​Та картаараа гүйлгээ хийж, банкаар үйлчлүүлэхдээ хэдэн төгрөгний шимтгэл төлдөг бол...

  • 2014 / 04 / 30

Өдөр тутмын амьдралдаа хүн бүр банкны үйлчилгээг их бага хэмжээгээр авч байдаг. Ямар төрлийн үйлчилгээнд хамрагдсан ч гэдэг юм уу үүнээс хамаараад үйлчилгээний шимтгэл гэж бас байна. Интернэт, мобайл банк ашиглах зэргээс шалтгаалж бүртгэлийн эсвэл гүйлгээний хураамж төлөх гэх мэт.
Гантулга төрийн байгууллагад ажиллаад олон жил болж байгаа, тогтмол орлоготой, банкны найдвартай харилцагч нэгэн. Тэрээр бусад хүмүүсийн нэгэн адил банкинд данстай бөгөөд түүндээ мөнгөө хадгалан, хүссэн үедээ хэрэглэдэг. Харин саяхан харилцах дансныхаа сүүлийн хоёр сарын хуулгаа хэвлэж үзсэн бөгөөд гүйлгээ хийсний төлөө 5750 төгрөгийн шимтгэл, хураамж төлсөн байв. Чухам юунд ийм хэмжээний төлбөр төлснийг тэрбээр нарийвчлан тодруулахыг хүссэн бөгөөд яагаад ийм зардал гарсныг судлан үзэж доор задлан харуулав.
Энэ хоёр сарын хугацаанд тэрээр дансандаа 2 удаа мөнгө хийсэн бол өөр хүмүүс түүний дансанд 3 удаа, харин мобайл банкаар түүнд 5 хүн мөнгө шилжүүлсэн байв. Нийтдээ 10 удаагийн орлогын гүйлгээ хийгдсэн бөгөөд харин эдгээр гүйлгээнүүдэд ямар ч шимтгэл, хураамж төлөөгүй байжээ.
Харин тэрбээр данснаасаа 26 удаа зарлага гаргасан (ATM болон дэлгүүр дээр төлбөр төлөх гэх мэт) бөгөөд зөвхөн данснаасаа бэлэн мөнгө гаргасан тохиолдолд л банк шимтгэл хураамж авсан байна. Товчхон задалбал:
- Дэлгүүрт картаа ашиглан 13 удаа төлбөр төлсөн бөгөөд ямар ч шимтгэл төлөөгүй
- Мобайл банкаараа 5 удаа шилжүүлэг хийсэн бөгөөд мөн шимтгэл төлөөгүй
- Харин банкны салбарт очиж 2 удаа бэлэн мөнгө авахдаа 350 төгрөгийн шимтгэл, мөн ATM-с 6 удаа мөнгө авахдаа 2200 төгрөгийн шимтгэл тус тус төлсөн байв.
Товчхондоо данснаасаа бэлэн мөнгө авсан гүйлгээнүүд нь л шимтгэлтэй байв. Бусад бүх гүйлгээнүүд нь ямар нэгэн төлбөр, хураамжгүй хийгджээ. Өөрөөр хэлбэл банк бэлэн бусаар хийж байгаа төлбөр тооцоог илт дэмжих хандлагатай болсон байна.
Харин яагаад ATM дээр зургаахан удаа гүйлгээ хийгээд ийм их мөнгө төлснийг нь нарийвчлан үзвэл тэрээр 2 удаад нь өөрийн үйлчлүүлдэг банкны ATM-с 100 төгрөгийн шимтгэлтэйгээр бэлэн мөнгө гаргаж авсан бол 4 удаад нь өөр банкны ATM-с гүйлгээ бүрдээ 500 төгрөг төлж бэлэн мөнгө гаргаж авсан байжээ.
Ингээд дээрх зардлуудыг нийтэд нь тооцоод үзэхэд 2550 төгрөг болсон бөгөөд үлдсэн мөнгө юунд төлөгдсөнийг нь шалгаж үзэхэд тэрбээр мобайл банкны үйлчилгээг байнга ашигладаг бөгөөд харин банк нь энэ үйлчилгээг үзүүлсний төлөө жилд 3000 төгрөг нэг удаа суутган авдаг бөгөөд түүний данснаас авсан байв. Гэвч дахиад 200 төгрөгийн учрыг олох шаардлагатай боллоо.
Мөн банк нь харилцах дансны үйлчилгээ үзүүлсний төлөө сар бүр "Данс хөтөлсний шимтгэл" гэж 100 төгрөг авдаг байсан бөгөөд дээр дурдсан бүх шимтгэл, хураамжуудтай нийлээд 5750 төгрөг төлсөн байжээ.
Энд нэг зүйлийг хэлэхэд нэгэнт л мобайл банкны жилийн хураамжийг төлсөн бол бүтэн жилийн хугацаанд мобайл банкаар хийсэн гүйлгээнүүдээс нь шимтгэл авдаггүй юм байна лээ шүү.
Хэдийгээр их мөнгө төлсөн гэж харагдаж байгаа боловч тэрбээр энэ хугацаанд банк руу очилгүйгээр 29 гүйлгээг хийж амжуулсан гээд бодохоор чамгүй хугацаа, зардал хэмнэсэн ч байж болох талтай.
Жишээ болгон авч үзсэн нэг л банкны тухайд тооцож үзэхэд ийм байгаа бөгөөд харин та өөрийн харилцдаг банкныхаа дансны хуулгаа авч ямар шимтгэл хураамжинд хэдэн төгрөг суутгадаг юм байна гэдгийг харахад илүүдэхгүй байх.

Lizing.mn - Лизингээр зарагдаж буй байрууд

Таны санхүүгийн мэдлэгт

Асуулт, хариулт
сайн байн уу би торийн албан ажилдаг юмаа би сард 1сая 34000мянган тогрогний цалинтай цалингийн зээлтэй сард 560000 толдог хасбанкад нэмж авах гэсэн болохгуй байна надад зээл гарах боловуу
Sain bain uu bi huviaraa uschin hiideg hun toriin bankand mashinii zeeltei sard 500000 g toldog minii sariin orlog dundjaar 2500000 orchim baidag nadad bbsb herglrenii zeel garah bolmjtoi boluu
Сайн байна уу. Манай нөхөр Хаан банкны 8%-н зээлтэй, цалингийн зээл нь нэг удаагийн төлөлт үлдсэн байгаа. Одоо голомт руу шилжиж цалингийн зээл авах гэсэн юм. Голомт нэг удаагийн цалингаа заавал голомтын харилцах дансаар авах ёстой гэсэн. Гэтэл нягтлан бодогч бодогч нь заавал Хаан банкнаас зээлгүй гэсэн бичиг авчирч өгж байж цалингийн дансыг нь солино гээд байх юм. Заавал тэгэх ёстой байдаг юм уу?

Банкуудын дэлгэрэнгүй мэдээлэл