​Нийгмийн даатгал багаар төлдөг эсвэл огт төлдөггүй бол зээлд хамрагдах боломжтой юу?

  • 2018 / 08 / 19

Хүмүүс энэ талаар их асуудаг бөгөөд хэрэг болгох үүднээс хоёр хүний асуултыг, хариултын хамт та бүхэнд хүргэж байна.

Асуулт 1: sain bnuu? olon shn hergt medeellig tsag tuhaidn bidend urgelj hurgej bgaad taatai bdgaa nen turuund helh ni zuit bolob uu? nuhur 800.000 bi 500.000 tgd eneneesee niigmiin daatgalig bid 2 2laa 450.000 r tuldg yumaa.tgd yamar 1 hashaa baishingiin zeelend hamragdh bolomj her bh boloo?

Хариулт 1: Сайн байна уу?

Та хоёр хоёулаа нийгмийн даатгалаа 450 мянгаар төлдөг бол Банк танайхыг сард 900 мянган төгрөгийн орлоготой гэж үзнэ. Үүнийг дагаад авах зээлийн хэмжээ ч мөн адил буурна. Ойролцоогоор 15 – 20 сая төгрөгийн зээл танайд санал болгоно. Зээл авах хугацаа болон танай өрхийн сарын орлогоос хамааруулан тооцоход ийм дүн гарч байна.

Сарын төлбөр нь ойролцоогоор 390 мянган төгрөг болно.

Үүнээс гадна танаас урьдчилгаа төлбөр шаардах бөгөөд 2018/08/20-ны байдлаар банкууд 20-30%-н урьдчилгаа төлбөр хашаа байшин зээлээр авах хүмүүсээс шаардаж байна. (Та банкуудын зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу). Энэ жишгээр тооцож үзвэл та 6-8 сая төгрөгийн урьдчилгаа бүрдүүлсэн байх ёстой бөгөөд нийтдээ 21-28 сая төгрөгийн үнэтэй хашаа байшин авч болно.

Мөн түүнчлэн ямар нэг муу зээлийн түүхгүй байх гэх мэтчилэн хэд хэдэн нэмэлт шаардлагыг банк тавьдаг. Танд амжилт хүсье.

Жич: Хэрэв та Mongo.mn сайтын зөвлөхүүдээс зээлийн талаар зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Асуулт 2: sain bnu bi huwiaraa togtwortoi yum ajiluuldag kompanitai. Niigmiin daatgal tulduggui. mashin lizingeer awah bolomjtoi yu

Хариулт 2: Сайн байна уу?

Та бизнесийн орлогоо нотолж чадвал машины лизингд хамрагдах боломжтой. Үүнийг нотлохын тулд юуны өмнө өдөр тутмын орлого, зарлагаа хөтөлсөн байхыг шаардана. Зарим хүмүүс үүнийг “хар дэвтэр” ч гэж ярьдаг. Хэрэв таны бизнес өргөжсөн бөгөөд кассын машинтай, түүгээр хэвлэсэн баримтуудтай бол хангалттай хэмжээний нотлох баримттай байна гэсэн үг. Мөн таны дансны хуулга нотлох баримтанд орно. Сүүлийн үед хүмүүс картаар, мобайлаар төлбөрөө их төлдөг болсон тул таны орлогын тодорхой хувь нь ч гэсэн дансаар орсон байх нь дамжиггүй. Таны орлогын хэдэн хувь нь дансаар орсон байна, тэр нь таны өдөр тутмын бүртгэлтэй тулж байна уу гэдгийг банкны ажилтан тулгаж үзнэ. Хэрэв та орлогоо 100 хувь дансандаа тушаагаад байдаг бол нотлоход бүр л амар болно. Үүнээс гадна татан авсан барааны баримтууд, түүний төлбөрийг төлсөн баримт гүйлгээнүүд, одоо байгаа нийт материал, барааны үлдэгдэл зэргийг харьцуулан үзэж таны сарын нийт орлого, ашгийг тооцоолон гаргадаг. Тэгээд олж буй ашгаараа авах зээлээ хангалттай төлж чадна гэж үзвэл банк танд зээл олгох болно. Гэхдээ нэг зүйлийг дурдахад нийгмийн даатгал төлдөг бөгөөд түүгээрээ орлогоо нотолж зээл авч байгаа бол илүү бага хүүгээр зээл авах боломжууд байдаг шүү.

mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа