​PIN код мартах, картаа гээх зэрэг тохиолдолд хамгийн эхлээд яах ёстой вэ?

  • 2014 / 05 / 16

Цалингийн карт, өөр бусад хэрэгцээгээр эзэмшдэг гээд нэг хүнд дор хаяж хоёроос гурван төрлийн карт байдаг. Бүх картныхаа нууц дугааруудыг мартахгүйн тулд гээд адилхан байлгах нь түгээмэл. Гэхдээ энэ нь тийм ч найдвартай арга бас биш юм. PIN кодны талаар сонирхуулахад 1967 онд АТМ-ыг зохион бүтээсэн Жон Шефхерд Баррон гэдэг хүн PIN кодыг 6 оронтой тоогоор оруулахаар төлөвлөж байхад нь түүний эхнэр нь байнга хэрэглэхэд амар байлгахын тулд 4 оронтой байвал хялбар гэсэн саналыг гаргажээ. ISO 9564-1 Олон улсын стандартаар банкны PIN кодыг 4-12 оронтой байхыг зөвшөөрдөг. Гэхдээ хэрэглэхэд хялбар гэдэг үүднээс 6 оронгоос хэтрүүлэхгүй байлгадаг байна. PIN код нь 0000-9999 хүртэлх, 10,000 боломжтой тоонууд байдаг. Хоорондоо адил тоонууд эсвэл өсөх эрэмбээр, карт эзэмшигчийн төрсөн өдрийн тоо байхыг зөвшөөрдөггүй.
Хамгийн найдвартайгаар PIN кодоо мартахгүйн тулд хүмүүс өөрийн холбоотой тоон мэдээллүүд болон ойр дотны хүмүүсийнхээ төрсөн өдөр ч гэх юм уу тоонуудыг ашигладаг. Хэрвээ таниас бусад өөр хүмүүс энэхүү хувийн мэдээллийн тоонуудаа яг юундаа ашигладагийг тань мэддэг бол нууц кодоо алдах эрсдэлтэй юм. Тиймээс аль болох өөрийн мартахааргүй, бусад хүнд алдахааргүй нууц дугаар оруулж байх хэрэгтэй.
PIN кодны 4 оронтой тоог мартахгүйн тулд ийм аргыг хэрэглэж болох юм.
Танил маань их мартамхай хүн. Тэрээр энэ аргыг хэрэглэж янз бүрийн нууц дугаар шаарддаг зүйлсдээ ашигладаг юм. Зөвхөн өөрөө л хариултыг нь мэддэг асуултуудыг зохиож тэмдэглэлийн дэвтэр, гар утасныхаа тэмдэглэл хийх хэсэг зэрэгт бичиж хадгалсан байдаг. Хэрвээ нууц дугаараа санахгүй байвал нөгөө тэмдэглэсэн асуултуудаа хараад л саначихдаг байна. Асуултууд нь тоон хариулт шаардсан асуулт байх ёстой. Заавал 4 тооны хариулт гаргахын тулд 4 асуулт байх шаардлагагүй. Жишээ нь: Манайх хэдэн онд өмнө байсан газраасаа нүүсэн билээ гэхэд 1994 он буюу таны нууц дугаар 1994 байна гэх мэт.
Картныхаа PIN кодоо нэгэнт мартсан тохиолдолд яах вэ?
Таны хамгийн ойр байгаа карт эзэмшдэг банкныхаа салбарт очиж PIN кодоо шинээр үүсгүүлж авах хэрэгтэй. Шинэ авсан кодоо өөрчлөхийг хүсвэл АТМ-д PIN код солих гэсний дагуу өөрийн мартахгүй тоогоор өөрчилж болдог шүү дээ.
Харин картаа алдах, гээсэн тохиолдолд яах ёстой вэ?
Юуны түрүүнд картаа түр хугацаанд хүчингүй болгуулах хэрэгтэй. Голомт банкны карт бол Голомт банкны утас руу яриад гүйлгээ хийх эрхийг нь хаах буюу түр хүчингүй болгох шаардлагатай. Ингэснээр өөр хүн таны картыг дэлгүүр болон үйлчилгээний газар ашиглах боломжгүй болгох юм. Танд хэрэг болох үүднээс банкуудын утасны дугаарын мэдээллийг орууллаа.
Банкуудын холбогдох утасны дугаар:
  • Голомт банк-1646
  • Капитал банк-1912
  • Капитрон банк-328373
  • Кредит банк-319038
  • Төрийн банк-1881
  • Транс банк-319591
  • Улаанбаатар хотын банк-319041
  • ХААН банк-1917
  • Хас банк-18001888
  • Худалдаа Хөгжлийн банк-1977
  • Эрэл банк-7012-2222

Алга болгосон картаа олсон бол банкинд бичиг баримттайгаа очоод хүчингүй болгосноо нээлгүүлэх боломжтой. Картаа нээлгэхэд ямар ч хураамжгүй байдаг.

Хэрэв бүр олдохооргүй нөхцөлд картаа нөхөж авдаг юм байна. Нөхөж авна гэдэг нь таны дансны дугаар хэвээрээ, пластик карт шинээр авахыг хэлж байгаа юм. Картаа нөхөж авахад Голомт, ХААН, Хас банк-3000₮, Төр,Худалдаа Хөгжлийн банк-4000₮-ний хураамжтай.

Та картын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Кредит карт буюу зээлийн эрхтэй карт гэж ву вэ?

mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа