Хаан банк, Юнител 2 хэрэглэгчдийн тоогоор тэргүүлж байна
Mongo.mn сайт "Санхүүгийн үйлчилгээ авах хүсэл, сонирхолтой" иргэдийн санхүүгийн хэрэгцээ, санхүүгийн боломж, чадавхийг тодорхойлох суурь судалгааг 1 жилийн хугацаанд доорх 10 бүлэг сэдвийн хүрээнд хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- Санхүүгийн үйлчилгээ авах хүсэл, сонирхолтой хүмүүсийн орлого
- Санхүүжилтийн хэрэгцээ, шаардлага
- Өөрөөс санхүүжүүлэх хувь хэмжээ, барьцаа хөрөнгө
- Өрхийн орлогын бүтэц
- Одоогийн зээлийн талаар мэдээлэл
- Шинээр хүсч буй зээл, түүнийг төлөх боломж
- Худалдан авахыг хүсч буй хөрөнгө
- Амьдран суугаа орчин нөхцөл
- Санхүүгийн үйлчилгээ авч буй байгууллага
- Бусад мэдээлэл
Үүний нэгдүгээр бүлэг буюу Санхүүгийн үйлчилгээ авах хүсэл, сонирхолтой хүмүүсийн орлоготой холбоотой зарим үр дүнгээс хуваалцъя.
График 1:
Санхүүгийн үйлчилгээнд хамрагдах хүсэл, сонирхолоо илэрхийлсэн иргэдийн 77.4 хувь нь ямар нэгэн тогтсон ажилтай, цалингийн орлоготой байна.
График 2:
Цалингийн орлоготой хүмүүсийн 85 хувь нь цалингаа бүгдийг нь банкны дансаар авдаг бол 7 хувь нь талыг нь банкны дансаар авдаг болохоо илэрхийлсэн байна.
График 3:
Цалингийн орлоготой хүмүүсийн 47 хувь Хаан банкны дансаар цалингаа авч байна.
График 4:
Цалингийн орлоготой иргэдийн дундаж цалин 1,032,775 төгрөг байна. Цалингийн медиан үзүүлэлт 900,000 төгрөг байна. Цалингийн тархалтыг дээрх графикаас харна уу. Цалингийн дунджаар тооцоод үзэхэд Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлэгчдийн дундаж цалин бусад банкныхаас өндөр байна.
График 5:
Санхүүгийн үйлчилгээнд хамрагдах хүсэл, сонирхолтой иргэдийн 13 хувь нь бизнесийн орлоготой, 10 хувь нь цалингийн болон бизнесийн хосолсон орлоготой байна. Бизнесийн орлоготой иргэдийн 88 хувь нь Хаан банкны дансаа идэвхитэй ашиглаж байна.
График 6:
Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 45.9 хувь нь Юнителийн дугаар ашиглаж байна. Хэрэглэгчдийн цалингийн дундаж дүнгээр Мобиком тэргүүлж байна.
График 7:
Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийн дундаж цалингаас 20 хувь өндөр байна.
Иргэдийн санхүүгийн хэрэгцээ, санхүүгийн чадавхийг тодорхойлох, дутаж буй санхүүжилтийг нөхөх арга замыг тодорхойлоход дэмжлэг болгох үүднээс бид энэхүү судалгааг хийсэн.
Цаашилбал хүмүүс хэзээ, хэдэн төгрөгний үнэтэй, ямар хөрөнгөтэй (байр, машин, хашаа байшин гэх мэт) болох хүсэлтэй байна. Үүндээ зориулж хэдэн төгрөгийг өөрөө төлөх боломжтой, нэмж хэдэн төгрөгний зээл шаардлагатай болох, хүсч буй зээлээ төлөх санхүүгийн чадавхи бий эсэх, барьцаа хөрөнгө, өрхийн орлогын бүтэц, хүн амзүйн үзүүлэлт гэх мэтчилэн дээр дурдсан 10 бүлэг сэдвээр мэдээлэл авах боломжтой.
Иргэд, харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, мэдэх хүсэлтэй байгууллагуудад энэхүү судалгааг санал болгож байна.
Судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9999-8626 утсаар холбогдох, эсвэл ddamdia@gmail.com хаягаар мэйл бичиж ирүүлнэ үү.
Айлчлан ирж буй 2020 оны мэнд дэвшүүлье.
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв