 төгрөг байна.
Өрхийн сарын цэвэр орлого гэдэг нь өрхийн гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийн орлогоос бусад бизнесийн сарын цэвэр ашиг, цалингийн орлоготой бол сарын цэвэр цалин, сар бүрийн мөнгөн гуйвуулгын дундаж орлогуудын нийлбэр юм.
Нэг өрх гэдэг нь өрхийн орлого зарлага нь цугтаа байж нэгэн дээвэр дор амьдрахыг хэлнэ. Дүү тань таньтай хамт амьдардаг бол хамтран зээлдэгч байж болно. Харин тус тусдаа амьдралтай бол банкны судалгаанаас хамааран дүүг тань тань хамтран зээлдэгчээр сонгох эсэхийг шийдэх болно.

Орон сууцын зээл авснаар сар бүр хэдэн төгрөг төлөхөө тооцож үзэхийг хүсвэл энд дарна уу.

МӨНГӨ.МН

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа