Үнэнч харилцагчдын карт буюу лоялти карт
Эмэгтэй хүн бүрийн бараг л байнгын ажлын нэг хэсэг болсон хүнсний зүйлээ цуглуулан дэлгүүрээр явах, өөртөө, хүүхэддээ, нөхөртөө хувцаснаас эхлээд янз бүрийн л юм авахаар дэлгүүр хэсэх нь сүүлдээ тэдний дуртай зүйлийн нэг болсон юм шиг. Дэлгүүрээр явж юм авахад их бага гэлтгүй л мөнгө үрэгддэг. Тэгвэл мөнгө үрэнгээ бас үрсэнийхээ хэрээр багахан хэсгийг нь ч гэсэн буцаагаад авах боломж байна шүү. Яаж вэ гэж үү?
Танд төлбөрийн карт байгаа л биздээ, заримдаа бэлэн мөнгөтэй явахгүй гээд дэлгүүрт, хоолны газар, гоо сайхны салонд карт уншуулж бэлэн бус гүйлгээ хийж байдаг. Тэгвэл таны ордог, үйлчлүүлдэг ихэнх газруудад төлбөрөө картаар төлсөнийхөө хариуд ямар ч шимтгэл төлөхгүй харин ч нэмэлт урамшуулал авах боломж бий.
Мэдээж хүн бүр ямар ч хамаагүй картаа уншуулаад л урамшуулал, хөнгөлөлт авна гэж байхгүй шүү дээ. Энэ боломжийг ашиглахын тулд та “Үнэнч харилцагчдын карт буюу лоялти карт”-тай байх хэрэгтэй юм. Манай улсад анх Худалдаа Хөгжлийн банк энэ төрлийн үйлчилгээг санаачилж хэрэгжүүлж байжээ.
Банк худалдаа, үйлчилгээний байгууллагуудтай хамтран лояалти карт гаргадаг байна. Үйлчлүүлэгч хүсвэл хөнгөлөлтийн картыг тодорхой хэмжээний мөнгөөр худалдан авч хөнгөлөлтийн картаар үйлчилдэг газруудад үйлчлүүлээд төлөх ёстой төлбөрөөсөө хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой юм байна. Картыг авахад ямар төрлийн карт гэдгээс хамаарч ойролцоогоор 2,500-25,000 төгрөгний үнэтэй.
Лоялти карт бусад төрлийн төлбөрийн картнаас ямар ялгаатай вэ?
- лоялти картаа уншуулаад ямар ч шимтгэл төлөхгүй, эсрэгээрээ 3-10%-ийн хөнгөлөлт эдэлнэ
- картны үлдэгдэлд нь жилийн 3,6%-ийн хүү бодогдоно
Та ХХБанкны Lady loyalty карттай бол Emmy, Grand spa-аар үйлчлүүлээд 2-3%-ийн хөнгөлөлт авч, “Говь”, “Алтай Кашмер”, “Чансаа”, “Adidas” зэрэг чанартай бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдээр мөн адил 3-5%-ийн хөнгөлөлттэй үйлчлүүлж зардлаа хэмнэж сэтгэл ханамжийн баталгааг өөртөө бий болгох боломж байна.
Банкуудад ямар төрлийн лоялти карт, үйлчилгээ байгааг дараах линкүүдээр орж сонирхож болно.
http://tdbm.mn/index.php?con=view&id=384
https://www.khanbank.com/mn/779
http://golomtbank.com/mn/425
Карттай холбоотой нийтлэлийг уншихийг хүсвэл: Зээлийн карт, пин кодоо мартах дарж уншина уу.
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв