​10 асуулт, 10 хариулт: Онцлох асуулт "Хөдөө орон нутгийн хүн орон сууцны зээлээ хотод судлуулж болох уу?"

  • 2019 / 08 / 28

Асуулт: Хаан банканд цалингийн зээлтэй юм аа үл хөдлөхийг зээлд хамрагдах боломжтой юу

Хариулт: Таны асуултанд тодорхой хариулахын тулд үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл үү эсвэл үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл үү гэдгийг ялгаж мэдэх хэрэгтэй байна.

Хэрэв урт хугацааны ипотекийн зээл сонирхож байгаа бол таны хоёр зээлийн сарын төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас илүүгүй байх ёстой. Хэрэв үл хөдлөх хөрөнгөө барьцаалж хэрэглээний зээл авах гэж байгаа бол 60 хувиас илүүгүй байх ёстой. Энэ шаардлагын хүрээнд нэмэлт зээл авах боломжтой. Хэрэв Хаан банкны цалингийн зээлийн дийлэнхийг төлсөн бол нэмж цалингийн зээл авах боломжтой.

Асуулт: сайн байна уу? миний асуултанд хариулт зөвлөгөө өгөхийг хичээнгүйлэн гуйж байна. 1. эхнэр бид хоёр хоёулаа хөдөө орон нутгийн харяалалтай юмаа. энэ жил хотод байр худалдан авах сонирхолтой байгаа. байрны зээлээ заавал харяа орон нутгийнхаа банkнаас хөөцөлдөх ёстой юу? улаанбаатар хотын банkны салбараас боломжтой юу? 2. би өмнө н цалингын зээл авч байсан. шинэ ажилд ороод цалин авдаг банk өөрчлөгдсөнөөс болоод нэг сарын төлбөрөө дутуу хийсэн ба дараа сарын төлбөртэй цуг шахуу хийгдсэн. банkны ажилтан та муу зээлдэгч боллоо гэж хэлж байсан. одоо би зээл авч болхуу? 3. эхнэр цалингын зээлтэй. миний орлого төлвөлсөн байраа авахад хүрэлцээтэй гэж боддог. иймд ямар нэгэн хүндрэл үүсэх үү? дахин нэг зээлгүй хамтран зээлдэгч хэрэгтэй юу?

Хариулт: Таны асуултанд нэгбүрчлэн хариулья.

1.Хэрэв та УБ-д ажилладаг бол зээлээ УБ-т судлуулж болно. Орон нутагт хаягтай, орон нутагт ажилладаг бол орон нутагтаа судлуулна.

2.Та харьцдаг банкиндаа хандаад зээлийн түүхийн талаарх мэдээллээ шүүлгээд авч болно. Түүн дээр муу зээлтэй гэж бүртгэгдсэн эсэхийг шууд харах боломжтой.

3.Эхнэр нөхрийн цалин нийлээд хоёр зээлээ төлж хүрэх (орлогын 45 хувиар зээл төлнө) бол нэмж хамтран зээлдэгч хайх шаардлаггүй

Асуулт: Sain b.a uu bi umnu ni 8%zeeld hamradaj bair avsn uymaa odoo bairaa zaraad zeelgui bolsn dahij 8% zeelend hamragdahuu

Хариулт: Дахин хамрагдах боломжгүй болсон. Шинээр батлагдсан “ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН

САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ”-ын

3.1.3-д “өөрийн өмчлөлийн нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан байгууллагын лавлагааг гаргуулсан байх.”

3.1.4.-д “төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд өмнө нь хамрагдаж байгаагүй байх. Энэ заалт өмнө нь орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамтран зээлдэгчээр оролцож байсан этгээдэд хамаарахгүй;”

Гэж заасан байгаа. 3.1.3 заалт нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц эзэмшигч, эсвэл 18 нас хүрээгүй байхдаа гэр бүлийн гишүүдийн хамтаар орон сууц өмчилж байсан хүмүүст хамаарахгүй.

Асуулт: Сайн байна уу? Урьдчилгаа бэлэн 3сая төгрөг төлөөд приусс-30лизингд хамрагдаж болохуу?

Хариулт: Та 3 сая төгрөгийн урьдчилгаатай бол ойролцоогоор 20 сая төгрөгний үнэтэй машин лизигдэх боломжтой. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.

Асуулт: Sn bn uu bi tsalingiin zeel avah gesen daanch lendmn deer 850000tog nii zeel bga yum aa bi sard 650000tog tsalin avdag 8-10say orchim togrog zeeleh gesen yum yawal deer ve

Хариулт: Цалингийн зээлийн хэмжээг банк тогтоодог. Та шууд банкиндаа хандаж цалингийн зээл авах хүсэлтэйгээ илэрхийлээд, зээлээсээ lend.mn-ий зээлийг хаана гэдгээ хэлэх хэрэгтэй.

Асуулт: bi uridchilgaa 3sayiig ogood prius 20 lizing hiij bolohuu

Хариулт: Та 3 сая төгрөгийн урьдчилгаатай бол ойролцоогоор 20 сая төгрөгний үнэтэй машин лизигдэх боломжтой. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.

Асуулт: Газар барьцаалж ажилтай хүн зээл авч болохуу

Хариулт: Газар барьцаалж зээл олгож буй банк байхгүй. Харин та орлогоо нотолж чадах бөгөөд байгууллага тань цалингийн зээлийн гэрээ байгуулсан бол тухайн банкнаас цалингийн зээл авч болно.

Асуулт: Би хашаандаа байшин бариулах гэсэн юмаа гэхдээ зээлээр

Хариулт: Хашаа байшин барих зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Асуулт: сайн байна уу би 35 саяаар хашаа байшин авах гэж байгаа юмаа 10саяыг нь бэлэн өгсөн юмаа үлдсэн мөнгйиг нь байшинг тавиад гаргаад өгч болох уу цаад хүнтэйгээ тохирсон юмаа

Хариулт: Та хангалттай хэмжээний урьдчилгаа төлбөр төлсөн байна. Банкуудын санал болгож буй хашаа байшин худалдан авах зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/z/1251 энэ хаягаар орж үзнэ үү. Хашаа байшин худалдан авах зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл, тооцоолол авахыг хүсвэл http://www.mongo.mn/z/1251 хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.

Асуулт: Урьдчилгаа 30 хувьд хамьран эзэмшигч минийы нэр дээрх байраа тавьж 8 хувьд хамрагдаж болохуу.Би хамтран эзэмшигч Аав нь бгаа юм.Авч байгаа байр нь миний охины нэр дээр юмаа

Хариулт: 8 хувийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн оронд орон сууц барьцаалахаа больсон.

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Орон сууцны зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа