​Та зун хаа нэг тийшээ aялахаар зэхэж байна уу?

  • 2014 / 05 / 26

Хаврын сайхан өглөө. Нар дөнгөж мандаж байлаа. Өглөө эртлэн босож, тагтан дээрээ гараад, алсын бараа харан зогсож байхдаа найзад маань тохиолдож, надад сургамж болсон нэгэн явдал санаанд орлоо.
Өчигдөр орой зуныхаа амралтаар гэр бүлээрээ аялах талаар ярилцаж байтал урьд нь ярьж байсан нэгэн зүйл надад ингээд тулгарч байгааг ухаараад, үл мэдэг инээмсэглэлээ. Аялалын төсвөө эртнээс зохиох үүрэг надад оногдсон юм. Энэ үед л би ямар ч төлөвлөгөө, зорилгогүй амьдарч байгаагаа ухаарах шиг болов.
Нэлээд хэдэн жилийн өмнө. Дөнгөж шинэ жилийн дараахан юм сан. Найзын маань ажлын захирал нь солигдоод, шинээр Герман захирал дөнгөж томилогдож ирээд байлаа. Төд удалгүй цагаан сар болох дөхөж байж. Манайхан юмыг тулгаж шийддэг юм хойно. Цагаан сарын өмнөх 7 хонгоос бүгд цалингийн зээл авах гээд захиралаас гарын үсэг авч эхэлжээ.
Тэгээд манай найзыг ороход захирал нь ауусан нь:

  • Энэ цагаан сар гэдэг баяр жил бүр болдог уу?
  • Тийм
  • Жил бүрийн 2 сард болдог юм уу?
  • Бараг тийм
  • Цагаан сараар их зардал гардаг уу?
  • Нэлээд их зардал гарна
  • Тэгвэл яагаад монголчууд жил бүр болдог нь, хэзээ болдог нь тодорхой, ямар зардал гаргадгаа мэддэг юм бол жилийн өмнөөс сар бүр цагаан сардаа зориулаад, бага багаар мөнгө хадгалж болдоггүй юм вэ?

Ийм яриа болсон байна Сүүлийн асуултанд хариулах үг манай найзад олдоогүй гэсэн. Харин энэ тухайгаа аль болох олон хүнд ярьж явах болсон гэнэ лээ.
Найзынхаа яриаг нэхэн санангаа зуны амралтын төсвөө эртхэн зохиож, хугацааг нь тулгалгүйгээр сар бүр хэдэн төгрөг хурахаар шийдлээ.

Та зун хаа нэг тийшээ аялахаар зэхэж байна уу?

Холбоотой нийтлэл 

1.Цалингийн зээл гэж юу вэ? Цалинтай хүн бүр цалингий зээл авч чаддаг уу?

2.Цалингаа амархан бодох арга

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа