​​Ажилтнуудаа цалингийн зээлд яаж хамруулах вэ?

  • 2023 / 02 / 07

АСУУЛТ: Сайн уу, Мөнгө.мн? Танайхаас 1 зөвлөгөө авах гээд бичиж байна. Манайх 10 ажилчинтай, жижиг үйлчилгээний байгууллага. Ажилчид үндсэн цалингаас гадна хийсэн борлуултаасаа бонус тооцуулж авдаг. Манайх цалингаа шууд бэлнээр тооцож өгдөг. Гэтэл сүүлийн үед ажилчид банкны янз бүрийн зээлд хамрагдахад орлогоо баримтжуулах, цалингаа дансаар авдаг байх шаардлага гарч ирж байна. Үүнийг маань ч манай удирдлага сайн ойлгож банкуудаа судлаад ир, үндсэн цалин ойлгомжтой шууд картууд руу чинь хийнэ, харин бонусаа яаж тооцуулахаа сайн бодоорой. Зарим банк бонусыг чинь тогтмол орлогод тооцно, зарим нь тооцохгүй байх. Мөн та нарын (ажилчдын) хүсэлтээр бонусыг татварт бүртгүүлэхгүй би кармаанаасаа бэлнээр олгодог, үүнийг банк хэрхэн зохицуулж чадах г.м асуултууд гарч ирлээ. Ер нь ийм байдал ганц манайх ч биш борлуулалтын компани болгонд тохиолддог бололтой. Үндсэн цалин өндөр биш ч, хийснээрээ нэмж бонус, урамшуулал авдаг нь үндсэн цалингаа нь 2-3 нугалж авдаг г.м. Ганц 1 банкаар орж асуусан ч 10-с дээш ажилтантай байгууллага бүртгэнэ, эсвэл тэр бонус, нэмэгдлийг чинь зохицуулж чадахгүй гэсэн хариултууд авсан тул та бүгдээс зөвлөгөө авахаар бичлээ. Үндсэн асуулт маань тэгэхээр: - Бонусыг түр данс ч юмуу нээгээд тэндээс карт руу хийх боломж банкуудад байдаг уу? – Бонусыг нэмэлт орлогоор тооцож үндсэн цалин дээр нэмж бодон зээлийн бүтээгдэхүүнүүддээ хамруулах боломж? – Цалингийн зээл, бусад лизингийн үйлчилгээ нь аль Банкных нь дээр вэ? Жишээнь: олгох нөхцөл, шимтгэлүүд, давууталууд, шийдьэрлэгдэх хугацаа г.м Та бүгдийн үнэтэй цагаас хороож буй бол уучлаарай. Хариу хүсье.

ХАРИУЛТ:

Сайн байна уу?

Бидэнд хандаж зөвлөгөө хүссэн танд баярлалаа. Бид таны асуултанд тодорхой хариулт өгөхийн тулд Хаан, Хас, Төрийн банк, ХХБанктай холбогдон тодруулж доорх мэдээллийг нэгтгэв.

  • Зарим банкууд 1 жилээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулж байгаа 10 буюу түүнээс дээш ажилтантай байгууллагатай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулдаг бол зарим банкууд ийм шаардлага тавьдаггүй байна. Хаан банкны зүгээс байгууллагад тавих шаардлага хамгийн хөнгөн байна.
  • Өмнө нь банкууд “тухайн байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулаад хэдэн сарын турш тухайн банкаар цалингаа тавьсаны дараа” ажилтнуудад нь цалингийн зээл олгодог байсан бол одоо энэ нөхцөл харьцангуй зөөлөрсөн буюу зарим банкууд шууд гэрээ байгуулаад, зарим банкууд 1-2 сар цалингаа тухайн банкаар тавьсны дараа ажилтнууд нь цалингийн зээлд хамрагдах боломжтой юм байна.
  • Нэмэлт цалин урамшуулал, бонусаасаа татвар, нийгмийн даатгалаа төлсөн бол энэ нь цалингийн зээлийн хэмжээнд нөлөөлөх нь байна. Бэлнээр олгож байгаа эсвэл татвар нийгмийн даатгал төлөөгүй бол энэ нь цалингийн зээлийн хэмжээнд орж тооцогдохгүй нь байна.

Бүх банкны цалингийн зээлийн хүү, шимтгэл, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та эндээс авна уу.

Mongo.mn – санхүүгийн ертөнц

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа