​Уншигчийн ирүүлсэн асуултын хариулт: Цалингийн зээлтэй бол хашаа байшингийн зээлд хамрагдаж болох уу?

  • 2014 / 06 / 02

Асуулт:

2014.05.25 Сайн байцгаана уу Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье нэг асуулт байна нөхөр бид 2 хашаа байшин лизингээр авах гэж байгаа юм л даа Тэгтэл урьдчилгаа хүрдэггүй би цалингийн зээл аваад урьдчилгаагаа бүрдүүлвэл манай нөхөрт хашаа байшингийн зээл олгох болов уу Мөн би тэгээд зээлтэй болчихоор нөхрийгөө батлан дааж хамтран зээлдэгч болж болох уу Жаахан ойлгомжгүй бичсэн уучлаарай Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье Цаг үргэлж хэрэгтэй мэдээлэл өгдөгт манай гэр бүл маш их талархдаг шүү

Хариулт:

Таныг хашаа байшин худалдан авах зээлийн талаар нэлээдгүй судалгаа хийсэн байна гэж ойлголоо. Гэтэл урьдчилгаа төлбөр дээр асуудал үүсчээ.Энд зээл төлөх чадвар, зээлийн давхардлын талаарх асуудал хөндөгдөж байна.

Хашаа байшин худалдан авах зээлийн хувьд зээл төлөх чадвар нь ихэнх арилжааны банкуудын хувьд өрхийн нийт цэвэр орлогын 50% байдаг. Өрхөд сарын орлого нь хангалттай байгаад, зээл төлөх чадвартай байх юм бол цалингийн зээл, хашаа байшин худалдан авах зээл, зэрэгцүүлээд та санхүүгийн түрээсийн зээл /хэрэглээний лизинг/-ийг ч аваад сардаа 3 төрлийн зээл төлөх боломжтой юм. Хамгийн гол нь эдгээр бүх зээлүүдийн сарын зээлийн эргэн төлөлт нь нийт өрхийн орлогын 50%-иас хэтрэхгүй байхад хангалттай юм.

Өөрөөр хэлбэл сардаа 1,500,000 төгрөгийн өрхийн цэвэр орлоготой бол 750,000 төгрөгөөр зээлүүдийн эргэн төлбөрийг төлөх боломжтой.

Иймээс та өөр дээрээ цалингийн зээл аваад урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээд, нөхрийнхөө нэр дээр хашаа байшин худалдан авах зээл хөөцөлдөж болно. Таны нөхөр буюу үндсэн зээлдэгч нь дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Цалингийн эсвэл бизнесийн гэх мэт тодорхой идэвхтэй орлоготой.
  • Орлого нь бичиг баримтаар баталгаажих боломжтой.
  • 1-2 жил тогтвортой ажилласан.

Эдгээр шаардлагыг хангасан нөхцөлд та 2 банктай уулзан зээлээ хөөцөлдөж, та өөрөө хашаа байшин худалдан авах зээлийн хамтран зээлдэгч нь болох боломжтой.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа