​Сард 400,000 төгрөг төлөөд хашаа байшин зээлээр авч болох уу?

  • 2014 / 05 / 23

Батдорж амьжиргаагаа дээшлүүлэхээр гурван жилийн өмнө эхнэр 2 хүүхдийн хамт хотод нүүж ирсэн билээ. Жирийн л Монголчуудын нэгэн адил өөрөө автомашины засварын газар ажиллаж, эхнэр нь цэцэрлэгт тогооч хийж байна.
Сард уг нь хоёул нийлээд 920,000 төгрөгийн цалин авдаг боловч идэж уусаар, цааш хийсэн мөнгө нь шалитай нэмэгдсэнгүй.
Харин саяхан хөдөө амьдардаг аав ээж нь ямаагаа самнаж хэдэн төгрөг олсон бөгөөд түүнийгээ хүүдээ байшингийн урьдчилгаа болгон өгөх талаараа ярьсан нь хашаа байшинтай болохыг мөрөөдөж суусан тэр хоёрт их итгэл өгөв.
Гэвч аав ээжийнхээ өгөх 8 сая дээр зээл нэмж авах хэрэгцээ гараад байгаа бөгөөд урд нь огт зээл авч байгаагүй тэр хоёрын хувьд зээлийн талаар үнэхээр “А” ч байсангүй.
Ядаж сард хэдэн төгрөг төлөхөө урьдчилан мэдэх хэрэгтэй болсон тул бид ийм залуу гэр бүлд хэрэг болох мэдээллийг хялбаршуулсан байдлаар хүснэгтлэн хүргэж байна. Хэдий хэмжээний зээлийг ямар хугацаагаар авахад сард хэдэн төгрөг төлөхөө мэдэхийг хүсвэл доорх хүснэгтийг ашиглана уу.

Хүснэгтээс харахад Батдорж сард 400,000 төгрөг төлөөд байвал 20 сая төгрөг ч зээлээр авах боломжтой гэж харагдаж байна.
Танд эсвэл таны найз нөхдөд ч хэрэг болж магадгүй тул share-лээд аваарай.

Хашаа байшингийн зээлийн хүү, урьдчилгааг нэг дороос харах бол энд дарна уу.

Хашаа байшийнгийн зээл авахад бүрдүүлэх материалыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа