8 хувийн зээлээ өөр хүнд шилжүүлж болох уу?
Асуулт: Сайн байна уу? Манай танил ипотекийн 8%-аар 20 жилийн хугацаатай байр авсан байгаа юм. 8 жил нь явсан байгаа. 43 саяыг зээлсэн байгаа. 1. Одоо хаалгавал хэдийг төлж хаалгаж болох вэ? Уг нь миний тооцооллоор 20 хэдэн сая баймаар. Гэтэл нийт 20 жилийн хүүтэйгээ 40 саяыг төлөх ёстой гээд байх юм. 2. Би тэр байрыг авбал тэр зээлийг нь үргэлжлүүлээд төлөөд явахад сүүлд асуудал үүсэх үү? /Банк эрх, үүргийг нь шилжүүлж болдог уу?/ 3. Ипотекийн зээлтэй байр зарна гээд байдаг. Ямар нөхцөлөөр яаж зардаг вэ?
Бидэнд хандаж асуулт ирүүлсэн танд баярлалаа. Таны асуусан асуултуудад нэгбүрчлэн хариулъя.
1. Тухайн зээлийн гэрээг, дансны хуулгатай нь харж хаах дүнг хэлэх боломжтой. Арилжааны банкууд илүү хүү нэхэмжлэхгүй. Учир нь Монгол банкны байнгын хяналтанд байдаг. Танд баримжаа өгөх үүднээс жишээ тооцоо хийж үзүүлье. Хэрэв таны танил 8 жилийн өмнө 8% хүүтэйгээр 43 сая төгрөг зээлсэн. Өнөөдрийг хүртэл бүтэн 8 жил буюу 96 сар хуваарийн дагуу төлж ирсэн гэж үзвэл:
- Сарын төлбөр: 360,000 төгрөг
- 8 жилийн хугацаанд нийт төлсөн мөнгө: 34,5 сая төгрөг
- Үүнээс хүүнд: 24,7 сая төгрөг
- Үндсэн зэлээс хасагдах нь: 9,8 сая төгрөг
- Зээлийн үлдэгдэл: 33,2 сая төгрөг байх жишээ тооцоолол гарч байна.
2. Ипотекийн зээлийг өөр хүн рүү шилжүүлэх боломжгүй, иймээс уг зээлийг авсан хүний өмнөөс төлөөд явах нь танд эрсдэлтэй.
3. Ямар банкнаас танд ипотекийн зээл олгох вэ гэдгийг мэдэх шаардлагатай, тухайн банкнаасаа ипотекийн зээл олгох эсэхийг нарийн мэдэх хэрэгтэй. Хэрэв олгохоор бол тухайн банкны зээлийн журмаар л авах нь танд эрсдэлгүй. Ингэхийн тулд байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулаад тухайн байраа барьцаалж зээлийн гэрээ хийх байдлаар зээл авна гэсэн үг. Ийм нөхцлөөр гэрээ хийгээгүйгээс болж та хохирох магадлал их
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв