​Цалингийн зээлийн тавигдах шаардлага

  • 2014 / 04 / 04

Хаан банк
Тавигдах шаардлага:

  • • Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх
  • • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
  • • Тухайн байгууллагад ажиллаж байх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх
  • • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх
  • • Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх
  • • Банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээтэй байгууллагын ажилтан байх
  • • Цалин болон түүнтэй адилтгах нөхөн олговроо банкаар дамжуулан авдаг байх
  • • Бусад

https://www.khanbank.com/mn/269

Голомт банк
Тавигдах шаардлага:

  • • Голомт банкаар цалингаа олгодог байгууллагын үндсэн ажилтан байх
  • • Тухайн байгууллагад 6 сараас доошгүй хугацаанд ажилласан байх
  • • Голомт банкны цалингийн картаар 6 сарын хугацаанд цалингаа авсан байх
  • • Байнгын оршин суух хаягтай байх

http://golomtbank.com/mn/271

Капитал банк
Тавигдах шаардлага:

  • • Монгол Улсын иргэн байх
  • • Сүүлийн 1 жил ба түүнээс доошгүй хугацаагаар үндсэн ажилтнаар тогтвортой ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах
  • • Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь зээлийн гэрээний хугацаанаас урт байх
  • • Тухайн орон нутагт байнгын оршин суугч байх
  • • Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
  • • Зээлдэгчийн цалингийн орлого нь нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажсан, бусад орлогын эх үүсвэрийг баримтаар нотолсон байх
  • • Зээлдэгчийн сард төлөх зээл, зээлийн хүүний нийт дүн нь /бусад хэвийн зээлийн эргэн төлөлтийг оруулан тооцно /өрхийн орлогын 60%-иас хэтрэхгүй байх
  • • Ял, шийтгэл эдлэж байгаагүй, аливаа хууль бус үйлдэл хийсэнд сэжиглэгдэж, хуулийн байгууллага (шүүх, цагдаа, мөрдөн байцаах газар)-д хэрэг үүсгэгдээгүй нь ЦЕГ-н тодорхойлолтоор нотлогдох

http://capitalbank.mn/%D1%86%D0%B0%D0%BB%D0%B8%D0%...

Төрийн банк
Тавигдах шаардлага

  • • Банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллагын ажилтан байх
  • • Сүүлийн 6 сарын хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан үндсэн ажилтан байх
  • • Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгдсэн байх
  • • Аливаа хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн муу түүхгүй байх

https://www.statebank.mn/statebank/?page_id=8447&l...

mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа